Аймгийн Алдарт уяач Ж.Мааманхүү: Зургаан насны морь айрагдаж түрүүлгэн, жийпээр шагнуулж байлаа


-Таны дээдэс хурдан адуутай хүмүүс байсан гэсэн. Яриагаа энэ сэдвээр эхэлвэл ямар вэ?
-Гарыг минь ганзаганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн буянтай буурлуудынхаа талаар ярих нь сайхан байлгүй яахав. Энэ нутгийн эрдэмт уяачдын нэг Жамъяншарав гэгч миний аав. Ах нь айлын өргөмөл хүүхэд байгаа юм. Өргөмөл аав маань намайг өвөр түрий дээрээ тоглуулж хүн болгосон доо. Харин Бүлтгэр Пүрэв бол миний авга ах, аавын маань төрсөн дүү байгаа юм. Манай сумын соёлын төвийн үүдэнд байдаг морины хөшөөг та нар харсан байх. Нутгийн түмэн маань Шанхай нутгийнхаа хурдан хүлгүүдийг төлөөлүүлж тэр хөшөөг бүтээхдээ Пүрэв ахын маань хурдан саарал морины зургаар хийсэн гэдэг юм.
-Нутгийн хурдыг төлөөлөхийг бодоход аргагүй хурдан буян байжээ дээ?
-Саарал морийг ид хурдан байхад би жаахан хүүхэд байсан болохоор сайн мэддэггүй юмаа. Ямар ч байсан 1959 онд таван настайдаа Манлай сумын наадамд анх удаа саарал морио унаж аман хүзүүдүүлж байсан. Дээр үед чинь машин, мотоцикль гэж байхгүй. Манай аав хул морьтойгоо хөтөлж очоод тавьж байсан юмдаг. Биднийг морь унадаг байхад наадам их сайхан болдог байжээ.
Морь эргэх газраа очоод хүүхдүүд мориноос бууж биеэ хөнгөлнө. Одоогийнх шиг дутуу эргэнэ тэр гэсэн ойлголт байхгүй. Манай хүүхэд арай болоогүй байна, түр хүлээж байгаарай гэхэд хүлээж л байна/инээв/.Аав маань эмээлийн олом чангалаад мордуулсан. Морь ч эргэсэн. Манай тэр саарал морь их зөөлөн амтай адуу байсан юм. Гараад л тасарчихдаг. Нэг харсан морьд хоёр хэсэг тасарчихаж. Нэг харахад хойгуурх морьд надаас түрүүлсэн юм шиг санагдахаар нь тийшээ давхиж нийлээд нөгөө харахаараа урдуурх морьд надаас түрүүлээд байх шиг санагдаад тийшээ давхиж нийлээд... Ингэж хоёр тийшээ хэрж явсаар байгаад аман хүзүүдсэн. Тэгээгүй зүгээр байсан бол түрүүлэх л байсан байх. Мятав гэдэг хүний хээр морь зөв талаар орж түрүүлж байсан юмдаг. Түүнээс хойш олон жил хурдан морь унаж олон ч түрүү айраг хүртсэн.
-Тэгвэл уяач болсон нь хэзээнийх вэ?
-Би 1972 онд цэрэгт татагдан 1975 онд халагдсан. Армид жолооч хийж байсан болохоор ирээд нэг хэсэг төвд суурьшин нэгдэлд жолоочоор ажилласан. Манай эхнэр эх баригч эмч хийдэг байсан юм. Ах нь гурван хүүхэдтэй. Том хүүгээ сургуульд ордог жил ээлжийн амралтаа авч өөрийн унаган хээр азарга, сартай цэгээн даага хоёроо уяж, хүүгээрээ унуулаад хоёуланг нь айргийн дөрөвт давхиулсан. Тэрнээс хойш сумынхаа 80 жилийн ойн баяр наадмаар соёолон түрүүлгэж, бусад таван насанд бүгдэд нь айрагдуулж, нэг ёсондоо зургаан насны мориор айраг хүртэж л байлаа. Тэгэхэд “Ажнай”-н Бат-Эрдэнэ захирал хамгийн амжилттай наадсан уяачийг шагнана гээд намайг жийп машинаар шагнаж байсан.
-Нэг наадамд зургаан насны морь түрүүлгэж, айрагдуулах тийм олон тохиох завшаан биш байх шүү?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол нь цөм миний өөрийн унаган нутаг адуунууд байсан. Тэгж бодохоор бүр илүү баярладаг юм билээ. Морь гэдэг хийморилог амьтан намайг олон баярлуулсан. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймгийнхаа баяр наадамд хоёр бүдүүн морь, нэг соёолон, нэг хязаалан гээд дөрвөн морьтой очлоо. Тэгсэн нэг морь маань түрүүлээд нөгөө нь аман хүзүүдэн, соёолон айрагдаж, шүдлэн долоолсон.
-Унаган адууны хурдан дээр уяачийн сайн нэмэгдэхээр амжилт гаргалгүй яахав?
-Цэрэнхандын Жаргалсайхан гэдэг хүнтэй манайх олон жил айл аймаг явсан. Тэдний адуунд нэг хөөрхөн хээр соёолон гүйгээд байна. Тэгэхээр нь “Хүү минь энэ соёолонгоо уядаггүй юм уу” гэсэн “Маам ах та уяад өг” гэж байна. Тэгэхээр нь авч уяад аймгийн наадамд дөрөвлүүлсэн.
-Морь хурдан байхад наадам хэснэ биз. Сэтгэлд хоногшсон наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Хамгийн анхны “Говьшанхын хурд” бүсийн уралдаан манай суманд болж, би хул даагаа уралдуулахаар төлөвлөчихсөн байлаа. Их хурдан байсан юм л даа. Тэгсэн уралдахын урьд шөнө манаж байгаад алдчихдаг юм байна. Шөнөжин эрээд олдоггүй. Өглөө нар гарчихлаа соёолон мордоод явчихсан. Дараа нь даага мордох ёстой байдаг. Хул даагаа олдоггүй ээ. Тэгж байтал соёолон ч ирэх болчихлоо. Тэгсэн харин нөгөөх чинь эхийнхээ дэргэд хэвтчихсэн байдаг байгаа. Хөтлөөд шон дээр иртэл даага мордох болчихож, дүүрсэн хэрэг гээд бага хүүгээ унуулаад явуулчихлаа. Нэлээд хойгуур эргэж, ахисаар байгаад долоолчихсон. Алдаагүй бол гарцаагүй орчих байсан гэж одоо хэр нь бодогддог юм. Шүдлэндээ айрагдсаных нь дараа Дундговийн нэг хүн гуйгаад зарчихсан.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Залууст сургамж болох тийм нэгэн түүхээс яриач?
-Түүхсээд байх юу байхав. Ер нь уяач хүн адуугаа сайн мэдэрч байх хэрэгтэй. Явахгүй адууг яаж ч шахуулаад нэмэргүй. Харин явах адууг зөв тооцоолж давхиулах хэрэгтэй. Нэг жил би Ханбогд сумын наадамд гурван соёолонтой очлоо. Орой нь Ханбогдын уяач Төмөрмөнхтэй уралдах морьдыг үзэж байгаад буурал соёолонгоо азарганд мордуулъя. Ухаа соёолондоо зай тавихгүй бол болохгүй юм шиг байна гэлээ. Тэгээд маргааш нь хэлснээрээ мордуултал азарганд буурал соёолон маань түрүүлж, соёолонд ухаа маань түрүүлж, халзан нь айрагдсан. Дараа нь Төмөрмөнх “Яаж мэдсэн юм бэ” гэж асууж байсан. Тэгэхэд нь би уясан морьдынхоо багцааг мэддэг байх хэрэгтэй гэж хариулсан.
-Та түрүү ухаа мориндоо зориулж дуу хийлгэсэн гээд байсан. Саяын ярьдаг ухаа үрээ юу?
-Тиймээ. Миний аав Жамъяншарав надаас гадна Авирмэд гэж хүүхдийг өргөж авсан. Тэр миний ах, нутагтаа хурдан морьт Авирмэд гэж алдаршсан сайхан хүн бий. Гайхалтай хурдан бор морьдоороо Дундговийн наадмыг талхалж байсан хүн дээ. Дуучин Төрмандахын “Хурдан борууд” гэдэг чинь манай ахын адуунд зориулсан дуу шүү дээ. Авирмэд ахын том охиных нь хүүхэд Баянмөнх зохиосон юм. Ах маань манай том хүүг өрх тусгаарлахад хурдан боруудаасаа өмч таслан өгсөн нь бас сайхан хурдалж байгаа.
-Ингэхэд Мааманхүү Алдарт хэдэн онд цолоо авсан бэ?
-Аймгийн наадмын дөрвөн түрүү, 10 айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол өгдөг байх үед л авсан юм шүү дээ. Яг хэдэн онд гэдгээ санахгүй байнаа.
-Моринд орж буй залуус танаас адуу авдаг уу?
- Хүрмэн сумын уугуул Шоовдорын Баянбат гэж залуу надаас нэлээд хэдэн адуу авсан. Тэдний нэг нь уржинан Дүнжингаравын хурдад 28-аар давхисан гэсэн. Ер нь хүнд очсон адуу давхиад л байгаа дуулддаг юмаа.
-Та таны хүүхдүүд бусдын жишгээр зүүн аймгуудаас адуу авчирч байна уу?
-Ургамлаар жишээлэхэд үндэс нь надад байгаа юм чинь гэж бодоод тэгтлээ улайрдаггүй ээ. Өвгөн би буруу бодож байж болно. Гэхдээ намайг хүүхэд байх үеийн хурдан морь одоогийн уралдаж байгаа адуу хоёрын хурд яг л адилхан юм шиг санагддаг. Тэгэхээр нутгийн унаган адуугаар уралдаж болмоор юм шиг л санагдаад байгаа. Залуучууд зүүн зүгээс адуу зөөж цусыг нь сайжруулж байгаа нь зөв боловч хэт туйлширвал нутгийн адуу гэж байхгүй болчих вий гэдгээс жаахан эмээж явдаг. Манай нутгийн Баатарцогт гэдэг хүний унаган саарал даага энэ жил зүүн зүгийн хурдан адуунуудтай олон уралдаж, олон түрүүллээ. Тэгэхээр нутагт чинь одоо хүртэл хурд байна гэсэн үг биз дээ. Уралдах гэж байгаа морьдыг харахаар дандаа л зүүн зүгийн адуу байгаа харагддаг. Бүгд зүүн зүгийнх юм чинь тэднээс л нэг нь түрүүлнэ шүү дээ. Түүнийг нь хүмүүс зүүн зүгийн адуу л түрүүлдэг юм шигээр яриад байх шиг санагддаг.Тэгэхээр залуустаа хандаж “Нутгийн адуугаа сайжруулаад уралдуулаач ээ. Хурдан морины хөгжил ингэтлээ эрчимжиж байгаа энэ үед Шанхай нутгийн адууны хувь заяа та бүхнээс л шалтгаалах нь байна шүү” гэж хэлмээр байна.
-Залуус буурлынхаа сургаалаас нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.










0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна