Д.Эрдэнэбулган Алдартын цолны мялаалга наадам боллоо


Могой жилийн өнгө тольдох уралдаанууд монгол орны минь өнцөг булан бүрт болсоор байна. Хаврын тэргүүн сарын шинийн гурванд Өмнөговь аймгийн Цогтцэций сумнаа дээд гурван насны морьдын уралдаан боллоо.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы шинэхэн цолны мялаалганд зориулсан уг уралдааны мэдээллийг морь сонирхогчдодоо хүргэе.
Азарга-25
1. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Болд-Өрнөхийн хүрэн азарга. Болд-Өрнөх уяачийн уясан Хулан хээр соёолон өнгөрөгч луу жилд төрийнхөө их баяр наадамд айргийн тавд хурдалсан билээ.
2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын зээрд
3. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Амарбаясгалангийн хар
4. Дундговь аймгийн Луус сумын уугуул Б.Одхүүгийн хул. Хул азарга шүдлэндээ “Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан юм.
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Г.Гончигийн хээр. Хээр азарга өнгөрсөн жил соёолондоо аймгийнхаа баяр наадамд азарганд уралдан айргийн дөрөвт хурдалж байсан хурдан буян юм.
Соёолон-27
1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хар. Хар үрээ өнгөрсөн жил АХ-ын 91 жилийн ой төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан.
2. Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтансүхийн зээрд
3.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын цэгээн. Цэгээн үрээ “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хурдан буян.
4.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн хар. Хар үрээ “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсан хурдан буян.
5.Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Болд-Өрнөхийн халзан
Их нас-13 /бооцоотой/
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Бат-Эрдэнийн шарга
2. Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтансүхийн алаг
3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Ш.Баянбатын халтар
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Г.Гончигийн загал
5. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Болд-Өрнөхийн хул тус тус хурдалжээ.
Цолны мялаалга наадамд түрүүлсэн азарга болон соёолон морьдыг мотоциклиор байлсан бол их насны морьдыг бооцоонд цугларсан мөнгөний тодорхой хувиар мялаажээ.
Шинэхэн Алдартын цолны мялаалга наадам шинийн долоонд болох “Тавантолгой транст” ХК-ийн нэрэмжит бүсийн наадмын сорилго боллоо хэмээн нутгийнхан ярьж байна.
А.Мөнх-Эрдэнэ


























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна