А.Баярмагнай: Монгол угсаатны уламжлалт соёл хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд...

2013 оны 2-р сарын 22 -нд

Хурдан морины уралдаан нь Монгол эр хүний олон зуун жилийн туршид эрхэмлэж ирсэн нандин хөдөлмөр, Монголын нийгмийн зайлшгүй нэгэн үзэгдлийн хувьд нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шат, гадаад дотоодын нөхцөл байдал, тухайн цаг үе, төр засгийн бодлого зэргээс шалтгаалан хөгжлийн янз бүрийн шатанд хүрч, мандан буурч явсан нь өнөөдөр хэн бүхэнд илэрхий байна. Тухайлбал өнгөрсөн 20-р зууны үед морин уралдаан үндэсний спортын нөгөө хоёр төрөл бөхийн барилдаан, сурын харваагаасаа хөгжлийн түвшний хувьд хол хоцорсон байсан. Нөгөө хоёр төрөл нь олон зуун жилээр уламжилж ирсэн цол хэргэмтэй, аль аль нь үндэсний хэмжээний буюу улс орны бүх шилдэгүүд цугларан оролцдог өөр өөрийн төрлийн уламжлалт уралдаан тэмцээнтэй, үүний зэрэгцээ улсын аварга жил бүр шалгаруулдаг, төрөл төрлийнхөө хүрээнд сургалтын ямар нэг хэлбэр бичил тогтолцоотой байсан бол хурдан морины уралдаан нь бараг бүхэл зууны туршид зөвхөн өөрийн урсгалаараа явж иржээ. Ер нь өнгөрсөн зуунд хурдан морины уралдааны хувьд уяачдын ангийн ялгарал гарч дагнасныг эс тооцвол онцын өөрчлөлт ялангуяа нэг их дэвшил гараагүй юм.
Хурдан морины уралдаан гэдэг Монгол үндэстэн угсаатны уламжлалт соёлыг ХХI зууны түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар ухаан бодлоо уралдуулж, цаашид тавих зорилтоо тодорхойлох нь мориор овоглож, моринд дурлаж явдаг хэн бүхний үүрэг байх ёстой.
Монгол уяачийн эрдэм ухааныг дэлгэрүүлэх, монголчуудын хурдан морины уяаны дэг сургуулийн мөн чанарыг бүрэн гүйцэд, шинжлэх ухааны түвшинд нээн илрүүлж залуу хойч үеийнхэнд эзэмшүүлэх ажлыг далайцтай цар хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Өнөөдөр өөрийнхөө галын морийг сайн давхиулах, айраг, түрүү ахиухан авах нь тэр уяач, тэр галын зорилт. Тэгвэл Монгол уяачийн эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх нь бодлогын чанартай байх ёстой. Ний нуугүй хэлэхэд энэ чиглэлд өнөөг хүртэл анхаарал хандуулж байсангүй. Зүй нь Монголын хурдан морины соёлын талаарх янз бүрийн түвшний хөтөлбөртэй хичээлийг ХААИС-ийн зоо, мал эмнэлэг, шинээр нээгдсэн малчны ангийн программд суулгаж өгөх, тэрчлэн дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн программын “Эрийн гурван наадам” хэсэгт мөн багтаах хэрэгтэй байна. Ийнхүү нийгмийг өргөн цар хүрээг хамарсан бодлого үйл ажиллагаа явуулж байж л бид Монголын хурдан морины соёлыг бүрэн бүтнээр авч үлдэж чадна.
Мориныхны анхаарах ёстой өөр нэг асуудал бол Монгол адууны удмын санг найдвартай хадгалахад чиглэсэн бодлогыг одооноос нарийн дэс дараалалтайгаар авч хэрэгжүүлэх тухай асуудал. Монгол адуу дотроо шилэн сонголт сайн хийж өөр зуур нь үржлийн ажил зохион байгуулж, хурдны удам, угшил үүсгэж ирсэн түүхэн туршлагаас суралцаж тэр уламжлалыг үргэлжлүүлэх санаачлага хөдөлгөөн нэлээд өрнөж байгаа нь туйлын сайн хэрэг. Хурдан хурц нь нэгэнт тодорсон Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв зэрэг аймгаас эх орны бусад бүс нутаг руу ялангуяа баруун аймгууд руу хурдан морь худалдан аваачих их аян үргэлжилж байгаа нь тун сайшаалтай. Гэхдээ тодорхой бүс нутагт, тодорхой хугацаанд, тодорхой бодлогоор бүрдүүлсэн угшлийн адууг орчин үед ямар нэг бодлогогүйгээр худалдан борлуулснаас сөрөг үр дүн гарах вий гэдгийг өнөөдөр ухаарсан хүн цөөвтөр байна уу даа гэж ажиглагддагийг нуугаад яахав. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед морины удам угшил цус сэлбэхэд ч гэсэн ул суурьтай хандах хэрэгтэй.
Эцэс төгсгөлгүй хольж сольсоор байтал нөгөөх сайхан угшлууд сульдан доройтож мөхөх арилахын ирмэгт тулах юм биш биз гэдгийг эзэн хүн өөрөө төдийгүй, тухайн аймаг, сумдын салбар холбоод ч, ММСУХ ч хаа хаанаа бодолцох хэрэгтэй болж байна.
Уламжлал ёс заншлаа хадгалж, түгээн дэлгэрүүлж, уяачийн эрдэм ухаанаа хойч үедээ үлдээхээс гадна өөр нэг анхаарах ёстой зүйл бол Монголын хурдан морины уралдааныг олон улсын түвшинд хүргэх тухай асуудал. Зарим нэг хувь хүмүүс, чадварлаг уяачид АНУ зэрэг оронд очиж морь уяж уралдуулан, монгол уяачийн эрдэм чадлыг мэдрүүлж байгаа зэрэг нь нөхцөл цаг үе нь бүрдсэнийг илтгэнэ. Монгол адууны хурдыг жинхэнэ ёсоор нь сорихын тулд монгол адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, олон улсын уралдаанд оролцож амжилт үзүүлэх чадвартай, “Шинэ Монгол” үүлдрийн хурдан адуу буй болох шаардлага, бололцоо хоёр хаяа хаяагаа дэрлээд байна. Сүүлийн үед манай залуу бизнесмэнүүд гадаадын цэвэр үүлдрийн адуу авчирч энэ ажлын эхний алхмуудыг хийгээд тэр нь бодитой үр дүнд хүрч байна. Үүнийг олон нийт янз янзаар хүлээн авч байгаа боловч, хөгжлийн зүй тогтол, чиг хандлага нь зөв тодорхой учир үүнээс буцах няцах эргэлзэх, тээнэгэлзэх явдал байхгүй юм. Монгол адууны удмын санг хадгалах нэрээр үүлдэр угсааг нь сайжруулах ажлыг хориглож болохгүй. “Шинэ Монгол” үүлдрийн хурдан адууг буй болгох нэрээр Монгол адууны генийг учир утгагүйгээр алдагдуулж болохгүй жин банг нь тохируулах учиртайг залуус анхаарах ёстой.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна