Д.Мөнхцогийн "Цоглог" зээрд


Д.Мөнхцог “ Мон-Дулаан ” ХХК-ийн захирал Ш. Лхамсүрэн хоёр хэзээнээс хуурай ах дүүс. Ш.Лхамсүрэн 2009 оны хавар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Далантай хэмээх хурдан адуутай өвгөнөөс хоёр үрээ авсан бөгөөд түүнийгээ өдгөө МУ-ын Тод манлай уяач цолны болзол хангаад буй аймгийн Алдарт уяач Д.Оюунбилэг дээр аль нь илүү хурдан болохыг шалгуулахаар авч иржээ. Учир нь одоогоос хоёр жилийн өмнө Ш.Лхамсүрэнд “дүү нь танд сумын наадамд айрагдах үрээ олж өгнөө” хэмээн Д.Мөнхцогт хэлж байсан аж. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шиг нэгэнт амласан юм чинь гайгүй адуу ах дүүдээ өгөхөөр шийдээд ирж байгаа нь энэ билээ. Д.Оюунбилэг уяач хэлсэн ёсоор нь ажил хийлгэхэд шар үснээсээ салаагүй шахуу шавилхан биетэй, туранхай зээрд үрээ нь арай илүү байж. Ш.Лхамсүрэн ч тэр дор нь зээрд үрээг хуурай ахдаа ёс төртэйгээр бэлэглэж байсан нь өдгөө төрийнхөө наадамд айрагдаад буй Цоглог зээрд азарга билээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гаралтай сумынхаа наадамд ч уралдаж үзээгүй битүү соёолон зээрд үрээ 2009 оны 4 сараас эхлэн “ Агт-Эрдэнэ ” галын уяан дээр, аймгийн Алдарт уяач Д.Оюунбилэгийн гараар уягдах болж.
Д.Оюунбилэг уяач ямар ч морийг дөрвөн давхил өгч байж уралдуулдаг дүрэмтэй хүн. Хаврын бага сунгаа “Нийслэлийн хурд”-тай давхцаж. Ахиад нэг сунгачих гэхээр наадам олон, бяр муутай, туранхай үрээний тамир дуусчих гээд байсан тул давхиулаад үзэхээр шийджээ. Цоглог зээрд 80 гаруй үрээнээс дөрвөөр ороод ирлээ. Эзэн ч урамшиж байна. Харин Оюунбилэг уяач “сунгаандаа сайн байсан юмсан, санасанд арай хүрсэнгүй” хэмээн чамлангуй байж. Ямар ч байсан хэд хоног амраах нь зүйтэй юм байна гэж бодоод 10 гаруй хоног амраасны эцэст “ Агт-Эрдэнэ” галын нэрэмжит уралдаанд уралдуудахад Баасанбазарын Тогоруу саарал, Цогтсайханы саарал гээд тэр үедээ хурдан сайн байсан үрээнүүдийг дийлж хоёр дахь уралдаандаа магнайдаа тоос хүргэсэнгүй ирлээ. Эндээс л Оюунбилэг уяач, Цоглог зээрд хоёр ойлголцож эхэлсэн гэдэг.
Хөндий талаар хүүхдийн гийнгоо, морьдын янцгаах дуу сонсогдож, уулс ногоон торгоо өмсөн, улс амьтан түрүү бөх, айргийн морьдыг ам өрсөн тааварлах нь улсын наадам ойртсоныг илтгэнэ. АХ-ын 88-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойгоор “Агт-Эрдэнэ” гал уяаныхан нас насанд морьд уяжээ. Цоглог зээрд ч бяр суусан өнгө жавхаатайгаар уяан дээрээ үүрсэнэ. Удсан ч үгүй бага сунгаа болоход алдарт Зоос борыг түрүүлж, хурдан болохоо харуулсан бөгөөд дунд сунгаанд Зоос борынхоо ард хоёроор ирж, их сунгаан дээр мөн л Зоос бортойгоо хүчийг үзэн түрүүллээ. Эндээс л уяач, эзэн хоёр улсын наадмын соёолонгийн уралдаанд юм дуулгах хүлэгтэй болсондоо баярлаж, битүүхэндээ хүлээлт тээж байсан нь мэдээж. Уягдаж эхлээд удаагүй зээрд үрээ хамгийн холдоо 13 км уралдаж үзсэн бөгөөд улсын наадмын 20 гаруй км замд суучихвий дээ гэж Оюунбилэг уяач битүүхэндээ бодож байсан гэдэг.
АХ-ын 88-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн төрийн цэнгэл наадмын соёолон насны морь гарааны зурхайгаас эргэж “хоржийлоо”. Төд удалгүй зул задарч Д.Батбаярын “Зоос” бор үрээ тасарч түүний араас Б.Цэндбаатарын “Тугал ухаа”, Б.Лутбаярын шарга, Мөнхцогийн “Цоглог зээрд” гэсэн дөрвөн үрээ өнгөлж эхэллээ. Цагаан хөтөл өнгөрөхөд Зоос бор, Луугийн шарга, Тугал ухаа гурав холбоотой, түүний ар дээр Цоглог зээрд дараатай хурдалсаар, наадамчин олон уухай хадаан хүлээсээр Б.Цэндбаатарын Тугал ухаа хязааландаа төрийнхөө наадамд түрүүлж, Зоос бор аман хүзүүдэж байсан цуутай хурдан хүлгүүд билээ. Луугийн шарга ч сунгаан дээрээ хурдтай байгаа нь мэдрэгдэж байсан адуу. Ийнхүү сумын наадамд ч уралдаж үзээгүй байсан туранхай зээрд үрээ, энэ цагийн хурдан буянгуудтай зуузай холбон хурдалсаар тавилангийн үзүүр дээр биш зурхайны хөл дээр ялимгүй сууснаар төрийнхөө наадамд зургаагаар хурдаллаа. ”Хамгийн холдоо 13 км газар уралдаж байсан зээрд үрээнд улсын наадам арай хатуу байлаа” хэмээн Оюунбилэг уяач хэлсэн байдаг. Энэ уралдаанаас гурав хоногийн дараа Төв аймгийн Баянцогт сумын 80-н жилийн ой болж соёолонгийн уралдааны түрүү магнайгаар Цоглог зээрд үрээ тодрон уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлуулсан билээ. Үүнээс долоо хоногийн дараа Цоглог зээрд үрээ Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн ойн баруун бүсийн даншиг наадамд тоосоо өргөхөөр хөдөллөө. Газар газраас цугларсан хурдан хүлгүүд багширч, Дуурсахын цэнхэр хөндий гийнгоо дуугаар өндөлзсөөр. Хурдан соёолон гарааны зурхайгаас эргэлээ. Төрийнхөө наадамд зургаагаар хурдалсан Цоглог зээрд тархинд битгий хэл эхний 100 дотор алга. Харин 200 гаруй үрээний ард дараатай хурдалж явна. Зам дундаа ороход зээрд үрээ 50 дотор татаатай явсаар тавилангийн үзүүр дээр айргийн хэдтэй нийлж, зурхай дээр гурваар гишгэн хурдаллаа. Гарааны төхөөрөмжийн бага зэргийн гацаанаас болж гараагаа алдсан нь тэр байж. Хөхүүрийн айраг хамар цоргиж налгар намрын өдрүүд илч нь ялимгүй буусан нартайгаа аргамжаатай. Баянхонгорын даншигаас хойш овоо хэдэн хоног өнгөрчээ. Д.Мөнхцог уяач зээрд үрээгээ Багахангай дүүргийн 20 жилийн ойд уралдуулахад Шадар сайд М.Энхболдын Дүнжингаравын хурдад түрүүлдэг эрлийз зээрдийг дийлж түрүүллээ. Энэ уралдааны дараа Шадар сайд улсад айрагдсан үрээнийхээ мялаалгын наадмыг сумандаа хийхээр болж “Агт-Эрдэнэ” галынханд урилга илгээсэн байлаа. Хэдийгээр морьдоо гамнаж, уралдуулахгүй гэж байсан ч нэр хүндтэй хүний урилгыг хүндэтгэхгүй байхын аргагүй. Тэр уралдаанд Цоглог зээрд дахин түрүүлж, Б.Баасанбазарын Тогоруу саарал аман хүзүүлсэн билээ. Мөнхцогийн Цоглог зээрд тэр зун дөрвөн түрүү, хоёр айраг хүртэж наадамчин олондоо эгэлгүй хурдан ажнай гэдгээ харуулсан нь тэр билээ. Зээрд үрээ зун олон уралдсан учраас өвөл “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд 12-т давхиад уралдахгүй байсаар АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн төрийнхөө баяр наадмаар айргийн дөрөвт, шигшмэл морьдын “Их хурд-5“ уралдаанд наймаар ирж байгаа нь энэ. “Агт-Эрдэнэ” галын сэргэлэн хүүхдүүд морьддоо сэмхэн нэр өгчихдөг зантай. Гоёмсог хийцтэй, ааш сайтай зээрд үрээнд “Цоглог” гэсэн нэрийг хайрласан бөгөөд Д.Мөнхцог уяач хүүхдүүдийн хийморь мэдэг хэмээн, хүлээн зөвшөөрсөн нь өдгөө мориндоо хайртай Монгол түмний чихний сонсголон болжээ. Анх бариад тарлахад хөдөлж л байдаг бэлэн сайхан давхилтай, уяаны алдаа оноонд хувирдаггүй, заяаны хурдан төрсөн адуу Цоглог зээрд дараа жилийнхээ наадмыг хүлээн, сүрэг дотроо үүрссээр. Саран дэвсгэртэй гал тамга, сэтгэл сайтай Монгол эр хоёрын хийморь тасрахгүй ээ…
Г.Дүүрэнбилэг "Тод магнай" сэтгүүл дугаар №6
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна