Шилдэг унаач Б.Дэмбэрэлдодов: Түрүүлсэн морио харахаар өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг юм


2012 оны амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдийн нэг нь Архангай аймгаас эмээтэйгээ ирж шагналаа гардан авсан Б.Дэмбэрэлдодов хүү байлаа. Уяач аавын хүү зургаан наснаасаа хурдан морь унаж байгаа бөгөөд 2012 онд нэг түрүү, 4 айргийн амжилтаараа ийнхүү шилдгүүдийн нэгээр тодорсон юм. “Адууны үнэр нь хүртэл сайхан даа “ хэмээн цөөн үгээр часхийтэл хэдхэн үг хэлэх додигор эр байна лээ. Ингээд “Дорнын унага” галын унаачтай цөөхөн хором ярилцсанаа хүргэж байна.
-2012 оны шилдэг унаач боллоо. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Өнгөрсөн зун миний унасан морьдоос тав нь айраг түрүү хүртсэн байгаа. Энэ амжилтаа үнэлүүлэн шилдэг унаачдын нэг болсондоо би баярлаж байна. Шилдэг унаач болсноо дуулаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас эмээтэйгээ ирсэн. Сая шагналаа авахад эмээ маань хамт тайзан дээр гарсан. Та харсан уу? Эмээгээ баярлуулж байгаа болохоор надад бүүр ч сайхан байнаа.
- Хэддүгээр ангид сурдаг вэ? Морь унаад хэдэн жил болж байна?
-Архангай аймгийнхаа хоёрдугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг. Одоо 10 настай. Хурдан морь унаад дөрвөн жил болж байна.
-Аав ээжийнхээ тухай танилцуулаач?
-Аав, ээж маань малчин улс. Аав маань бас морь уянаа. Нэг их олон морь уяхгүй ч жил бүр нааддаг юм. Би бас аавдаа тусална, уясан морийг унана. Бид хоёр хамтдаа сумынхаа олон наадамд оролцож байгаа. Яваандаа арай том довонд уралдах байхаа.
-Хурдан морь унахад хамгийн гоё нь юу байдаг юм бэ?
-Мэдээж уралдах л шүү дээ. Моринд мордсон л өөр хүн болчих шиг санагддаг. Хүүхэд бүр л түрүүлж, айрагдахыг хүсч байгаа. Тэр хүсэл биелэх хором бүүр ч их амттай.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Адууны үнэр нь л хүртэл гоё шүү дээ. Би хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ адууны дэргэд байхад өөрийн эрхгүй нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байдаг юм. Тийм болохоор том болоод ч адуунаас холдохгүй байхаа.
-Мэдээж айраг түрүү хүртэх сайхан. Гэхдээ сэтгэл гонсгор үлдэх наадам гэж байдаг л байх даа?
-Тэгэлгүй яахав, байна. Түрүүлж чадаагүй бол муухай байдаг юмаа.
-Шарандаа уйлж байв уу?
-Үгүй шүү. Тухайн үедээ муухай санагдаж байгаа ч наадам нэгээр дуусах биш дээ. Ард нь зөндөө уралдаан хүлээж байгаа болохоор амжилт гаргана л гэж боддог. Өнгөрсөн зун би Г.Мөнхсайхан ахынхаа халтар азаргатайгаа сайхан наадсан. Бас “Босоо хүлэг” галын ахын хязааланг унаж айрагдуулан, азаргыг нь тавлуулсан. Ирэх жил үүнээсээ илүү амжилт гарганаа.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Морь л унах дуртай даа. Түрүүлээд ирсэн морио харахаар өөрийн эрхгүй хайр төрөөд байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг дүүдээ үлдээж байна.
-Баярлалаа. “Тод магнай” сайтаараа дамжуулан төрүүлж өсгөсөн аав ээждээ хайртай шүү, баярлалаа гэж хэлмээр байна.
П.Ундраа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна