Төвийн бүс нутгийн зонхилох хурд “Жаргалант” удмын боржигон адуу


19-р зууны эхээр даншигийн наадамд Их сүрэг, шавь, Түшээт ханы морьд давамгайлж байх цагт Боржигоны морьд барианд орох төдий л хурдалж байжээ.
Харин өнгөрсөн зууны 60-аад оны үеэр Боржигон хошууны морьд даншигийн наадмын хурдан морины цуваанд эхний арав дотор үзэгдэж эхлэв. Тухайлбал 1862 онд Сэцэн бэйл Цэрэнсандивын соёолон улаан хээр морь наймд, 1865 оны даншигт их насны хөх саарал морь нь мөн наймд, хойтон жил нь мөн их насны шарга морь нь долоод давхисан байх юм. Гэхдээ 60-аад оны сүүлчээс л тэдний морьд айргийн тавд багтах болов. 1866 оны даншигт Сэцэн бэйлийн соёолон шарга морь гуравт орсон нь бараг энэ нутгийн анхны айраг байв. 1868 оны даншигт халиун соёолон дөрөв, зээрд халзан хязаалан гуравт давхижээ. Гэвч эдгээр нь цаг зуурын амжилт байв. Үүнийг тодорхой бодлого, хөдөлмөрөөр бэхжүүлж чадаагүй учраас тэгсхийгээд тасалдсан бололтой.
Гэвч тодорхой хугацааны дараа Боржигон нутагт хурдан адууны хоёр сайн угшил хоорондоо 30 орчим жилийн зайтайгаар цуван гарч ирж Монголын хурдан морины уралдааны түүхэнд нэлээд нөлөө бүхий байр суурийг эзлэх болсон юм. Одоо тэдгээрийг авч үзье.
Боржигон угшил
19-р зууны сүүл үед Боржигон хошууг захирч байсан Сэцэн бэйл Цэрэнсандив бол Сэцэн хан Шолойн угсааны хүн юм. Нутаг нь аймгийн баруун зах бөгөөд Түшээт хан аймгийн нутаг руу ихэд цөмрөн орсон болой. /Одоогийн төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумд, Говьсүмбэр аймаг бүхэлдээ, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт сумд, Хэнтий аймгийн Дархан сум/Энэ ноён тухайн цагт өндөр боловсролтой өөрийн бодолтой Манжийн төрийн бодлоготой үе үе тэрсэлдэг, төр нийгмийн нөлөөтэй зүтгэлтэн, гүн ухаантан байжээ.
Ийм боловсролтой сэхээтэн өөрийн аймгийн бараг зэргэлдээ хошууны ноён, улс төрийн үзэл бодол нэгтэн Хардэл жанжин бэйс Пүрэвжавын хурдан удмын адуу өсгөж үржүүлэх, уяж уралдуулах талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ажиглан харж, судлан суралцаж, тэр хүний жишээгээр их зүйл хийсний тодорхой үр дүн нь 19-20-р зууны заагт Боржигон угшлын адууг буй болгож, Даншигийн наадмын хурдан морины уралдааны нэгэн гол өрсөлдөгчийн хэмжээнд хүргэсэн явдал болно. Түүний шадар уяач нь Ононмөр байсан бөлгөө. Энэ хоёр хүн хамтын оюун бодлоороо боловсруулсан бодлогынхоо дагуу, ноёны хөрөнгөний зохих хэсгийг хөдөлгөн, албат зарц, адууч хүлэгч нарын хүчийг нарийн зохион байгуулан, адууны аж ахуйг ихэд эрхэмлэн, зэргэлдээх хошуу нутгаас адууныхаа цусыг сайтар сэлбэсний учир энэ шинэ сайн угшлын адууг бий болгожээ.
Тэдний бодлого Үйл ажиллагааны арга зҮй Хардэл бэйсийнхтэй олон талаар тӨстэй уЧир энд давхардуулан дурдсангҮй.
Энэ нутагт хурдан морь уях ажил бүх нийтийг хамарсан нь Галшараас нэлээд хожуу бөгөөд адуу нь ч, уяаны дэг сургууль нь ч тэндэхийн залгамж чанар, уламжлал дээр суурилсан болох нь мэдрэгддэг. Сэцэн бэйл Цэрэнсандив 1860-аад оны сүүлчээс 1890-ээд оны дунд үе хүртэл үндсэндээ 30-аад жил адууныхаа чанарыг сайжруулж, уяаны зөв дэгийг анхаарч нийтээр эзэмших явдалд анхаарч ирсэн байна. Энэ хугацаанд түүний шадар уяач Ононмөр Хаван Халхын нэрт сайн уяачдын тухайлбал Хардэл бэйс Пүрэвжавын зиндааны уяач болтлоо өсчээ.
1890-ээд оны дунд үеэс 1910-аад оныг хүртэл арав гаруй жилд Боржигоны морьдын уралдааны дүнгийн чансаа Галшарыг давамгайлж байсан нь үүний баталгаа юм. Гэвч 1900-1902 зэрэг онд чансаа нь нэлээд унаж байжээ. Энэ бол тухайн угшлын цөм сүрэг болж байсан ноёны адуу харьцангуй цөөдөж, цус ойртох явц эхэлж буй хэрэг юм. Цэрэнсандив, Ононмөр нар үүнийг гярхай ажиглан үржлийн ажлыг нийт хошууны адууны цар хүрээнд зохион байгуулж эхэлснээр угшил харьцангуй өргөжин тогтворжсон нь дараа жилүүдийн наадмын дүнгээс харагдаж байна. Ийнхүү 1920 оны дунд үеийг хүртэл Галшар удмын гол өрсөлдөгч болж байсан Боржигон угшил феодлын хөрөнгө хураах, хамтралын хөдөлгөөн өрнөсний дараахан үеэр хүчтэй уналтанд орсон юм. Мөн энэ үед дээрх угшлыг бий болгосон уяач Ономөр нас барсан. Ийм зэрэг шалтгаанаас энэ угшлын хурдан морьдын уралдааны дүнгийн чансаа нэлээд буурсан байдаг. Харин 30 шахам жилийн дараа буюу 1950-иад оны дунд үеэс энэ угшлын адууны сэргэлт болж хурдан морины уралдааны чансаа нь 13,14,18-д хүрч, тэр цагийн Галшар адууны хурдан морьдын чансаанд дөхөн очиж байлаа. Чухам тухайн үед “Боржигоны богино хөлт адуу хэцүү” гэж Галшарын нэрт уяач Нарангийн Халтар анх хэлжээ. Энэ нь тухайн үеийн голлох уяачдын ухаалаг бодлогын үр дүн юм. Энэ үеийн зонхилох уяачид нь Дулаан Дамдинжав, Д. Галбадрах, Хонгор морьтын Цэнд, Давааннэрэн начин, Лувсанчоймбол зэрэг хүмүүс байв. Эдний дотроос Дулаан Дамдинжав, Донойдоогийн Галбадрах нар онцгой байр эзэлнэ. Дайны жилүүдэд цэргийн … дугаар дивизийн агтны дарга байсан бэлтгэл офицер Дамдинжав 1940-өөд оны сүүлчээр Галшар, Далай вангийн удам, угшлын багавтар сүрэг хонгор адуу туун ирж, Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдад ажиллаж амьдарч байлаа. Түүний энэ сүрэг адуу Боржигон адуунд шинэ хүчтэй сэлбэлт болсноор уул угшлын сэргэлтийн нэгэн үе эхэлсэн байна. Энэ уяач өөрөө улсын наадмаас 4 түрүү, 9 айраг авсан нэр уяач билээ. Сэцэн бэйл Цэрэнсандивын Шадар хиа Жамсрангийн гуч хүү Д.Галбадрах хурдан угшлын адууг өсгөж үржүүлэх, хурдан морь таних, уях талаар ахмад үеийнхний хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлан өөрийн дэгийг бий болгож ус нутгийнхандаа эзэмшүүлж, үр ачдаа өвлүүлсэн эрдэмт уяач байсан юм. Эцэг Нэрьюүгийн Донойдоо 1933 онд шүдлэн бор үрээгээ улсын наадамд айрагдуулж байсан ба Баярын саарлуудаас сэлбэсэн түүний өөрийн хүрэн морь нь 1956,1958,1959 онд түрүүлж, 1957 онд аман хүзүүлж, хээр азарга нь 1956 онд соёолондоо аман хүзүүлж, 1957 онд түрүүлж, 1960 онд айрагдаж, мөн онд бор хязаалан нь дөрөвт, бор шүдлэн нь тавд давхиж, 1963 онд саарал шүдлэн нь түрүүлж, энэ саарал азарга болсон хойноо 1967 онд гуравт давхижээ. Энэ хүн ийнхүү 11 жилийн дотор улсын наадмын 11 айраг түрүүг авсан байна.
Боржигоны уяачид сүүлийн 20 гаруй жилд улсын наадамд ирж, хурдан морио уралдуулах нь ховордсон боловч саяхнаас сэргэж байгаа Боржигоны наадмын /1993,1993,1995/ айраг, түрүүг өөр угшлын морьд авахгүй байгаагаас үзэхэд энэ угшил устан үгүй болоогүй, уугуул нутагтаа бат хадгалагдан буй гэлтэй
Гэвч цөм сүргийн тоо харьцангуй цөөн, тархацад хамаарах бүс нутаг мөн багавтар, өсгөн үржүүлэх тууштай бодлого дутагдсан зэрэг шалтгаанаас Галшар удмын хэмжээний өргөн далайд дутагдаж, удам болтлоо хөгжиж чадаагүй. Зөвхөн угшлын хэмжээнд үлдсэн байна.
Боржигон угшлын адуу сүүлийн 100-гаад жилд даншигийн болон улсын их баяр наадмын 25 түрүү, 50 айраг авч, чансаа нь 278-д хүрчээ. Бүтэн зууны турш давуу талаа тогтвортой хадгалж ирсэн, төв халхын хурдан адууны нэгэн сор болсон энэ угшил одоо Говьсүмбэр аймаг, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтийн Дархан сумдад голлон оршиж буй бөгөөд сүүлийн хэдэн арван жилд Хэнтийн Баянмөнх, Дэлгэрхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар,
Дорноговь аймгийн Их хэт зэрэг сумдад ихэд тархаж, “Галшар” удам болон түүнээс салбарлан гарсан шинэвтэр угшлуудыг хүчтэй сэлбэж, сайн нөлөө үзүүлж байна.
Харин одоо энэ адууг “Боржигон” гэхээсээ “Ононмөр” адуу гэж нийтээр нэрлэх болжээ.
"Тол магнай" сэтгүүл дугаар №9
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна