Уламжлалт харвааны өвлийн харваа шинийн 7-нд боллоо


Монголын оюуны болон биет өв болох үндэсний нум сумны хэлбэр хийц, харвааны дэг жаяг, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхийн уламжлалт харвааны төрлүүдтэй дүйцүүлэн, дэлхийд танигдсан монгол харвааны төрөл бий болгох зорилго бүхий уламжлалт харваачдын холбооноос энэ жилийн анхны харвааг зохион байгууллаа. Шинийн долоонд буюу хоёрдугаар сарын 17-нд сурын талбай дээр болсон энэ харваанд 60 гаруй эрхий мэргэн харваачид хурд хүчээ сорьж, усан могой жилийнхээ од хийморийг шодлоо. Энэ удаагийн харваанд эрэгтэйчүүдээс:
1. Монгол улсын гарамгай мэргэн, “Бурхан халдун” группийн харваач Ц.Хүдэрчулуун
2. “Алдар” спорт хороо, “Монгол ус” төрийн өмчит газрын харваач, Монгол улсын мэргэн Б.Баярсайхан нар тус тус 30 оноо тэнцэн товх харваж, Хүдэрчулуун гарамгай мэргэн тэргүүлсэн юм.
3. “Хангарьд” клубын харваач, Монгол улсын мэргэн Л.Отгонбаяр 25 оноогоор
4. Баянгол дүүргийн харваач, Монгол улсын спортын мастер Х.Бямбажав 22 оноогоор
5. “Петровис” компанийн залуу харваач Г.Батсайхан 22 оноогоор удаалжээ.
Харин эмэгтэйчүүдээс:
1. Төв аймгийн “Чингисийн академи”-ийн харваач, Монгол улсын хошой мэргэн Х.Оюунчимэг
2. “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл”-ийн харваач, Монгол улсын мэргэн С.Энхтунгалаг
3. “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл”-ийн харваач О.Намсрай
4. “Зэв алтантүрүү” багийн харваач, спортын мастер И.Цэцэгмаа
5. “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл”-ийн залуу харваач У.Сосорбурам нарын мэргэчүүл хурд хүч, авхаалж самбаагаа сорин, могой жилийн өнгөө тольджээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан тус харвааны үеэр голч оноочийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн голч харваачаар Баянзүрх дүүргийн харьяат, “Бурхан халдун” группийн харваач, спортын дэд мастер Т.Баярмэнд шалгарлаа. Мөн үндэснийхээ дээл хувцас, нум саадгаа агссан хамгийн гоё хувцастай нэг харваачийг шалгаруулдаг юм. Говьсүмбэрийн залуу харваач А.Пүрэвсүрэн могой жилийн дээл бүсэн гоёлтой харваачдыг тэргүүлсэн ажээ. Галын тахилгаар эхэлсэн энэхүү харваа нь сурчдын золголт болдогоороо бас онцлогтой юм.
Үндэсний их өв соёлоо дээдлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд "Түмэн хишигтэн" ХХК, Уул уурхайн Үндэсний ассоциаци Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсонд эрхий мэргэн харваачид маань талархаж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүссэнийг дамжуулж байгаадаа бид ч баяртай.
П.Ундраа


























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна