МУ-ын Тод манлай уяач А.Батсүх: Монгол наадам өндөр босготой


-Төрийнхөө наадамд азарга айрагдуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Хишиг хүрэн таны унаган адуу бил үү?
-Тэгэлгүй яахав. Аварга дүүгийн маань унаган адуу. Эмэг эх нь Энгүй хүрэн гээд манай сайн гүү байсан юм. Энгүй хүрэний төл эр бол хурдан, эм бол сайн унага байдаг. Хишиг хүрэний эх бол түүний нэг төл нь. Харин эцэг нь Тэсийн голын унага байгаа юм. Бас их хурдан буян.
-Тангаа морь уяад хэдэн жил болж байна вэ?
-Морь уяад зүтгэсээр байтал 20 гаруй жил болчихсон байх юм. Цаг хугацаа ч хурдан юм даа. Арван найман наснаасаа эхэлж оролдоод 20 настайгаасаа анхныхаа айраг түрүүг авч байсан санагдаж байна.
-Томоохон наадмын анхны айргаа хэзээ авч байсан бэ?
-За наадах чинь их сайхан асуулт байна. Би 1990 оноос хойш 2004 оныг хүртэл хүртэлх 14 жилийн хугацаанд томоохон наадмуудад адуу оруулж үзээгүй явсан хүн. Энэ л бөх болно доо гэсэн хүүхэд наадамд 14 жил ойчоод л яваад байвал ямар байх билээ. Гэхдээ бөх хүн бол ийм удаан чангарахгүй л дээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр уяач гэдэг ийм өндөр босготой мэргэжил. 800 адуу уралдахад таван адууг л барина. Юу гэсэн үг вэ. Монгол наадам ийм өндөр босготой. Геннисийн номонд орохуйц өрсөлдөөнтэй, өндөр босготой ажил. Тиймдээ ч энэ олон мянган жилийн турш оршин тогтож, боловсрон хөгжиж ирлээ ш дээ. 14 жилийн турш махран зүтгэснийхээ үр дүнг 2004 оны наадмаар буюу төрийн наадам Хүй долоон худагт шилжсэн тэр жил амссан. Наадам даага, шүдлэнгийн уралдаанаар эхэлсэн юм. Тэгэхэд ахынх нь унаган шарга даага хол тасархай түрүүлж, шүдлэнд Мөлгөр хул маань бас л хол түрүүлсэн. Ингэж нэг дор төрийн наадмын хоёр түрүүг хүртэж байлаа. Энэ өдөр би ёстой нөгөө магнайгаа хагартал баярлаж, өөрийгөө чимхээд, базаад “ би чадчихсан уу ” гээд итгэж ядаж байлаа.(инээв). Яагаад гэхээр баяр бахдалаас гадна уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнг амсана гэдэг үнэхээр сайхан юм билээ.
-Тэр тусмаа төрийн наадмын анхны түрүүгээ өөрийн унаган адуугаар авна гэдэг том омогшил биз?
-Тэгэлгүй яахав. Хүний нэг насаа зориулаад бэлдчихсэн, цус ген нь тохирчихсон адуугаар биш, өвөг дээдсийнхээ үлдээсэн буянгаар ийм амжилтанд хүрсэн нь том бахдал. Гэхдээ тэрхүү буянг сайжруулж, үржил селекци явуулсан. Аль л хурдтай гэсэн газруудаас адуу авсан, бүр Өмнөговиос хулангийн цустай адуу хүртэл авсан.
-Баярлалаа
"Тод магнай" сэтгүүл дугаар №6
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна