“Нарны хүлэг” уяачдын холбоо хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа


Адуу айргаараа алдартай, дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны V бага хурал өнгөрсөн баасан гаригт Луус суманд боллоо. Сум бүрээс төлөөлөл оролцсон энэхүү хуралдаанаар “Нарны хүлэг” уяачдын холбооны өнгөрсөн жилийн тайланг хэлэлцэж, бүтэц бүрэлдэхүүнийг сонгосон юм. Мөн бага хурлаар шилдэг уяач, унаач хүүхэд болон өнгөрсөн жил аймгийн болон томоохон наадмуудад айраг түрүү хүртсэн азарга, их насны шилдэг таван хурдан ажнайг эрэмбэлж уяачдад нь батламж гардуулсан юм.
Нэг сумаас таван хүний төлөөлөл оролцсон тус бага хурлаар “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүнийг сонгох сонгуульд Дундговь аймгийн Засаг дарга асан Д.Чандмань, Луус сумын уяачдын холбооны тэргүүн Ш.Шинэбаатар, “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин Д.Чандмань, Ш.Шинэбаатар нар нэрээ татаж, Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүнээр Ц.Ганхүү улиран сонгогдсон билээ. Харин холбооны гүйцэтгэх захирлаар аймгийн ЗДТГ-ын орлогч дарга С.Энхбатыг, нарийн бичгийн даргаар С.Бат-Оргил нарыг тус тус сонголоо. Улаанбаатар хот, аймаг, сумдын төлөөлөл багтсан 45 тэргүүлэгч гишүүн дээр сумдын төлөөлөл болсон арван хүнийг нэмж 55 тэргүүлэгчтэй болсон юм. Хурлын явцад холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, тэгш ой тэмдэглэх гэж байгаа зарим сумдын наадмыг аймгийн бүсийн наадам болгох хүсэлтэй төлөөлөгчид олон байсан юм. Харин аймгийн болон холбооны удирлагын зүгээс тэгш ойтой сумдын наадмыг аймгийн бүсийн чанартай болгох боломжгүйг онцолж байлаа.
Хурлын үеэр өнгөрсөн жилийн шилдгүүдэд шагнал гардуулсан. Луу жилийн шилдэг холбоогоор Дэрэн сумын уяачдын холбоо шалгарсан. Гэсэн ч Луус сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Х.Баатар “шударга бус байна” хэмээн шүүмжлээд авсан. Учир нь ММСУХ-ноос 2012 оны шилдэг салбар холбоогоор Луус сумын уяачдын холбоог шалгаруулсан атал аймгийн уяачдын холбоо үнэлэхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлсэн юм. Харин аймгийн уяачдын холбооны зүгээс улсын шилдгээр тодорсон холбоонд аймгийн шилдгийг давхардуулж өгөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Мөн өнгөрсөн жил гаргасан амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.Дэмчигцоодолыг “Шилдгийн шилдэг уяач”-аар шалгарууллаа. 2012 оны “Нарны хүлэг” уяачдын холбооны шилдэг таван уяачдыг Сайнцагаан сумын уугуул аймгийн Алдарт уяач П.Одонбаатар манлайлсан бол Луус сумын уяачдын холбооны дарга “Говь хурх” компанийн захирал, аймгийн Алдарт уяач С.Шинэбаатар удааллаа. Мөн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Оюунбат, Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Баярсайхан, тус сумын Алдарт уяач Н.Батжаргал шилдэг уяачдын эгнээнд багтсан юм. Энэ үеэр мөн шилдэг унаач хүүхдүүдийг шалгаруулсан. Үүнд: Өлзийт сумын Э.Одбал, Луус сумын О.Батболд, Адаацаг сумын Ү.Бум-Ялагч, Сайнцагаан сумын М.Жамьян, Сайхан-Овоо сумын Г.Содномдаржаа, Сайнцагаан сумын нар шалгарлаа.
Дундговийн шилдэг хурдан хүлгүүд
Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооныхон өнгөрсөн жилийн шилдэг азарга, их насны морьдоо амжилтаар нь эрэмбэллээ. Үүнд:
Азарга
1. Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Нямдаваагийн зэгэл хонгор
2. Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Эрболдын хүрэн
3. Хулд сумын Алдарт уяач Н.Батжаргалын зээрд халзан
4. Сайхан-Овоо сумын уяач Ч.Алтангэрэлийн бор
5. Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Доржхоролын хээр
Их нас
1. Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын бор
2. Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Шинэбаатарын хээр
3. Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын шарга
4. Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Чулуунбаатарын хар
5. Сайнцагаан сумын Алдарт уяач Г.Мөнхбаатарын хул шилдгээр нэрлэгдлээ.
А.Дөл




























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна