Дорнод аймгийн МСУХ-ны уралдаануудын тов гарлаа


Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн 2013 оны анхдугаар хурлын шийдвэрээр могой жилд болох хурдан морины уралдаануудын хуваарийг гаргажээ. Анх удаа аймгийнхаа нийт 14 сумыг бүсчилэн зохион байгуулж, бүсийн уралдааныг цаг агаарын байдлаас шалтгаалан билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 15-нд буюу 2013 оны 02 сарын 25-ны өдөр хойд сумдын бүсийн уралдааныг Сэргэлэн сумын төвд / Сэргэлэн, Цагаановоо, Баянуул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал сумд хамрагдана / харин урд сумдын бүсийн уралдааныг Хэрлэн сумын төвд / Хэрлэн, Чойбалсан, Халхгол, Матад, Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн сум хамрагдана / тус тус зохиогдоно. Холбооныхоо нэрэмжит дээд гурван насны уламжлалт хаврын уралдааныг 3-р сарын 18-ны өдөр аймгийнхаа төв дээр явуулах бөгөөд энэ үеэр хос морьтон тэмцээн болно. Цагаан-Овоо сумын МСУХ-ны уламжлалт доод гурван насны уралдааныг 4-р сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ уралдаанд Монгол улсын Манлай уяач С.Төмөр-Очирын Шуурган зээрд, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын Туган хул, хурандаа С.Нэргүйбаатарын саарал зэрэг азарганууд бага насандаа түрүүлж байсан Дорнодын уяачдын хүсэн хүлээдэг энэхүү уралдаанд түрүүлж айрагдсан морьдын уяачдын амжилтыг аймгийн алдарт уяачийн цол зэрэгт оруулан тооцохоор болжээ. Эдгээр уралдааны дараа зуны тэргүүн сарын шинийн гурванд буюу 5-р сарын 13-нд уламжлалт Баянтүмэн хануулын тахилгын наадам болж, залгаад сумдын болон аймгийн баяр наадам, мөн Булган сумын түүхт 90 жилийн наадам тохионо. Үүний дараа ММСУХ-ны зохион байгуулагддаг “Их хурд-6” шигшмэл морьдын уралдаанд, МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймагт зохион байгуулагдах “Зүүн бүсийн хурд-2013” наадамд, Дэлхийн адууны баяр Гиннесийн номд 3000 монгол морины уралдааныг бүртгүүлэх зэрэг томоохон арга хэмжээнүүдэд аймгийнхаа уяачид, унаач хүүхдүүд, хурдан хурц морьдоо хамруулах төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Мөн аймгийн баяр наадамд хурдан хүлэг морьдоо түрүүлж айрагдуулсан Хэрлэн сумын харьяат Содномдаржаагийн Ганбаатар, Бизьяагийн Доржсүрэн, Булган сумын харьяат Дашдоржийн Ядамсүрэн нарын уяачдад “аймгийн Алдарт уяач” цол олгуулахаар Дорнод аймгийн Засаг Даргын үүрэг гүйцэтгэгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Батсайхан
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна