Монгол попын анхдагчид

Тийм ээ, эд бол “Хар чоно” хамтлагийнхан байлаа. Ерээд оны эхээр байгуулагдсан тус хамтлагийнхан дэлхийн томчуудын цугларалт болох “Music - Quist 92“ хөгжмийн наадмаас өнөө бидний үед моданд ороод байгаа монгол попыг эгшиглүүлэн, Алтан медаль, 5000 долларын эзэн болж байсан юм. Хоёр үе шаттайгаар шалгаруулдаг тус наадмын эхний шат Монголд болж, тухайн үеийн амьд хөгжмийн “Харанга”, “Хурд”, “Айзам”, “Хөх тэнгэр”, “Соёмбо”, “Хар чоно” зэрэг найман хамтлаг өрсөлдөн, “Хар чоно” шалгарч байлаа. Хоёрдугаар шатанд Азийн 29 орны 30 мянган хамтлагийнханаас монгол попыг эгшиглүүлсэн манай залуус дараагийн финалын эрхээ гардан авсан нь гэрлийн хурдаар гаргасан амжилт байлаа. Ингээд 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын “Ямаха ресорт”-д болсон “Music - Quist 92“ наадмын финалд таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны нэг нь Монголын “Хар чоно” байсан юм. Үндэсний хөгжмийг, орчин үетэй хослуулан, англи хэл дээр дуулдаг байсан тэд Д.Отгонбаярын ая, Д.Ганзоригийн шүлэг “Бид амьдрах гэж төрсөн юм” дуугаараа ийнхүү Гран при хүртсэн Монголын анхны хамтлаг болсон юм. Түүнээс хойш нийгэм, цаг үеийн байдлаас болоод тэдний уран бүтээл дөрвөн жил хэртэй завсарласан ч урлагт элэгтэй ах дүүс хөдөлмөрлөсөөр, уран бүтээлээ туурвисаар л байсан юм. Тэр үед гарсан уран бүтээлүүдийн нэг нь “Хүн ба дэлхий” байлаа. Харин Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Хар чоно” хамтлагтай хамтран “Чингис хаан” рок дуурийг Соёлын төв өргөөнөө тоглосон юм. Уг рок дуурийн цомнолыг “Хар чоно” хамтлагийн басс гитарчин Д.Ганзориг бичиж, хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр рок аранжировикийг хийсэн бол, хөгжмийг СТА, хөгжмийн зохиолч С.Тараа бичжээ. Нэмж сонирхуулахад “Хар чоно” хамтлагийн “Өнөө орой энд... “морин хуурын аяз, “Хэн нэгний хайр”, “Ихэмсэг зангаар ч яах вэ” зэрэг тэдний нэрийн хуудас болсон сайхан уран бүтээлүүд өдгөө ч эгшиглэсээр л байна. Ийнхүү одоогоос хорь шахам жилийн өмнө Монгол попын эхлэлийг тавьсан, дэлхийд үнэлэгдсэн азтай нөхөд бол “Хар чоно“-ынхон билээ.
П.Ундраа
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
90.129.192.149
Дуунууд нь SoundCloud-д байршсан байна шүү
Reply188.170.81.128
Golno aynuud ni oldohgui bna unheer ih olj avmaar bna
Reply184.151.230.147
Odoog hurtel uran buteelee hged shine zohioluddre ajilaad bjagada manai aav hhe 90100707 holbogdood goe shine buteeludees n olj sonsoj bolno shuu
202.55.188.93
олдохгүй бн
59.153.87.52
tiim shuu gaihamshigtai hamtlag mundag uran buteelchid shuu
Reply