Ховог сайрын жороо


Их эзэн Чингэс түүний удмынхан Торгууд нарыг сонгохдоо бие бялдар том чацархаг, ухаалаг, үнэнч шударга хөрөнгө чинээний хувьд тийм ч тарчиг бишийг онцолжээ. Торгууд нар морь, ялангуяа жороо морийг эрхэмлэн дээдэлж шүтэж ирснийг аман зохиол болон түүх домгоос нь үзэхэд нэн ойлгомжтой байдаг. Ер нь унаган жороо морьд Хар сайр, Ховог сайр, Эзнийн болон Булган голын торгуудад элбэг. Торгуудын олон хошуунаас Ар Халхад байгаа ганцхан хошуу болох Ховд аймгийн Булган сум жороо морьдоор улсад тэргүүлэх нь зүй ёсны гэлтэй. Тус суманд дөчөөд оноос хойшхи жороо морьдын дотор төлөөлөгч Уртнасангийн хээр морь гэж алдартай жороо морь байв. Аймаг болон суманд уралдсан жороо морьдын уралдаанд энэхүү Уртнасангийн жороо хээр морины өмнө лав 10 гаруй жил ондоо морь гараагүй ажээ. Хээр морийг жороолох үед ганзага нь тэгширч цацагдан араас нь чирэгдсэн найман алд гурамсан суран аргамж газар хүрэхгүй чичирч байсан гэдэг. Одоо ч Ховд, Баян-Өлгий аймгийн баруун сумдад усан тэлмэн жороо, хонин жороо морьд бараг айл бүгдэд бий гэж хэлж болно. Ялангуяа Казахын үндэсний хаврын баяр буюу Наурызын баяраар жороо морь уралдах болсон нь жороо морь энэ аймагт тархах шалтгаан болжээ. Өнөө цагт Хар шаараас гаралтай, Ховд аймгийн Мөст сумын Хавтгайн “хөгшин” хээр морийг баруун аймагт ховорхон заяасан жороо хүлэг гэхийг олон хүнээс сонсож билээ. Сүүлийн жиллүүдэд Увс, Ховдын хязгаар нутгаас олон сайн жороо морьд улсын баяр наадамдаа ирж оролцон магнайлах болсон нь сайшаалтай. Тэрбээр Тэсийн хүрэн халзан /Цэвээнжавын/, Эрдэнэбүрэн сумын Жамбалын хээр, Булган сумын Тэгшээгийн “мэнгэт хээр”, Тулгаагийн хээр, Тарваадайн хээр халзан, Баадайн бор зэрэг жороо морьдыг дурьдаж болох ажээ. Энэ жилийн улсын баяр наадмын жороо морины уралдаанд аман хүзүүлсэн “Жуулчин говь” ХХК, “Таван Богд Плаза” компанийн захирал Ц.Баатарсайханы хээр морь нь, Ховд аймгийн Булган сумын унаган адуу бөгөөд ойр хавийн аймагтаа “Шийлэгийн хээр” гэж алдаршсан жороо хүлэг билээ.
Говь шанхын адуу
Монгол говийн их мужийн Дорнод хэсгийн баруун этгээдэд орших Говь-Шанхын нэрийтгэлт адуу нь Их говийн малчин Монголчуудаас олон зууны турш ардын селекцийн аргаар геобиоэкологийн хувьд уналга эдэлгээ, арчилгаа маллагааныы өвөрмөц нөхцөлд зохион бүтээсэн биологи, морфологи, физиологийн онцлог хэв шинж бүхий өвөрмөц адуу юм /Г.Цэвэгмид Говь Шанхын хурд УБ 1999 он 25-р хуудас/. Цогтцэций, Цогт Овоо сумдаар овоглосон Шанхын их хурдуудаас гадна жороо сайвар морийг дээдлэн уралдуулдаг нь нэгэнт түүхэнд үлджээ. Ялангуяа Мандал Овоо, Ханхонгор зэрэг сумд жороо морьдоороо илүүтэй юмсанжээ. Тухайлбал 1961 онд аймгийн 30 жилийн ойн баяр наадамд /тэр үед их хурлын дарга асан Ж.Самбуу гуай очиж үзсэн аж зургаан насны хурдан морьд уралдсанаас мөн жороо морь уралдаж Мандал-Овоо сумын “махан сахал” хэмээх Юндэнгийн бүдүүн бор морь түрүүлж байсан.
Д.Эрдэнэхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна