Таван түрүү авсан Тангадын Сандагдорж том уяач

2013 оны 2-р сарын 13 -нд

Сэцэнхан аймгийн Дайчин бэйсийн хошууны /одоогийн Хэнтий аймгийн Батноров сум/ ноён Дашдондов долоон хошуу даншиг наадмын гурван насны түрүүг дангаараа шахуу авч байсан түүхтэй. Энэ нутгийн олон сайн уяачдын нэг “ухаа хүзүү” Сандагийн тухай одоо ч дурсан ярьцгаадаг билээ.1940-өөд оны эхээр дөнгөж 17 нас хүрч буй Т.Сандагдорж хүү нутгийн их уяач “ухаа хүзүү” Сандагийнд хүргэн орсон нь их уяачийн эрдмээс суралцах боломжийг олгосон юм. Ер нь ажиглаж байхад их уяачдын эрдмийг ихэвчлэн хүрэгцүүл өвлөн авсан байдаг нь учиртай. Хүргэн хүүгийн хүчийг үзүүлж гадуур ажлыг эмхлүүлэх үүрэг хүргэнд ирэх нь мэдээж. Ялангуяа эрэлд явах,адуунд мордох,моринд ажил хийх,барьж тавих ажлыг хүргэн хүү л гүйцэтгэнэ. Энэ л жаяг ёсоор явсаар шинэ хүргэн Т.Сандагдорж их уяач хадам аавын итгэлт хүү адууны эзэн болж их зүйл сурсан гэдэг. Харамсалтай нь төд удалгүй нийгэм цаг үе хатуурч мал нийгэмчлэгдэн, амины цөөхөн арваадхан адуутай, зуны ганц наадмаас өөр уралдаан үгүй болсон 50,60, 70-аад он залгаж хурдан хүлгэдийнхээ чансааг сорих боломжийг олгоогүй юм. Гэсэн хэдий ч тэрээр хэзээний хурдан моринд дуртай зангаараа наймаа хийж, Мөрөн сумын уяач Дажийн Данзаншараваас хамар цагаан хүрэн даага авч аймгийнхаа наадамд айрагдуулж хүү Батсуурийн нэр дээр цоллуулж байв. 1963 онд Хэнтий аймгийн 40 жилийн ойгоор Идэрмэг сумын уяач С.Батсуурийн хамар цагаан хүрэн даага айргийн дөрөвт хурдалсан хэмээн морины цуваанд байгаагийн учир тэр юм. 1960-аад оны дундуур Мөнххааны уяач “бугалга” хэмээх Дугаржав Мөнххаанд шүдлэн хязааландаа айрагдсан ёстой цоохор хонгорын угшилтай цоохор үрээг Т. Сандагдоржид авчирч өгчээ. Түүний төл хээр буудай азарга гарч түүнд оонон хар угшилтай гэх Баянхутаг сумын ямаа Гомбо, зогоо Дашийн адууны хоёр цагаан гүү хураалган олон хурд төрүүлсэн гэдэг. Сумынхаа наадамд хурдан цагаан азарга нь дөрөв түрүүлж, гурав айрагдсан бол хонгор морь нь гурав түрүүлж, нэг айрагдан, саарал морь нь дөрөв түрүүлж, гурав айрагдсан байдаг. Мөн годон цоохор нь гурав түрүүлж, хоёр айрагдсан гээд Т.Сандагдоржийн уяж хурдлуулсан буянг тооч нь гэвэл олон.
1986 онд Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 30 жилийн ойн наадам тэр үедээ сүр дуулиантай зарлагджээ. Насаараа баг бригадын даргын алба хашсан түүнд бүр 40 гаруй жилийн тэртээ их уяачийн хүргэн ахуйдаа сурсан эрдмийг гаргах томоохон наадам ганцхан тохиосон нь энэ байв. Сүр дуулиантай энэ баяр нэгдлийн гэхээсээ Сандагдоржийн наадам болсон юм. Наадмын эхний өдөр хээр цоохор азарга, том цагаан хавчиг морь,соёолон цагаан азарга нь гурав нь түрүүлэв. Дараа өдөр нь годон цоохор хязаалан нь түрүүлэн, хар халзан хязаалан нь аман хүзүүдэж,толин сартай буурал шүдлэн нь түрүүлжээ. Бор даага нь түрүүлж иртэл барианы зурхайд урдуур нь хүн гүйснээс үргэж ард нь ойрхон явсан малын эмч Лувсанжамцын хүрэн даага азтай түрүүлэв. Ийнхүү нэг наадмаас таван түрүү, хоёр аман хүзүү авсан уяач Т.Сандагдорж наадмын од болон мөнхөрчээ. Хоншоор дутаж аман хүзүүдсэн бор даага түүнээс хойш Бэрх, Батноровт арав түрүүлж, хоёр айрагдаж Доржпүрэвийн “босоо улаан” гэдэг азарга болсон юм.
1998 оны 3-р сарын 15-нд “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбоо сум дундын бүсчилсэн уралдаан Бэрх хотод зохион байгуулж 10 сумын 250-аад азарга,морьд уралдахад хүү С.Батсуурийн нь хүрэн халзан азарга, хавчиг цагаан морь хоёул түрүүлж билээ. Үүнийг харсан өвгөн уяач Т.Сандагдорж гуайн хүслийн оргил баярын дээд байсан бизээ. Хүрэн буудай унагыг төрөхөд нь хүү Батсуурьтаа “Миний хүүг баярлуулах адуу болно.Үүнийг үгүй хийж болохгүй шүү” гэж аав нь захисан байдаг. 2001 онд аймгийн наадамд хүрэн буудай морь нь найман настай түрүүлж аавын захиас хэрэгжжээ.
Үүнийг бичигч миний бие Сандагдорж гуайтай цөөхөн хором уулзаж бага сага зүйлийн тухай ярьж билээ.
“Арслан Даваадоржийн аварга цоохор азарга Галшарын Гүний Гомбосүрэнгийн адууны хүрэн азарганы төл нь юм шүү дээ” хэмээн надад хэлж байсан юм. Их уяач ”ухаа хүзүү” Сандаг аймгийн наадамд яваад авчирсан хээлтэй хонгор гүүнээс хүрэн унага гарч азарга болсон нь аварга цоохорын эцэг ажээ. Хээлтэй хонгор гүүг Гүний Гомбосүрэнгээс авсан болохыг Сандагдорж гуай мэддэг байж.
Нутгийнхан уяач Т.Сандагдорж гуай морь уях эрдмээ тэр бүр хүнд хэлдэггүй гэцгээдэг ч Батноров сумын уяач Доржпүрэв, Лхагвасүрэн, Жасрай гээд Сандагдорж гуайн гараар уяач болцгоосон хүмүүс цөөнгүй.
Батноров сумын уяач С.Зандраа гуай 1995 онд Аварга цоохорын үр цагаан азарганыхаа сунгааг хасчихаад Бэрхийн наадамд уралдахаар Т.Сандагдорж гуайд очиж үзүүлж гэнэ.
Тэрээр харсанаа : - За даа,нэг л ажил дутаж дээ. Сайн сунгачихсан бол болох байж. Шилдээд мордуулаарай,урдаа нэг адуутай ирэх байх гэж гэнэ. Уяач С.Зандраа гуай хэлсэнээр нь мордуулсан байна. Гэтэл Батноровын хүзүү Доржийн хүрэн азаргатай хоёул тасарч ирээд үзүүр дээрээ дийлдээд аман хүзүүджээ. Хойтон жил нь цагаан азарга аймагт уралдахаар болж дахин асууж гэнэ. Сандагдорж гуай цагаан азарганы хавиргыг нь дарж үзээд,”чи жаахан оройтуулчихаж, дутах байхдаа. Ажлыг нь гүйцэд хийгээд үздээ” гэж гэнэ.Үнэхээр аймгийн наадамд жаахан дутаад дөрөвт орсон шүү. Аргагүй сайн уяач байсан юм гэж уяач С.Зандраа гуай гайхан ярьдаг юм. Таван түрүү авдаг Тангадын Сандагдорж гэгч их уяачдын эрдмийн нэг салаа байсан юм.

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
43.242.243.231
Uvug deedseere baxarxaj bn...8.4~8.7nd bid urgiin bayraa xiine ene tuxai xvvrneldex bx daa.
Reply66.181.160.17
Сайхан түүх шүү өвгөдийн минь их сүншиг үрс бидэндээ заяах болтугай хө
Reply