Ч.Пэрэнлэй: Энэ жилдээ хийморьтой Явах нь гээд бэлгэшээж байна


- Улсын наадамд хоёр үрээ дарааллан оруулж айрагдуулна гэдэг бол хүн болгонд тэр бүр олдох завшаан биш. Одтой сайхан наадсан танд баяр хүргэе?
- Баярлалаа. Монголынхоо ард түмэнтэй баяраа хуваалцах сайхан байна.
- Шүдлэнгүүд чинь Цагаан хөтөлийн сунгаануудад сайн байсан. Тэгэхээр итгэлтэй байсан биз?
- Сунгаануудад дээгүүр давхиж байсан болохоор нэг нь орчих байх гэж битүүхэн найдаж байсан. Тэгээд зурагт хараад сууж байтал, хоёулаа орох янзтай болохоор нь барианы хашаа руу гүйж очоод хөлснөөс нь адис авсан даа. Монгол наадмын дов хатуу, морь оруулахгүй байх үе алийг тэр гэхэв. Тэгтэл нэг дор хоёр адуу оруулах үнэхээр сайхан байдаг юм билээ. Тэр тусмаа унаган адуу, хоёроороо орох бахдалтай сайхан юмаа. Морьд айрагдлаа, энэ жилдээ хийморьтой явах нь дээ гээд л билгэшээж байлаа.
- Морь айрагдах ганц таны бус түмэн олны баяр болдог. Ялангуяа нутаг усныхан?
- Харин тийм юм байна. Нутаг орныхоо нэрийг гаргаж байгаа болохоор надаас илүүтэй баярладаг юм шиг байгаа юм. Сая наадмаар морины хашаа руу орж амжаагүй байхад утасдаад “Загал үрээг яасан доороос тавьдаг юм. Эрт гаргасан бол илүү сайн давхих байсан юм” гээд л зэмлэж байх жишээтэй. Бид эцэг эхээс их олуулаа, бүгдээрээ л хурдан морь сонирхоно. Тэд маань бас их баярлаж магнай нь тэнийсэн байх. Тэр утгаараа өөрийн чинь хэлсэнчлэн их олон хүнийг баярлууллаа. Хүн баярлуулах хамгийн том буян гэдэг дээ.
-Ер нь хэзээнээс хурдан морь сонирхох болсон юм бэ?
- Аав маань морь уяж, би түүнийг нь унадаг байлаа. Жижигхэн биетэй хүүхэд байсан учраас 8-р анги төгстлөө морь унасан гэхээр морьтой холбогдсон нь эртнийх байгаа биз. Тэгээд нэг хэсэг завсарлаж байгаад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл морь мал цуглуулж уралдаад явж байна даа. Эхний 6-7 жил МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү ахтай нэг галд уядаг байсан ч яваандаа Манлайн адуу нь олдоод би биеэ дааж гарсан. Одоо манай адууг Батдэлгэр гээд хамаатны залуу маань уяж байгаа.
- Таныг адуу сайн цуглуулсан гэдэг юм билээ?
- Адуун сүргийн маань эхлэлийг Даваахүү Манлай их сайхан тавьж өгсөн. Манлайн зөвлөсний дагуу энд тэндээс адуу авдаг байсан. Хамгийн анх Жаргалант сумаас хоёр гүү, нэг их насны морь авсан. Мөн Алдарт уяач Усны-Эх гуайгаас айрагдсан даагыг нь хүртэл авч байлаа. Ер нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв гээд газар газраас адуу авсан даа. Авахдаа голдуу гүү авдаг. Одоо 100-гаад тооны адуутай.
- Олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ амсаж унаган адуу айрагдуулах уяачийн бас нэгэн бахдал байдаг?
-Тэгэлгүй яахав. Унаган адуу айрагдаж байгаа бол хурдтай болжээ гэсэн үг гэж хууччуул ярьдаг шүү дээ. Ер нь морь айрагдах шиг сайхан юм уяач хүнд юу байхав дээ.
- Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Энэ жил айрагдсан бор үрээ даагандаа улсад бас айрагдсан. Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойгоор хязаалан үрээ маань түрүүлж байсан. Энэ жилийн хувьд улсаас хоёр, бүсээс гурван айраг авлаа. Эрдэнэтийн бүсэд даага, шүдлэн, соёолон маань айрагдаж, Загал үрээ маань зургаагаар давхисан. Тэгэхээр нийтдээ улс бүсийн нэг түрүү, найман айраг авсан юм байна.
- Хүүгээ моринд уруу татжээ дээ. Морь цоллуулахад явж харагдсан?
-Манайх хүү охин хоёртой. Хүү маань багаасаа л моринд дуртай хүн.
"Тод магнай" сэтгүүл дугаар №7
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна