Шилдэг унаач Б.Баттулга: Тод манлай Бандгаа ах шигээ мундаг уяач болно


Гурван түрүү, хоёр айргийн амжилтаараа 2012 оны шилдэг унаач хүүхдүүдийн тавдугаарт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын унаач Бадамхандын Баттулга эрэмбэлэгдсэн билээ. Шинэ босгон дээр нэрлэгдсэн шилдгүүдийн цуврал маань бяцхан унаач Баттулгын ярилцлагаар үргэлжилж байна.
-2012 оны шилдэг унаач дүүдээ баяр хүргэе?
-Баярлалаа. Анх удаа ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд оролцож байна. Баяр наадмаар л хардаг мундаг мундаг уяачид, унаач хүүхдүүдтэйгээ хамтдаа баярын ширээний ард тухалж байгаадаа баяртай байна. 2012 оны амжилтаа дүгнүүлж шилдэг унаач боллоо. Энэ баярыг ээжтэйгээ хуваалцана гэдэг сайхан юм шүү. Шилдэг унаач болсон тухай галынхаа Зоригоо ахаасаа сонсоод шууд л нутгаасаа гарсан. Хаа сайгүй зассан хотын ёлканууд гоё юмаа.
-Хэдэн наснаасаа эхлэн морь унаж байна вэ? Хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би Дорнод аймгийн зургаадугаар сургуулийн Өлзий-Орших багштай 7б ангид сурдаг. Анх долоон настайгаасаа эхлэн морь унаж сураад, Цагаан-Овоо сумынхаа наадамд хүрэн даагатайгаа гурваар орж байсан. Түүнээс хойш тасралтгүй таван жил морь унаж байна. Манай “Дорнын унага” галын туслах уяач Эрдэнэцогт ах анх надад морь унахыг зааж өгч байлаа.
-Энэ хугацаанд ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Сумын наадмаас эхэлсэн гараа маань улсын наадмаар үргэлжилж байгаа. Улсын наадам ч бас чанга шүү. Морь унаж сураад хоёр жилийн дараа улсын наадамд ирж байлаа. Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор Н.Мөнхсайханы бор даагыг зайдан унаж аман хүзүүдэж байсан. Харин шүдлэнд аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын хүрэн халзанг унаж таваар ирсэн. Мөн 2010 онд Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Тод манлай уяач С.Ганхуягийн бор морийг унаж айрагдуулсан. Бор морь үнэхээр ухаантай, хурдан. Түүнээс хойш гурван жил дараалан төрийнхөө наадамд айрагдаж байгаа мундаг адуу даа. Бор морьтойгоо гурав дахь айргаа авсан. Бас Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэн ахын Дөлгөөн харыг унаж түрүүлгэж, халзантайгаа таваар орсон амжилтаараа шилдэг унаач хүүхдүүдийн тавдугаарт орлоо.
-Танай гал хичнээн хүүхэдтэй вэ?
-Манай “Дорнын унага” галд арав гаруй хурдан морь унаач хүүхэд бий. Эндээс өнөөдөр Дэмбэрэлдодов бид хоёр шилдэг унаачид болсон.
-Унах дуртай морь гэж байдаг уу?
-Байлгүй яахав. Тод манлайн бор морь, Тэмүүлэн ахын Дөлгөөн харыг унахад цаанаа л урамтай байдаг юм. Адуу болгон өөр өөрийн араншинтай. Зарим нь гуядахгүй зөнгөөрөө явж байгаад орчихно. Харин нөгөө нь нэлээн шахуулж байж орно. Бор морь бол нэлээн шахуулна шүү, хүүхэд их голно гээч.
-Эндээс хамгийн гоё наадмыг нэрлээч гэвэл?
-Энэ жилийн улсын баяр наадмын эрлийз ангилалд Дөлгөөн хартай түрүүлэх үнэхээр гоё байсаан. Унаач бидний хувьд түрүүлж айрагдана гэдэг хамгийн сайхан мөч байдаг болохоор тэр.
-Шантрах үе гардаг уу?
-Хаврын бүсийн уралдаанууд хэцүү л дээ. Халтиргаанд унахаас эхлээд бэрхшээлтэй зүйл олон бий. Гэхдээ морь унах дуртай болохоор болих тухай хэзээ ч бодож байгаагүй юм байна.
-Уралдааны өмнөх өдөр юу бодогддог вэ?
-Наадмын өмнөх шөнө догдлоод нойр хүрдэггүй юм. Хэсэг дугхийхэд түрүүлж айрагдаж байна гээд л зүүдэлнэ шүү дээ. Харин наадмын дараа олон сайхан амжилт гаргачихаад амрахад цаанаа л амттай байдаг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Том болоод Тод манлай Бандгаа ах шигээ л мундаг уяач болно доо.
-Хүсэл мөрөөдлөө биелүүлээд мундаг уяач болоорой.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна