Хийморилог эрсийн шүтээн "Хишиг" хүрэн


Mонгол түмэндээ “жижиг” хэмээн алдаршсан МУ-ын Даян аварга Агваансамдангийн Сүхбат, түүний төрсөн ах аймгийн Алдарт уяач А.Батсүх нар төрийнхөө их баяр наадамд өмтэй сайхан наадлаа. АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд унаган адуу Хишиг хүрэн азарга нь айргийн гурваар хурдалж торгон жолоогоо өргүүллээ.
Агваансамдан гуайнх удам дамжиж ирсэн хурдан сайхан адуутай айл байсан хэмээн нутаг усных нь ам өрсөн ярилцдаг юм билээ.Тэдний адуунд охин унаганууд нь хурдан хүлэг гаргадаг, эр унаганууд нь хурдалдаг Энгүй хүрэн хэмээх 23 насалсан гүү байсан байна. Энэ гүүний төлийнх нь төл хонгор гүүнээс гарсан унага бол Хишиг хүрэн юм. 1998 онд ах, дүү хоёр Увс аймгийн Тэсийн голын унага үзэхээр явж байхдаа хурдан Халтар азаргатай Шагдар гэдэг хүнээс хязаалан халтар үрээ авч ирж байсан нь Хишиг хүрэний эцэг. Өөрөөр хэлбэл зүүн зүгийн гүүг, баруун хязгаарын азаргатай эвцэлдүүлж гаргасан цэвэр Монгол адуу юм. Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан Тахь хонгор даага, А.Батсүх уяачид төрийн наадмын анхных нь түрүүг авч өгч байсан Мөлгөр хул зэрэг хурдан буянууд бол Хишиг хүрэний төрсөн ах нар билээ. Хишиг хүрэн Сүхбаатар аймгийн төрийн тахилгат “Алтан овоо”-ны наадамд айрагдаж, дараа жил нь буюу АХ-ын 88-н жилийн улсын баяр наадмаар есөд хурдалсан байдаг. Эндээсээ Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн баруун бүсийн уралдаанд айрагдаж өнөө жилийнхээ баяр наадмаар айргийн гуравт хурдалсан даруухан амжилттай. Шинэ цагийн Монгол адуутай шандас сорьж буй цэвэр Монгол хүлэг бол аймгийн Алдарт уяач А.Батсүхийн уяа сойлгыг нь тааруулсан, МУ-ын Даян аварга А.Сүхбатын Хишиг хүрэн юм. Хийморилог эрсийн шүтээн Хишиг хүрэний амжилтын цуваа үргэлжлэх цаг дор сүсэглье.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна