Өвөрхангайчууд хоёр Манлайгаар бүл нэмлээ


Улиран одож буй усан луу жилийн билэгт сайн өдөр уяачид төрийнхөө тэргүүнээс алдар цолоо гардан авлаа. Үүнд:
Монгол улсын Тод манлай уяач цолыг:
• Улс, бүсийн наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн МУ-ын Манлай уяач Тангаа хэмээх А.Батсүхэд гардууллаа. Тэрээр адуутай нөхөрлөсөн олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж 2011 онд Манлай уяач цолыг гардан авч байсан бол ийнхүү энэ удаад Тод манлай уяач болж, морины дээд цолтнуудын тоог нэгээр нэмлээ.
• Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнэд гардуулсан юм. 2012 онд зохиогдсон улс бүсийн наадмуудаас хоёр түрүү, найман айраг хүртсэн амжилтаараа Х.Бат-Эрдэнэ Тод манлай уяач цолны болзол хангасанаар уяачдын дээд цолонд хамгийн богино хугацаанд хүрсэн эрхмээр давхар нэрлэгдэх боллоо. Дашрамд сонирхуулахад Алтай нутгийн хүү луу жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач цолыг хүртэж, түүнээ батлан харуулсан нь энэ билээ.
Монгол улсын Манлай уяач цолоор:
• Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, олноо "Дааган" хэмээн алдаршсан, нийслэлийн Алдарт уяач Цэрэндэжидын Цэнд-Аюуш нь өнгөрөгч оны наадмуудаас нэг түрүү, таван айраг хүртсэн амжилтаараа ийнхүү Манлайн болзлыг хангасан юм.
• Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Бат-Өлзийн Отгоннасан луу жилд хоёр түрүү, дөрвөн айраг хүртэж ийнхүү Манлайн тоог нэмлээ.
Монгол улсын Алдарт уяач цолоор:
• Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Мэндбаяр луу жилийн одтой эрхмүүдийн нэг боллоо. Хоёр он солигдох торгон мөчид ММСУХ-ны “Алтан морь”-ины эзэн болсон тэрээр ийнхүү усан могой жилийн босгон дээр Монгол улсын Алдарт уяач боллоо. Хурдан морины холбоотой аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж ирсэн энэ эрхмийн хурдан хүлгэд эзнийхээ магнайг тэнийлгэн улс бүсийн наадамд амжилттай давхисаар ирсэн билээ.
• Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, аймгийн Алдарт уяач Туваанжавын Гантөмөр Монгол улсын Алдарт уяачийн цол тэмдгээ гардан авлаа. Алтай нутгаас төрсөн анхны улсын цолтнуудын нэг Д.Туваанжав Алдартын хүү удам дамжсан уяач Т.Гантөмөр хурдан хүлэгтэй хувь заяа холбосноос хойш улс бүсийн наадмын нэг түрүү, 10 айраг хүртэн, ийнхүү төрийн тамгатай уяач боллоо.
• Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Орхон аймгийн уяачдын холбооны дэд тэргүүн Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нарын уяачид сар шинийн босгон дээр ийнхүү цол тэмдгээ гардан авлаа.
Уяачдад улсын цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт хүлгээ уяж, олон түмнээ баясган уралдуулж, сар шинийн өмнө хийморьтой сайхан цол хүртэж байгаад та бүхэнд баяр хүргэе. Монгол хүний хувьд морио уяж уралдуулах нь монголчуудын гайхамшигтай ёс уламжлал юм. Мөн жилийн дөрвөн улирлын нөр их хөдөлмөр шаардсан, асар их ухаан шаардсан ийм гайхамшигтай ажил юм.
Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Уяач хүн бол нэмэх нь дахиад зөндөө олон нарийн мэргэжил эзэмшдэг байх. Намайг хөдөө орон нутагт явж байхад олон хүн хурдан удмын морь өгч, уяж баярлуулдаг. Тэр олон морь маань хурдалж байгаа байх гэж бодож байгаа. Морь уяна гэсэн бодол ч байгаа. Монголчууд бүгдээрээ морио уядаг, уяачдынхаа алдар, хөдөлмөрийг үнэлж хүндэтгэдэг, дэмждэг байх ёстой. Та бүхэнтэй цуг морь уяж нэг галд уралдуулдаг, нэг хамт олон болж яваа хүмүүст, гэр бүлийнхэн, ойр дотнынхон, унаач хүүхдүүдэд, бусад уяачдад цагаан сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Нэмж сонирхуулахад эдгээр шинэ цолтнуудын хоёр нь Өвөрхангай, хоёр нь Говь-Алтай аймгийн уугуул иргэд бол отгон гал уяадын нэг “Авзага”-аас нэг Манлай, нэг Алдарт уяач тодорлоо.
Шинэ цолтнуудадаа ирж буй могой жилдээ олз омогоор дүүрэн байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг "Тод магнай" сайт, сэтгүүлийн хамт олноос хүсэн ерөөе.







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна