Миний нүд алдав уу? Чи идүүлчихэв үү?


Орлой мэргэн хутагтын шавь, отгын баячууд Самбуу гэлэн,баян Совд, хув Дагва гэсэн ах дүү гурван уяач байсан тухай хурдан морь сонирхогчид нэг бус удаа дуулаа бизээ. Ах дүү гурван уяач 1930-аад оны үед тавь орчим насны хүмүүс байсан гэдэг. ”Сэцэн ханы хурд” номонд 1936 онд Хэнтий аймгийн Уулбаян сумын Лувсандоржийн Совдын хонгор азарга, хүрэн морь хоёрт орсон гэсэн нь энэхүү баян Совд ажээ. Хурдтай болох, хурдлуулна гэдэг тэр үеийн баян чинээлэг,боловсролтой хүмүүсийн сонирхол,бахархал байсан болохоор Хардэлийн хошуутай нутаг залгаа Орлойн баячуудад Хардэл жанжин бэйстэн нөлөөлсөн нь лавтай.Тийм ч учраас эдгээр баячууд эндээс адууны угшлаа сайжруулсан төдийгүй Хардэлийн хошуунд байнга ирж уралддаг,сүүлдээ түрүү авах нь ч цөөнгүй болсон байна. Баян Совд Шил цагаан ухаа гэдэг морио уралдуулхаар Хардэлийн хошуунд ирж Хужиртын усны урд дээр буугаад байтал наадмын өдөр үд хэрд Өвгөн ноён шогшсоор уяан дээр нь ирж гэнэ. Баян Совд морьдоо харуулаад Өвгөн ноёныг явахаар нь морь унадаг хүүхдээ овоодойгоороо дүүрэн хиаг зулгаагаад ир гэж гэнэ./Овоодой гэдэг нь морь унадаг хүүхдийн шөвгөр оройтой малгайг хэлнэ./ Өвгөн ноён үд өнгөрөнгүүт морио мордуулахад баян Совд хүүхдээр зулгаалгасан хиагаа мориндоо идүүлээд мордуулжээ. Ингээд их насны морьдны түрүүч тоос татуулан гарч ирэхэд Өвгөн ноёны Гуулин хээр, баян Совдын шил цагаан ухаа хоёр морь ээлжлэн солбисоор барианд орохдоо шил цагаан ухаагийн солбио таарч түрүүлсэн байна./Солбио гэдэг нь ээлжлэн урд хойноо оролцоод явахыг хэлж байгаа юм./ Удалгүй Өвгөн ноён бараа бологсдын хамт шогшсоор ирээд баян Совдоос “миний нүд алдав уу? чи идүүлчихэв үү? гэж асуухад Самбуу гэлэн : “Ноёнтоон би мордоход нь овоодой хиаг идүүлсэн юм гэжээ. Өвгөн ноён “би ямарч л байсан нүд алдаагүй юм байна” гэсэн гэдэг. Тэр үед “ Хардэл жанжин бэйс хараад өгдөг ч болоосой” гэдэг байсан юм билээ. Одоо үед хэлээд өгөе гээд ч нууцыг хардаг мэлмийтэй уяач тодроогүй л байна. Тодорч магадгүй шүү уяачдаа хэлээд байгаарай.
2008.01.27.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна