Эрлийз, арабуудыг дийлсэн энэ цагийн хурдан ажнай Холхоон зээрд тэргүүтэй хурдан хүлгэд


АХ-ын 84 жилийн ойн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдааныг магнайлсан Холхоон хэмээх зээрд азаргыг хурдан морь сонирхогчид андахгүй. Эрлийз адууг дийлж бахдалтай сайхан уралдсан цөөн Монгол адууны нэг.
Моринд хайртай зон олны самсааг шархируулж, баярын нулимсыг дуслаасан Холхоон зээрд тэргүүтэй Ц.Энхбатын хурдан хүлгэдийг хамтдаа сонирхцгооё.
“Шинэ дэлхий холдинг”-ийн захирал Л.Алтанхуяг, “Монгол морины гайхамшиг сан”, “Бурхан заяа” компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нарын хурдан моринд хорхойтой найзууд нь түүнийг адуунд урвуулжээ. Алтны дэргэдэх гууль шарладгийн адилаар нэг л өдөр өөрийн гэсэн хурдан морьтой болъё хэмээн зориг шулуудсан тэрээр хадам эцэг Ц.Хүрэлсүхтэйгээ зөвлөлдсөний эцэст Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул “Ойлон” хэмээх Баттөрийн уралдсан болгондоо түрүүлдэг хурдан саарал азарганы төлийг авахаар болов. Эцгийн шийрийг хатаасан зээрд үрээ даагандаа амжилттай сайхан наадсан тул эхийнх нь хамт авахаар тохиролцжээ.
Зээрд үрээ ирсэн жилээ /2004 он/буюу шүдлэндээ улсын наадамд арав гаргаж давхисан бол дараа жил нь хязааландаа уралдсан болгондоо түрүүлэн үнэхээр хурдан байлаа. Тэр жил Холхоон зээрдийн уяаг Тод манлайн уяач Д.Ононгийн хүргэн ах Жийгээ буюу Жигжидсүрэн, Сугар нар тааруулсан бөгөөд наадмын өмнөх сунгаануудад хол тасархай түрүүлж байв. Тэднийхний уяа Өлийн даваа орчим байсан учраас энэ хавийн хязаалангууд сайнгүй байгаа бололтой гээд их сунгаанд соёолонгуудтай уралдуултал 100 метр орчим тасран түрүүлэх нь тэр. Ийнхүү уяа нь ханаж, торгон ирэн дээрээ дүүхэлзсэн үрээгээ эзэн нь “миний хязаалан хурдан нь ч хурдан байгаа юм байна. Гэхдээ Макс Ганбаагийн Сарт, Батсайханы Гуулин зээрд, Бадамсүрэнгийн Араб бор гээд мундагууд уралдана. Түүгээр ч барахгүй зарим нэгэн хүн гадны үүлдрийн хурдан хүлгээ онгоцоор зөөсөн дуулдсан. Тийм болохоор арав гаргаж л давхих байх” хэмээн битүүхэн тооцоолж байв.
Тэр жилийн наадам хязаалангийн уралдаанаар отголох ёстой байлаа. Жийгээ уяач наадмын өглөө эртлэн босож найдвар тээж буй үрээгээ усаар шавшин бэлтгээд Сугар, Энхбат нарын хамт мордууллаа. Нэлээд хойгуур эргэсэн үрээгээ Ц.Энхбат нөхдийн хамт газрын дунд хавиас тосч дурандахад 19 дээр явж байснаа Цагаан хөтөл руу уруудахад цуцсан шинжгүй зургаад давхиж явсан аж. ”Энэ хүрсэн юм чинь одоо сууна гэж байхгүй лав айрагдах нь гарцаагүй боллоо шүү” хэмээн бодсон эзэн нь урагшилсаар Ноён толгой дээрээс харвал морьд өндөр хүчдэлийн шон өнгөрчихсөн Холхоон нь гурав дээр цогиж явах нь тэр. Баярын совин татаж яаран хөдөлсөн ч барианд орохыг нь харж амжсангүй. “Эхнэр лүүгээ залгаж “морь чинь түрүүлчихлээ” гэсэн үгийг сонсоод баярласандаа энэ орчлонгоос тасарсан байсан. Яаж машинаа барьж ирсэн.Тэр бүү хэл стадионд яаж орсон зэргээ хүртэл сайн санадаггүй. Хүн хэтэрхий их баярлахаараа ухаанаа алддаг юм билээ. Утсаар ярьчихаад хоёр гараа алдалж байгаад “би түрүүлчихлээ” гээд хамаг байдгаараа хашгирсан.” хэмээн тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцсан удаатай.
Таавар эвдэж түрүү будлиантуулсан жижигхэн зээрд үрээ ийнхүү морь сонирхогчдын хараанд өртөж, дараа жилийн наадмын айргийн соёолонгуудад зүй ёсоор нэрлэгдэх болов.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон 2006 оны улсын их баяр наадам ойртсоор. Ц.Энхбат “Өнгөрсөн жил дээлнээс өөр юм бэлдээгүй байж байтал үрээ маань түрүүлчихсэн. Энэ жил эрлийз болон бага сунгаанд бас түрүүлчихлээ. Юмыг яаж мэдэхэв. Гэр бараа бэлтгэе” гэсэн бодолтойгоор хотод ирж хүн амьтантай уулзаж жин тан болгоод яаран буцлаа. Гэсэн ч түүнийг тун таагүй мэдээ угтсан юм. Зүв зүгээр байсан азарганых нь хойд хөл гэмтчихсэн гээд идээ шүүс нь гоожсон нүд халтирмаар амьтан хөл дээрээ ч зогсон чадахааргүй болчихсон байж. Чухам яагаад ингэснийг уяачаасаа асуутал адуутай ноцолдож байгаад гэсэн тайлбар хийжээ. Харин хашир хөгшид адууны шүдний ором биш байнаа. Хурц үзүүртэй зүйлээр зориуд хатгасан байна хэмээж. Ингэж хатгаж байхад адуу зүгээр байна гэж байхгүй чөдөрлөсөн байх гэсэн таамгыг дэвшүүлжээ.
Жилийн өмнө хурдан хүлгээрээ бахадсан баярын нулимс унагаж байсан бол энэ удаа харууслын нулимс урсгаж, хөлийг нь эмчлэх бүх л арга чаргыг хэрэглэв. Гэвч наадам хаяанд тулсан байсан тул арга байсангүй. Дэмий л өөрийнхөө болон адууныхаа сэтгэлийг засах үүднээс мэдээ алдуулж өвчин намдаадаг тариа хийн хөл дээр нь зогсоогоод найз Эрдэнэ-Очирынхоо уяаг тойруулж хийморь юуг нь дууджээ. Наадам дууссан ч эрдэнэт сайхан хүлгээ гэсэн эзний сэтгэл тайтгарсангүй, өмнөл хөршөөс эмч залан эмнүүлж багагүй хөрөнгө зарсаны хүчинд ямартаа ч хөл дээр нь босгож чадлаа. Гэсэн хэдий ч Холхоон зээрд Энхбат хоёрын барцад үүгээр дууссангүй нэг л өдөр адуундаа явж байгаад л цээж нь эвгүйдчих нь тэр. Хатгуулж, хануулж элдвээр үзсэн ч засал аваагүй тул нэг цагт магнай тэнийлгэж эр биеийн жаргал эдлүүлж байсан хүлгээ өрөвдөн “зодог тайлуулахаар” шулууджээ.
Халхын наадмын чимэг болж явсан хурдан ажнай өдгөө адууны орон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт эрх дураараа бэлчээрлэн буй. Адуучид унаач хүүхдүүдийнх нь өгсөн “Холхоон” нэрээр түмэнд танигдсан цуут хүлгийн үр төл түрүүчээсээ гарч буй бөгөөд эзэн нь тун их найдвар тавьж байгаа гэсэн.
Аман хүзүү хар азарга:
2005 оноос хурдан морь цуглуулж буй Ц.Энхбат эцэг малд илүүтэй анхаарал хандуулдаг. Долоо уралдахдаа тав түрүүлж, хоёр айрагдсан Холхоон зээрдээс нь гадна найм уралдахдаа нэг түрүүлж, долоо аман хүзүүдсэн “Аман хүзүү” хэмээх хар азарга нь түүний бахдалт хүлгийн нэг. Улс бүсийн болон шигшмэл морьдын Их хурд уралдаанд айрагдсан Махбалын халтар, Отгонбаярын халтар азаргануудын эцэг Дондогжавын халтар гэж хурдан азарга бий. Түүний төлийнх нь төл энэ “Аман хүзүү” хар азарга юм. Хар азаргыг 12-тай байхад нь Ц.Энхбат төлийг нь авахаар авсан бөгөөд өдгөө 17 настай.
Будан үрээ
Өлзийт хавийн уралдаануудад олонтоо түрүүлсэн будан цоохор үрээ нь Ц.Энхбатын хурдан хүлгэдийн нэг.Тэрээр үрээнийхээ тухай “2008 онд хурдан байхад нь би буруу тариа хийж баллачихсан юм. Яагаад наадмын өмнөхөн Сандуйжав Тод манлайн гал дээр Солонгосоос эмч нар ирж хүн бүхэн шахуу нэг тариа ханцуйлж гараад байхаар нь юуг нь хоцрохов гээд аваад хийчихлээ. Хүч тамир хадгалах үйлчилгээтэй гэсэн харин миний үрээнл бол эсрэгээрээ үйлчилсэн. Сунгаануудад түрүүлж байсан үрээ маань хордлогонд орж юун уралдахтай манатай хөл дээрээ ч зогсож чадахаа больсон. Харин ч хордлого тайлах дусал энэ тэр хийж байж амийг нь аварсан. Гэсэн хэдий ч бага амьтан болохоор дороо сэргэчихлээ. Хэдхэн хоногийн дараа болсон Алтан- Овооны наадам болох ёстой байсан. Тэсэлгүй аваад очлоо доо. Төмөр-Очир гуайнхантай нийлж нэг сунгаад тавьчихсан чинь зургаалчихсан. Цаашид давхих биз дээ.” хэмээн хуучилсан юм.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна