Аймгийн Алдарт уяач Д.Мөнхцог: Төрийн наадмаас анхны айргаа хүртлээ


- Төрийнхөө наадамд азарга айрагдуулсанд баяр хүргэе. Хэдий үеэс хурдан моринд хорхойсох болсон бэ? -За баярлалаа. Би Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн хүн. Манайх гэдэг айл олны жишгээр мал малын захтай, гурван азарга адуутай байлаа. Миний аав Долцон насаараа нэгдэл нийгмийн мал маллаж явсан хүн. Бидний нагац ах Л.Бадамсүрэн гэж нутагтаа нэртэй уяач, шагай сайн харвадаг хүн байсан. Ахын минь цавьдар азарга манайд ирж манайх олон адуутай болсон түүхтэй юм билээ. Манай адуу нутгийнхаа Баянгийн уул, Гурван түрүүгээс холддоггүй, зэрлэгших шахсан тийм армаг хүлгүүд байх. Хөөрхий аав минь арга эвийг нь олж бариад бидэнд унуулдагсан. Барьсан хойно номхон гэж дэндүү. Бид намар орой болтол сургуульд унадагсан. Ийнхүү хөдөө төрж, хөлд орохоосоо морь унаж өссөн хүн адуунаас хол хөндий байна гэж байхгүй бололтой. Айраг, адуу хоёроо албан өрөөндөө хааяа санаж л суудаг байсан. Адууны маань угшил ч тасарсангүй. Би 1988 онд Төв аймгийн дарга Ж.Гомбожав гуайн нарийн бичгээр ажиллаж байхдаа хэдэн залуучуудын хамт Монгол адуу нийгэмлэгийг байгуулж, дараа жил нь Улаанбаатарт салбар зөвлөлөө байгуулан нарийн бичгийн даргаар нь ажиллаж байлаа. 2001 оноос МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү гуайтай нийлэн, анх бор морио уяж, улс хувьсгалын 80-н жилийн ойгоор уралдуулж байсан юм.
-Моринд бол шинэ хүн биш юм байна. Гэхдээ Цоглог зээрд таны улсын наадмын анхны айраг уу?
-Тиймээ. Миний сайных гэж юу байхав. Азарга маань энэ зэрэгтэй хурдлахад өөдрөг сайхан сэтгэлтэй анд нөхдийн минь тус дэм их ээ. Нутгийн ах, манай галын ахлагч Х.Цогтсайхан улсын наадмын түрүүг Сүмбэн зээрд азаргаараа авлаа, Мөн манай сумын уугуул “Юнитра” компанийн захирал Ж.Довдонбалжирын хонгор соёолон аман хүзүүнд хурдаллаа. Манай гал энэ жил зургаан насанд 80-аад адуу уясан. Заримыг нь Булган, Говьсүмбэр, Төв аймаг, Багануур дүүрэг зэрэг орон нутгийн наадамд уралдуулсан. Ихэнх нь айраг, түрүүний эзэд боллоо. Манай галын ерөнхий уяачаар МУ-ын Манлай уяач цолны болзол хангачихаад байгаа аймгийн Алдарт уяач, дархан Д.Оюунбилэг, дүү Н.Буянтогтох нар голлон ажилладаг. Д.Оюунбилэг маань наймдугаар ангиасаа л морь уясан хүн дээ. Д.Оюунбилэгийн өвөг эцэг нь 16 настайдаа морь уяж, манай аав 13-тай морийг нь унадаг байсан гэж байгаа. Сонин байгаа биз. Аав хэзээ хойно морины хүүхэд гэдгээрээ цагаан сараар очиж золгодог байсан. Ийм л түүхэн улбаатай. Манай гал чинь УИХ-ын гишүүн Я.Батсуурь, “Мон-Дулаан” компанийн захирал Ш.Лхамсүрэн, олондоо халтар халзан мориороо танигдсан Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ц.Дэлгэрдалай, Булган аймгийн уугуул Д.Түмэнжаргал, Дөлгөөн хонгор морины эзэн Б.Баасанбазар, ШШГЕГ-ын харьяа “Мааньт” дахь хорих 415-р ангийн дарга, хурандаа Ц.Энхбаатар, Баян сумын “Мааньт хараат” компанийн захирал Ц.Ганбаатар зэрэг сайхан залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн, нэгдмэл нэг санаа, зорилго, бодолтой хамт олон шүү дээ. Манай Д.Оюунбилэг сүүлийн хэдэн жил Монголын морин спортын түүхэнд тогтвортой амжилт гаргаж байна. Би энэ уяач найздаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Морь уяна гэдэг эр хүний хийморийг сэргээсэн сайхан хийгээд нүсэр хүнд ажил шүү дээ. Морин спортод сэтгэлтэй, Монгол эр хүний нандин чанарыг хадгалсан жинхэнэ эрчүүдтэй нэгдэж нэг гал болж явдагтаа сэтгэл өндөр байдаг даа.
-Баярлалаа.Уясан хүлэг бүхэн тань хурдлах болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна