Тод Манлай уяач Г.Сандуйжав 2000 онд “Дүү зээрд” азаргаа ийнхүү уяжээ


Ууган манлай уяачдын нэг Гарамжав гуайн адуу бол Жаргалант, Галшарын холимог бэсрэг угшлуудын бараг хамгийн эхнийх нь юм. Тэр угшлийн олон хурдан азарганы нэг нь “Дүү зээрд” билээ. Энэ азарга 1999 онд улсын наадамд их тарган уралдаж 6-д ороод, хэдхэн хоногийн дараа Баянжаргалангийн наадамд их хол түрүүлж байсан юм. Харин 2000 онд эртхэн тэжээж, хаврын 3 том уралдаанд амжилттай уралдуулжээ.
Үүнд, Түргэний голд том бооцоотой уралдаанд 4-т орж, Багануурт түрүүлж, 2 сарын 25-нд Баян суманд 5-д орсон байна. Үүний дараа тавьж, 3 cap гаруй амраагаад, сэргээн хаврын эдэлгээг нь зөв хийжээ.
Тэжээлийн хорыг нь тагнайлдаж, мөн 5 сард хоёр хасыг нь, дөрөөлөх, эсвэл ороо харыг нь хатгаж авдаг байна. Түүнчлэн гахайг нь сөхөж, тавагных нь цусыг авчээ. Гүүний opoor 5 сарын 20-доос өмнө тааруулж, хаврын салхинд 5-7 хоног байлгаад уул руу мацуулж, цөөхөн хөлс авч, сайн гишгүүлжээ. Ер нь гол онгойлт нь хаврын 3 уралдаан болсон байна. Ингээд VI сарын 11-нд барилаа.
6 дугаар сар
11 А 12 А 13 А 14 Х 15 А 16 Х 17 Т 18 Ханай 19 А 20 Х 21 Т 22 Т 23 Ханай 24 Х 25 ЭС 26 А 27 Х 28 Т 29 БС 30 А
7 дугаар сар
1 Х 2 Т 3 ДС 4 А 5 Х 6 Т 7 ИС 8 А 9 Х 10 Т 11* 12 А
Барьсны дараа эхний гурван өдөр буюу 11, 12, 13-нд амрааж, тэгэхдээ өдөр бүр баалгаад, гуравдах шөнөд нь уяж хоноод, маргааш (14-ний) өглөө нь мулт хөлс авчээ. Хавар хэд хэд уралдсан, саяын хэд хоногт уясан учир энэ хөлс ширүүдсэнгүй. 15-нд амрааж, 16-нд зөөлөн хөлслөөд, 17-нд зөөлөн тар (500-600м) өгч, 18-нд 4-5 км газар харайлгасан байна.
Ийм зөөлөн уяанд бие нь зүдэрсэнгүй хөнгөрч, гэдэс нь холхиндог бус, бумба мэт хэлбэртэйгээ чангарч сэтгэл нь амгалан тогтуун болдог байна. 19-нд амраагаад, 20-нд хөлс авч, 21-нд 1 км газар ширүүхэн тар хийв. 22-нд мөн тарлаад 23-нд 4-5 км газар ханайлгажээ. 24-нд амрааж, 25-нд эрлийз сунгаа хийж, 26-нд амраагаад, 27-нд хөлс авч, 28-нд тар хийж, 29-нд бага сунгаа хийв. Энэ давхилд уяаны эв авч, давхил орж байгаа нь мэдэгдэж байв. Дараагийн гурван өдөрт нь ээлжийн ажлыг нь хийгээд 3-нд дунд сунгаа хийв. Дараагийн гурван өдөрт нь мөн ээлжийн ажлыг нь хийгээд 7-нд их сунгаа хийв. Энэ хоёр сунгааныг нэг их хол хийх нь гол биш, давхилыг нь эрчим, эмхрэлтийг харж байгаад хэмжээг нь тогтоов.
Их сунгааны дараа мөн л ээлжийн ажлыг хийгээд 11-нд мордуулахад улсын их баяр наадамд түрүүлжээ.
Д.Сандуйжав уяач цааш нь адууны улирлын эдэлгээний талаар:
“Өвөл XII cap гаргаад дулаан шөнө, уядаг морийг авч хоно. Маргааш нь эмээллэж мордоод 4-5 км газар, салхины уруу шогшиж, өргөж ирээд тавь. Долоо хоногийн дараа адуун дээрээ барьж унаад 4-5 км шогшиж тавиад, долоо хоногийн дараа үүнийгээ давт. Тэгээд дөрөв дэх дээр нь задгай хөлс аваад цагаан сарын үеэс тэжээж эхлээрэй!
Тэжээх дундуураа буюу 4 сарын 20-дын үеэр уяж хоноод хөлс ав. Ингэхдээ өдрөө сайн ол, салхи цохичихгүй, дулаан өдөр бол зүгээр. Өвөл хавартаа хужир, шүү сайн өгч бай. Зун уяаны дундуур сөрж таргалах тохиолдол бий. Энэ бол ажил зөөлдсөнийх. Энэ үед усаар цохиулбал зүгээр, ер нь уяаны эхэнд хөөсрүүлэгчтэй усаар угааж болно” хэмээн ярьсан юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна