“Шанхын баруун хүрээ хийд”-ийнхэн Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэв


Хоёр он солигдох зааг дээр Их Эзэн Чингис хааны алтан ургийн хэлхээ Анхдугаар Богд өндөр гэгээн Г.Занабазарын анхлан үүсгэн байгуулсан Баруун хүрээний “Цогчин дуганы”-хан үндэсний тусгаар тогтнолын 101 жилийн ойн баярыг сүсэгтэн олныхоо хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. Тус дуганы хамт олон энэхүү өдрийг тэмдэглэдэг болоод арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм. Ингээд баярын нээлтээр “Шанхын баруун хүрээ хийд”-ийн хамба лам Пүрэвсүрэнболдын хэлсэн үгээс хүргэж байна.
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, сүсэгтэн мөргөлчид өө
Та бүхний түмэн амар амгаланг эрхийн ялдамд, бидний урилгыг хүлээн авч, энд хүрэлцэн ирсэнд тань талархал илэрхийлье.
Өнөөдөр бид Их Эзэн Чингис хааны алтан ургийн хэлхээ Анхдугаар Богд өндөр гэгээн Г.Занабазарын, анхлан үүсгэн байгуулсан Баруун хүрээний “Цогчин дуганы” өмнө, Богд хаант Монгол улсын төрийн тугны доор үндэсний тусгаар тогтнолын 101 жилийн ойн баярыг тэмдэглэхээр цуглаад байна.
Учир нь эдүгээгээс 101 жилийн тэртээ Монголын тооллын 16 жарны, усан гахай жилийн 11 сарын 09 буюу, Христийн тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд бидний өвөг дээдэс, 220 жил дарласан харийн түрэмгийлэгчдээс эх орон газар нутгаа чөлөөлж, VIII богд Жавзүндамба хутагтыг хаан ширээнд залж, дэлхий дахинд Чингисийн Монгол дахин сэргэж тусгаар улс болсноо зарлаж, тунхагласан түүхэн өдөр билээ.
Энэ өдөр бол Монголын төр 1604 оноос хойш 308 жилийн дараа хаан эзэнтэй болж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө өөрсдийн хүчээр тэмцэж олсон нийт монгол түмний хамгийн гайхамшигт баярын өдөр юмаа.
Энэхүү түүхт өдрийн үйл хэрэг 101 жилийн тэртээ өрнөөгүй бол 1921 оны Ардын хувьсгал, 1945 оны Ялтын хэлэлцээгээр баталгаажсан Монгол улс, 1961 оны НҮБ-ын гишүүн орноор бүртгүүлж дэлхийд данслагдсан үйл явдал, 1990 оны Ардчилсан хувьсгал тэргүүтэн өрнөхгүй байсан нь түүхэнд тодорхой.
Хэдий 101 жилийн өмнө өрнөсөн түүхт, энэ “их үйлс”, улаан үзлийн уршгаар хилмэгдэн бүдгэрч, их гүрний далд явуулга, үзэл суртлын гаж нөлөөнөөс үр хойч үе тэдний сэтгэлгээ, оюун санаанаас нь холдуулсан ч гэлээ түүхийг хэн ч гуйвуулж чадахгүй бодит үнэнийг төр засаг нэгэнтээ ухааран, анхааран судлаж 2007 оноос хойш, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг Монгол улс “Үндэсний тусгаар тогтнолын” өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь нэн сайшаалтай байна.
Өнөөдрийн бидний эдлэж буй энэ эрх чөлөө, тусгаар тогтнол олдохдоо, баталгаажихдаа амар байгаагүй юм. Үүнийг олж авахын тулд үе үеийн төр, шашны зүтгэлтнүүдийн шантрашгүй итгэл зүтгэлээр олдсон юм.
Тэдгээрийг төрүүлж өсгөөд, сурган боловсруулж, дэмжиж туслан явсан эгэл жирийн ардуудын итгэл сэтгэл, ерөөл залбирал дээр тусгаар тогтнол нь баталгаажсан юм.
Үндэснийхээ соёл заншил, итгэл үнэмшил, агуу түүхээсээ, хэзээ ч урваж шарваж, айж ичиж яваагүй, өвөг дээдэс, лам хуврагууд, эгэл жирийн ард түмэн, аав ээжийн минь зүрхний ховдолд манай улсын тусгаар тогнол, оршиж ирсэн юмаа.
Элэгдэж хуучирсан ч гэлээ, тал нутгийн минь хаа сайгүй таарах эртний булш хэрэгсүүр, хүн чулуу, хадны бичээс, монгол мэргэдийн зохиол шастир, түүх сурвалжийн эд зүйлсэд тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг шингэж ирсэн байдаг.
Өвөг дээдсээс аман дамжлагаар дамжиж ирсэн сургаал, тууль, үлгэр домог, маанийн зургаан үсэг, мэгзэмийн дөрвөн шад тэргүүтнийг амандаа бувтнаж нүглийг цээрлэж, буяныг дурдах, өхөөрдөх энхрий бяцхан жаалуудын итгэл найдвар дээр тусгаар тогтнол дархлагддаг юмаа.
Гэхдээ бидний өнөөдрийн энэ баярт үйл хэргийг тэмдэглэх боломжийг олж өгсөн эх орон тусгаар тогтолынхоо төлөө золиослогдож, халуун амь бүлээн цусаа өгсөн, олон мянган лам хуврагууд, язгууртан ихэс дээдсүүд, улс төрийн зүтгэлтнүүд, тэдгээрийн амраг хань, үр хүүхдүүдийн түүхийг ямар нэгэн үзэл суртал, хэт туйлшралын харалган үзэлд уналгүй, бодит түүхээр судлан тодруулж, ойлгож, хойч үедээ сурталчлан түгээн дэлгэрүүлж, тэднээр бахархах үзэлд төлөвшүүлэх нь хамгаас чухал байна.
Үнэнийг гуйвуулж эрхэм нандин түүх соёл, итгэл үнэмшил рүү минь гутаан доромжилж, шүн номонд мэргэшээгүй хэрнээ, учир утгыг нь ухаж ойлгоогүй байж, дур мэдэн хоосон чалчигч нар нийгэмд олширч, улаан үзлийн үед зохиогдсон түүх, кино, уран зохиол, элдэв зүйлүүд өнөө үед ч гарсаар байгаад сэтгэл өвдөж, түүнийг залруулахсан хэмээн шаналдаг аа.
Иймд нийгмийн оюун санааны хөтөч болсон эрдэмтэн мэргэд, төрийн түшээд, сурган хүмүүжүүлэгчид, лам хуврагууд, аав ээжүүд та бид, хойч ирээдүй болсон үр хүүхэд, залуучуудад бахдам сайхан соёл уламжлалаа, итгэл үнэмшлээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлж үлдээх нь нэн чухал билээ.
Эцэст нь хэлэхэд:
Гартаа илд бариад мордвоос
Дэлхийг ч эзлэх хүчтэй, түүхтэй.
Өмнөө судар залаад судалваас
Хорвоог ч гийгүүлэх оюунлаг, сэтгэлгээтэй.
Ийм агуу үндэстний үр сад болохын учир, та бид бүгдээрээ, сайтар шамдаж хичээвээс, дахин нэг удаа Монгол хэмээх их гүрнийг, 21-р зуунд байгуулж чадна.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна