МУ-ын Алдарт уяач Б.Содномцог: Монгол адууны хурдлах чадварыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна


- Алдарт нэлээд хэдэн жилийн дараа төрийн наадмаас айраг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Төрийн наадмын дэвжээ хатуу шүү дээ. Энэ жилийн наадмаар Монгол улсын хэмжээнд 20 гаруй мянган уяачид 100 гаруй мянган хүлэг уралдаж байгаа гэсэн. Тэгэхээр хэн дуртай нь морь оруулдаг амар ажил биш байгаа биз. 2007 онд Чойрт болсон бүсийн наадамд алдарт хар азарганы маань төл халзан азарга маань түрүүлээд, тэрний хүү халзан үрээ маань шүдлэнд тавласан. Түүнээс хойш янз бүрийн шалтгаанаар улс бүсийн наадмуудад амжилт үзүүлж чадсангүй. Морь уяж эхэлснээс хойш улс бүсийн наадмаас гурван түрүү, 11 айраг хүртсэн байдаг юм. Энэ 14 дэх айраг нь болж байна. Аймаг, сумын наадмуудыг оролцуулбал тоогоо алдсан байхаа.
- Энэ жилийн наадам ер нь ямархуу болж байна?
- Монгол түмний хүсэн хүлээж байсан, нар хур тэгширсэн, үнэхээр сайхан наадам болж байна. Манай Монголын нийт малчид ард түмэн хур их хүссэн шүү. Саяын олон хоногийн халуунд хүн малгүй хөдөө гадаагүй тариатай будаатайгаа хүндрэх шахлаа. Гэхдээ Монгол түмний маань буян заяа түшиж нартай хуртай сайхан наадам болж байна.
- Халзан үрээ хаанахын ямар угшлын адуу вэ?
-Цахиур халзан шинэ Монгол адууны төл. Бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Эх нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч Төмөр-Очирын унаган адуу. 4-5 жилийн өмнө авчирсан юм. Эцэг нь ОХУ-ын морин заводаас авчирсан Англи азарга байгаа юм. Одоохондоо бидний гарган авч байгаа адуу Монгол газар шороонд төдийлөн зохицолтой бус байгаа ч яваандаа бэлчээрийн маллагаатай зохицсон адуу болж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт шинэ Монгол адуу гэж ярьсан дээр нэг зүйлийг хэлмээр байна л даа. Монгол адууны цусыг сайжруулах ажил саяхнаас хийгдээд байгаа юм биш. Хүмүүс тэгж буруу ойлгоод байх юм. 200 гаруй жилийн өмнө Халхын өвгөн ноён Пүрэвжав гэж хүн гадны цэвэр үүлдрийн адуугаар Хэнтий, Дорнодын Жонон вангийн адууг сайжруулснаар Галшир угшлын адуу бий болсон түүхтэй. Ардын хувьсгалаас хойш ч гэсэн төр засгийн зүгээс удаа дараагийн бодлоготойгоор Монгол адууг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан байдаг юм. Гэсэн хэдий ч дахин цус сэлбэх шаардлагатай болж, үүнийг шинэ цагийн залуучууд сайн анзаарч, түүний төлөө ажиллаж байна. Хүмүүс эрлийз адуу гэхээр их эмзэглэдэг. Яг үнэндээ шинэ цагийн Монгол адуу бүх нутагт тархан үржинэ гэвэл худлаа. Эрчимжсэн бус нутгуудад л хөгжих боломжтой. Тиймээс Монгол адууны цус генийг өөрчилнө гэж айлтгүй.
- Алдарт айраг, түрүү амжилт гэхээсээ илүүтэй адууны угшлыг сайжруулах тал дээр анхаарч байгаа юмаа даа?
-Нэгд би мэргэжил дөхөм хүн. Хоёрт энэ талын судалгаа хийдэг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд Монгол адууны хурдлах чадварыг дээшлүүлэх талаар жоохон юм хийе, өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтойгоор ажиллаж байна. Гадны алдартай хурдан удмын азаргануудыг авчирч үржил хийж байна. Тэрний маань үр дүн гарч байна. Ганцхан жишээ хэлэхэд л шүдлэнгийн айргийн таван адууны гурав нь миний оролцоотой адуунууд байх жишээтэй. 1000 долларын бооцоот уралдаанд айрагдсан даагануудын гурав, дөрөв нь миний авчирсан азаргануудын төл байсан.
- Баярлалаа. Амжилт хүсье.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.1
Хар азарганы мэдээлэл бүтнээр сонсмоор байна баярлала
Reply