Баадуу адуу


Уяач Ц.Доржийн их хүрэн, их алаг, дэлдэн хүрэн гэхчилэн хурдан азаргануудын үр төл, төлийн төл гээд 1990 он гэхэд л 60 гаруй азарга олонд тарсан билээ. Эдгээрийн охин төлүүд нь үүнээс хэд дахин олон төрж адуутай болгон авсан байдаг. 1989 онд Мөнххаан сумын 2-р багийнхан буюу “баадуу” хэмээх Дорж гуайн багийнхан 6 түрүүний наадам хийж морь уралдуулж байсан нь сонирхол татаж байлаа. Энэ багийнхан сумын наадмын 6 түрүү, 6 аман хүзүүг дангаараа авсныг тэмдэглэж баяр хийсэн байна.
Хамгийн сонирхолтой нь 5 түрүү, 6 аман хүзүү нь уяач Ц.Доржийн адууны удам угшлынх байсан байдаг. Уяачдын дунд амнаасаа болж “баадуу” Дорж гэх хочтой болчихсон болохоор бие биендээ баадуу адууны морь түрүүллээ, айрагдлаа гэж хэлсээр “ баадуу адуу“ гэж яригдах болжээ. Мөнххаан сумын бураа Пүрэвжав, эрүү Лхагваа, уяач Ц.Доржийн том хүү Сайнбаяр нарт хурдны гол цөм нь одоо ч байсаар байна.
Баадуу адууны үр төлөөс Сүхбаатар аймгийн Асгат сум, Халзан суманд ч их тарж, тэндээс хурд тодорсоор л байдаг.
Асгат сумын уяач Баярсайхан Бүрэнцогтын уурхайд хэсгийн төлөөлөгч байхдаа баадуу Ц.Доржоос их алаг азарганы үр хүрэн үрээ, шарга гүүтэй авч Асгат сумандаа аваачсан байна. Баярсайхан уяач Асгат сумандаа их хурдлуулсан, одоо ч сайн хурдлуулж байгаа билээ. Мөн 1980 оноос өмнө сумын дарга байсан Гөлгөө “баадуу” угшлын буюу их алагийн төлийн төл гадсан сартай бэлбэсэн хүрэн үрээг салхин Намсрайгаас авч Халзан суманд аваачсан байдаг. Түүний үр төл тэнд их тарж, 2008 онд Алтан-Овоонд түрүүлдэг Будын халзан азаргыг Гөлгөөгийн аваачсан бэлбэсэнгийн төлийн төл гэж Халзан сумын хийдийн хамба лам Магсар гуай ярьдаг ажээ. Энэ наадмаар их насанд түрүүлж үзэгчдийн дунд орж ирээд үхчихдэг Онгуугийн уясан алаг морь мөн л баадуу Доржийн их алагийн удам байв. 2001 онд улсын 80 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн Дарамренчингийн алаг азарга, их насны сайд Женко Х.Баттулгын алаг морь, улсад соёолон түрүүлсэн сайд Г.Батхүүгийн алаг морь зэрэг олон хурдыг нэрлэж болно. Энэ бүгдийг товчлоод “баадуу адуу” гэж ярьдаг нь ч аргагүй биз.
Азарга гүүний тохироог тааруулна гэдэг тун нарийн ухаан гэдэг. Түүнийг уяач Ц.Дорж мэддэг л байж. Түүний азарга болгон нь хурдалж, гүү болгоноос нь хурдан унага төрдөг нь үүнийг нотолно. Ийм адууг эзнээр нь нэрлэх нь ч аргагүй юм. “Баадуу адуу” бол худал хэлдэггүй хүн л гэсэн үг дээ! Уяж л чадвал хурдална даа.
Намсрайцэрэнгийн Санжаадорж 2012.12.25
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.10
Сайнбаяр гуайн утасны дугаар байна уу
Reply103.229.123.117
Бна