“Арвагар хээр”-ийн удирдлагууд өөрчлөгджээ


Дөрвөн жил тутамд хуралддаг “Арвагар хээр” холбооны ээлжит гуравдугаар их хурал энэ сарын 23 нд боллоо. Энэ удаагийн хуралд тус аймгийн 19 сумдын 150 гаруй төлөөлөгч урилгаар оролцож, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн болон ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэх ажлынхаа талаар зөвлөлдсөн байна.
Тус холбоо ирэх дөрвөн жилд салбар холбоодоо бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэхийн зэрэгцээ удирдлага зохион байгуулалтын шинэчлэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл тус холбооны удирдлагын баг нэлээд өөрчлөгдсөн байна. Өмнө нь нэг тэргүүн, хоёр дэд тэргүүнтэй байсан “Аравгар хээр” шинэ бүтэц зохион байгуулалтаар Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, тэргүүлэгчид гэсэн босоо удирдлагатай байх бөгөөд дэд Ерөнхийлөгчөөр гурван хүн ажиллах аж.
Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хуучин тэргүүн, Бүрд сумын уугуул, МУ-н Манлай уяач Т.Энхбат Ерөнхийлөгчөөр, тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр “Заабар” ХХК-ийн захирал, Хархорин сумын уугуул З.Батбаяр, дэд Ерөнхийлөгчөөр Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноров, Уянга сумын уугуул, аймгийн Алдарт Баатарын Даваадорж, Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрсэнгийн Ганболд нар тус тус сонгогджээ. Харин гүйцэтгэх захирлаар Ю.Үнэнбүрэнг улираан сонгож, тэргүүлэгчдийн тоог 44 –өөс 29 болгож бууруулсан байна. Бүтэц зохион байгуулалтын тухайд хийсэн өөр нэгэн өөрчлөлт бол тус холбоо дэргэдээ ажлын албатай болж буй бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг Бүрд сумын уяачдын холбооны тэргүүн Пэрэнлэйбазар томилогджээ.
Их хурлын үеэр шийдэгдсэн өөр нэгэн асуудал холбооны хөрөнгө санхүүг бэхжүүлэх тухай байсан бөгөөд Ерөнхийлөгч нь дөрвөн жилийн хугацаанд 20 сая, тэргүүн дэд Ерөнхийлөгч нь 15 сая, дэд Ерөнхийлөгчид тус бүр 10 сая харин тэргүүлэгчид нь жил бүр нэг сая төгрөгийн татвар төлөхөөр тогтсон байна. Энэхүү санхүүжилтийг сумдын салбар холбоодоо бэхжүүлэхэд зарцуулахаас гадна “Арвагар хээр” холбооны байнгын ажилчин гүйцэтгэх захирал, нягтлан, харуул, ажлын албыг цалинжуулахаар болсон аж.
Ийнхүү бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийсэн Арвагар хээрчүүд хурлынхаа дараа шинэ жилийн цэнгүүнээ хийж, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөжээ. Дашрамд сонирхуулахад энэ жилийн уяачдын цэнгүүнийг Төгрөг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батдорж ахлагчтай “Хонгорын хурд” галынхан зохион байгуулсан бол ирэх жилийнхийг Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганбаатар ахлагчтай “Хийморийн хүлэг” галынхан зохион байгуулахаар болсон гэнэ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна