Хулангаас хурдан Чонон хөх

2013 оны 2-р сарын 04 -нд

Ачит вангийн хошууны нутаг Хан уулаар нутагтай Жаргалын босоо чихтэй, сэрвээ өндөр, салтаа хол, шингэн дэл сүүлтэй, цайвар хөх морийг нутгийнхан Чонон хөх хэмээн нэрлэнэ. Хөх морь сугандаа гуурстай тул түүнийг нь ил байлгах гэж богино дөрөөтэй эмээлэн дээр босоо голдуу давхиж явдаг Жаргалыг нутгийнхан “Босоо” хэмээн авгайлдаг байж. Хурдан хүлгийнхээ буянаар сарын газрыг өдрөөр товчилж явдаг Босоо Жаргал хөх морьтойгоо намар оройхон говь руу явж хулан хөөж ирээд Буянгийн хонхорын ядуучуудад идэш хэмээн тараадаг байж. Зарим нэгэн нь өдгөө Жаргалын агнасан хулангийн туур уугуул нутгийн айлуудад хадгалагдсаар байдаг хэмээн ярьдаг бөгөөд Чонон хөхөө усалдаг байсан худаг нь Чойбалсан хотоос урагш 30 километрт байдаг гэлцдэг юм. Онцгой хурдан Чонон хөхийн нуруун дээр Жаргалаас өөр хүн бараг тогтдоггүй байж л дээ. Тэгсэн нэг удаа урд зүгт явж байсан нэгэн хэрцгий ааштай элч заавал хөх морийг унана хэмээн зөрүүдэлж. Босоо Жаргал ч хүлэг сайн мориноосоо хагацахгүйн тулд “ноёнтон минь өршөө. Би гэдэг хүн хөл дүүжлэх цор ганц унаатай. Өөр хөрөнгө гэх юм байхгүй” хэмээн учирласан ч элч уурлан:”Над зэргийн том албаны хүн чиний энэ муу ясан хэдрэгийн нуруун дээр тоож гарч байгаа нь чиний хийморьт олон таарахгүй хувь тавилан биш үү” гээд халгаадаггүй гэнэ.Тэгэхээр нь Жаргал арга буюу хөх мориныхоо эмээлийг нь авч, элчийн эмээлээр эмээллээд “та түргэн яваад хурдан ирээрэй” хэмээн хоёр гуяыг нь бүсээр нь даруулж өгчээ. Үүнд ихэд эгдүүцсэн элч “чи яаж байгаа чинь энэ вэ” хэмээн уурсахад Жаргал “элч хүн зорьсондоо хүрвэл аятайсан” гээд морио чүү хэмээн ташаан дээр нь алгадаж. Энэ үед элч “Хүүш намайг”гэж хэлээд алга болж. Тэгж гарсан элчийн ногоон бүсний сэмэрхийтэй Чонон хөх морь хоногийн дараа эзэндээ эргэж ирсэн гэдэг. Хожим дуулбал элч хөх морьтой Бээжин хотын ойролцоо нэгэн тосгонд тэр өдөртөө амьтай амьгүйн хооронд очсон гэдэг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна