Ахыгаа дийлсэн нь

Хардэл жанжин бэйс Өвгөн ноёнтой хурдан хурц адуугаараа өрсөлдөн, дийлж дийлэгдэж явсан Орлойн хошууны Баян Совд, хув Дагва хэмээх ах дүү хоёр уяачийн талаар морины зүтгэлтнүүд түүх судраас олонтаа уншиж байсан бизээ. Баян Совд, хув Дагва хоёр нь Халхын их хүлэгч Өвгөн ноёнтой очиж уралдахаас гадна хоорондоо өрсөлдөж уралддаг байсныг өгүүлэх сонирхолтой түүхийг Жагдар хэмээх уяач буурлын хуучилж байснаар хүргэе.
Ах дүү хоёр уяач хоёр хүрэн морио Орлойн хошууны наадамд уяж. Тэд нэг дор уяагаа босгон хоёр хүрнийхээ уяаг өөр өөрсдийнхөө эрдэм чадлаар эвлүүлж.
Наадам дөхсөн нэг орой Холын хошууны нэг лам буудаллаж гэнэ. Тэр лам хоёр гэр байсны дүүгийнхэд нь буюу хув Дагвынд орж мэнд усаа мэдэлцээд яриа хөөрөө өрнүүлж, хув Дагва ч морь мэддэг эрдэмтэй лам байна гэдгийг ярианаас нь гадарлажээ.
Тэгээд ламд хандан ах бид 2 нэг нэг сайн морьтой юм. Гурван жилийн наадмаар ахын хүрэн түрүүлж, миний хүрэн аман хүзүүдлээ. Энэ жил дийлж уралдмаар байна. Ламтан та эрдэм чадлаасаа харамгүй хайрлана уу гэж сүүтэй мөнгөн аяга, хадагтай барин гуйж гэнэ. Ламтан ч уяан дээр нь очиж их л удаан эргэж тойрч ажигласнаа орж ирэн аль аль нь өө хэлэхийн аргагүй Хөхөөн сарын зээр шиг амьтад байна. Харин ахын чинь хүрэн морь яагаад дийлээд байгаа нэг л шалтгаан байна гэж. Хув Дагва ч за та хэл. Би таны эрдэм чадлыг гомдоохгүй гэжээ. Лам ахын чинь хүрэн морины хойд хоёр туурайны үзүүр чиний хүрэн мориныхоос арай л шөвгөр юм. Чи хүнд мэдэгдэлгүйгээр арын хоёр туурайных нь үзүүрээс чүдэнзний мод хоёрыг нийлүүлсний төдий эмтлээд юмуу тайрчих өөр зүйлгүй гэж. Хув Дагва ч сэмхэн гүйцэтгэж, тэр наадамд түүний хүрэн морь Баян совдын хүрэнг хошуу өлгөн түрүүлсэн гэдэг.
Энэхүү хөгтэй түүхийн эзэд болох халхад алдаршсан ах дүү хоёр баян уяачийн бий болгон хурдлуулж байсан баячуудын хүрэн гэх угшлын адуунууд одоо ч улс бүсэд хурдалсаар байгаа билээ.
Ж.Цэнд-Очир
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна