Дорнодын домогт саарлууд


Дорнын их талд наран мандаж монгол хүмүүний сэтгэлийг баясгахтай адил баяр цэнгэлийн манлай хурдан азарганууд энэ нутгаас олон төрөн гарсныг морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Энэ удаа ид хурдалж байгаа домогт саарал азаргануудын тухай бичихээр зориглолоо. Моринд сэтгэлтэй, хурдан адуунд юугаа ч өгөхөөс буцахгүй Хатагины сайн эр “гэзэг” хэмээн олноо алдаршсан Марууш анх Дарьгангын хөх хязгаар Халзан сумаас хонгор азарга, халтар гүү авчирч Дорнод аймгийн харьяат эдүгээ аймгийн Алдарч уяач Хулсан хэмээх Лхагвасүрэнд өгчээ. Нутгийн хашир уяачид хонгор азаргыг аргагүй хурдан удмын адуу гэдгийг мэдэцгээж олон гүү хураалгасан гэнэ. Нээрэн ч тэдний нүд алдсангүй. Хонгор азарганы эр төл болгон нь шахуу хурдалж баяр наадмын түрүү айраг олныг хүртснээс дурьдвал:
Гурванзагал сумын уугуул “бүдүүн” хэмээх Ядамсүрэнгийн хээр гүүнээс гарсан Базарсадын хонгор азарга
-Булган сумын 70 жилийн ойд түрүү
-Уяачдын баярт аман хүзүү
-Маршал Х.Чойлбалсангийн мэндэлсэний 100 жилийн ойд айргийн тав
-Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон бүсийн наадамд дөрөв
-Сүхбаатар аймгийн Хундар овооны хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд тус тус хурдалж улмаар Хэнтий аймгийн Дархан сумын уугуул МУ-н Алдарт уяач У.Буяндэлгэрт очсноор шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд түрүүлжээ.
Мөн өөр нэг төл нь болох Чойбалсан сумын уугуул Ваачинпүрэвийн хул азарга сумынхаа наадамд түрүүлж аймгийнхаа баяр наадамд шүдлэн насандаа нэг түрүүлжээ.
Түүнчлэн аймгийн Алдарт уяач “хулсан” хэмээх Лхагвагийн хул азарга аймгийн наадамд түрүүлсэн бол аймгийн Алдарт уяач Н.Ганбаатарын саарал морь аймгийн баяр наадамд гурван удаа айрагдсан билээ. Эдгээр сайхан буянгууд дотроос хонгор азаргатай цуг ирсэн халтар гүүнээс 1987 оны хаврын хавсарганаар хар саарал эр унага гарсныг аймгийн Алдарт уяач Батын Чимэддорж авснаар эрхэм уяач эрдэнэт хүлэг хоёр учрах нь тэрээ. Саарал үрээ даагандаа аймгийнхаа баяр наадамд долоод хурдалж, шүдлэндээ аймгийнхаа наадамд хол тасархай түрүүлснийг одоо ч хурдан мориныхон ярьсаар л байна. Харин хязааландаа аймгийн наадамд айргийн дөрвөөр, соёолон азарга аймгийн наадамд аман хүзүүдэж , хавчиг азарга аймгийн наадамд дахин түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн билээ. Энэхүү хурдан хүлгийн үр төлүүд ч гэсэн удам залган хурдалсан бөгөөд Ж.Сүхбаатарын хонгор морь, хүү аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэбатын хул морь, аймгийн Алдарт уяач Л.Энхболдын хар үрээ, Матад сумын МСУХ-н тэргүүн С.Батмөнхийн хүрэн соёолон аймгийн наадам, аймгийн МСУХ-ны хаврын уралдаанд түрүүлж айрагдсан байдаг. Түүнээс гадна хар саарал азарганаас зүсэн ижил хоёр хар саарал унага гарч нэг нь Хэрлэн сумын уяач Б.Амгаланбаатарт очжээ. Б.Амгаланбаатарын хар саарал азарга аймаг болон сумын наадмуудад:
2003 онд шүдлэндээ аймгийн баяр наадамд айргийн гурав
2003 онд Булган сумын 80 жилийн ойд айргийн гурав
2004 онд аймгийн баяр наадмын түрүү
Баян-Уул сумын 80 жилийн баяр наадамд айргийн дөрөв
2006 онд аймгийн баяр наадмын түрүү
2008 онд аймгийн баяр наадамд түрүү
2008 онд Чулуунхороот сумын 50 жилийн баяр наадмын айргийн гуравт тус тус хурдалж байсан бол нөгөө хар саарлыг нь Нийслэлийн МСУХ-ны тэргүүн Л.Цэдэв авч улсын баяр наадамд соёолонд нь зургаалуулж, улмаар нутгийн дүү / Баянхонгор аймгийн/ И.Золбоотод зарсан байдаг. Аймгийн Алдарт уяач И.Золбоот саарал азаргаараа урамтай сайхан наадан Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншигт наадамд түрүүлгэж халх даяар алдраа мандуулж байсан билээ. Дорнод талын хурдан ажнай домогт саарлуудын удмыг хөөхөд ийм буюу.
Б.Батсайхан

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
59.153.87.36
saihan tuuh bna huu Ch Erdenebat
Reply66.181.161.118
ЧулуунХороот Төмөрбарсын ихэр 2 саарал
Reply