Уяаны ир гэж юу вэ?


Монголчуудын адуу эдлэх соёлын оргил нь хурдан морь уяж уралдуулах явдал юм. Манай малчин ардууд олон мянган жилийн турш морь уралдуулах ялдамдаа уяаны нэгэн зүйлийн өвөрмөц дэг сургуулийг буй болгожээ. Энэхүү сургуулийн дагуу хурдан морийг 30 орчим хоног уядаг. Энэ хугацаанд уяач хүн гурван зүйлийг чухал зорилго болгодог юм. Үүнд: нэгд, морины тарга хүчийг буулгаж биед хуралдсан дотор, гадар бүх өөхийг бүрэн арилгах, хоёрт, амьсгааг нь задалж өртөө орчим газар дээд хурдаараа давхихад амьсгаадахгүй болгох, гуравт, идэш хоолыг нь тарга хүчинд нь тохируулан засах.
Хурдан морь уяж сойно гэдэг нь энэ гурван шаардлагыг уралдах өдөрт нэгэн зэрэг тохируулна гэсэн үг юм. Эхнийх нь, жилийн бусад хугацаанд морины биед хуралдсан илүү нэмэгдэл зүйлийг арилгаж, зөвхөн булчингуудын эрчимтэй, чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг. Хоёрдахь буюу амьсгаа задрах гэдгийг дэлгэрүүлж тайлбарлавал. Аливаа амьд амьтны хамраар орсон хүчилтөрөгч уушигны салбангуудаар дамжин цаашид биеийн бүх эрхтэн хэсгүүдэд тархаж ердийн амьдралын нөхцөлийг хангадаг билээ. Тэгвэл хурдан морь уралдааны үед ачаалал асар ихсэж, ердийнхөөс хэдэн арав дахин илүү хүчилтөрөгч шаардагддаг бөгөөд, олон дахин дасгал сургууль хийсний үр дүнд дасан зохицож, хүчитөрөгчийн хангамж ердийнхөөс илүү сайжирч, амьсгаадах нь харьцангуй багасаж, хол замд багтрахгүй болдог бөгөөд үүнийг амьсгаа задрах хэмээдэг.
Гуравдахь буюу идэш хоолыг тохируулан засахын гол шаардлага бол хөвөө арилгах тухай өмнөх дугаарт тодорхой өгүүлсэн.
Нэгэнт хөвөө нь арилсан морины шөнийн идэш хоолыг маргаашийн ажлын ачаалалд л ихдэхгүй, багадахгүй байхаар тохируулах хэрэгтэй. Маргааш өдрийн ажлын ачаалалд ихдэхээр идүүлж хоновол морины хөлд гэм согог сууж болзошгүй, мөн амжилт нь буурах талтай, багадахаар идүүлвэл морины гэдэс зайлагдаж улмаар уухиа болох, цаашилбал гэдэс ороолдох, өлдөх хандлага гарч болно.
Үүнийг ойлгомжтой болгохын тул ийм нэгэн бүдүүвч зургийг хэрэглэж болох юм.
1. Тарга хүчийг тураах
2. Амьсгааг задлах Уралдах өдөр
3. Идэшийг тохируулах
Энэ гурван шугамын уулзвар цэг нь уралдах өдөр таарч байх учиртай. Үүнийг хурдан морины ир гэж нэрлэдэг. Үнэхээр ирийг нь тохируулж чадвал уул морины хурдлах чадвар нь тэр өдөртөө дээд зэргээр илэрнэ. Харин морь хурдлах чадвар харилцан адилгүй байдаг.
Энэ бүхнийг уяач хүн зөвхөн өөрийн хувийн туршлага, торгон мэдрэмжээрээ л тохируулахаас биш, эдгээрийг хэмжих, шалгах багаж хэрэгсэл, тоног төөөрөмж манайд одоохондоо байхгүй.Харин туршлагатай гярхай зарим уяач наадмын их давхилын өмнө морьдоо тогтмол ажиглаж, нүдний сормуус, хүүхэн харааны байдал, морины амнаас савирах шүлс, түүний урт, богино, мөн хэл, тагнайд илэрэх хөх толбо зэргээр ир орсон эсэхийг тандан мэдэхийг оролддог. Хурдан морины уяаны ир гэдэг нь тамирчны бэлтгэлийн оргил цэг гэдэг шинжлэх ухааны ойлголттой утга нэг зүйл.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна