Индианчуудын адуутай танилцсан түүх


Нээлт хийсэн нь
Дайн тулааны багтай зоримог индиан чангаар исгэрч, хаашаа ч үсрэхэд бэлэн байгаа дүр зураг өнөөгийн хүүхэд залуучуудад дүрслэгддэг. Хачирхалтай нь хойд Америкийн индианчууд дөнгөж 18-р зууны эхээр л морь гэдэг сүрлэг амьтантай танилцжээ. Энэхүү сүрлэг амьтан Миссисипи мөрнөөс Скалистын уулс хүртэлх өргөн уудам нутгийн ихэнх индиан овог аймгийн амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэж болно. Индианчуудын адууг өөрийн болгосон түүхийг бидний автомашин зохион бүтээсэн түүхтэй зэрэгцүүлэн авч үзэж болно. Тэд өөрсдийн хүнсний гол бүтээгдэхүүн болох зэрлэг үхрүүд рүү дайрахдаа морийг ашигладаг байжээ. Үүнээс өмнө 1700-гаад оны үед зөвхөн нохойг л ашигладаг байсан ба тэр нь үр өгөөжөөр сулхан байсан учраас ийнхүү өөр сонголт хийхэд хүрчээ. Зарим нэг овсгоотой анчид чонын арьсаар баг хийж анд явдаг байсан боловч тэр нь мориор ан хийхтэй зүйрлэхийн аргагүй учир дутагдалтай байлаа. Тэд зэрлэг үхрүүдийг хурдан мориор хөөж, мөн ан хийхэд тун ч тохиромжтой байсан төдийгүй ядах юмгүй агнаж, зөөж тээвэрлэхэд ч бэрхшээлгүй болов.
Өгөөмөр сэтгэл
Индианчууд анх удаа Мексикийн испаничууд адууг сүргээр нь тууж явахыг харжээ. Тэгээд энэ олон тоо толгойтой том биетэй амьтдыг идэхэд мах арвинтай байхдаа хэмээн харж байв. Гэвч явцын дунд энэ амьтны үнэ цэнийг ойлгож, өөрсдөө унаж сурч, удалгүй эрлийзжүүлэх тал дээр ч анхаарч эхэлжээ. Морь адууг эзэмшсэн нь индианчуудын амьдралд жинхэнэ өөрчлөлтийг авчирч, нүүдлийн ая даахгүй хөгшчүүлээ ганцааранг нь үлдээдэг уламжлалаа ч өөрчлөхөд хүргэлээ. Тэд эмэгтэйчүүд нас дээр гарч явдлын ая даахгүй болоод ирэхээр майхан барьж, ойр зуурын идэх юм, жаахан түлш үлдээгээд орхиж явдаг байв. Яагаад гэвэл тэднийг өргөж явна гэдэг хамгийн бэрхшээлтэй байлаа. Тэд идэх юм, түлээгээ дуусч ганцаардлын дунд үхлийг угтдаг байв. Харин настай эрчүүдийн хувь тавилан арай өөр, тэд хамгийн сайн хувцас хунараа өмсч, дайн тулаанд явдаг байсан бөгөөд гартаа зэвсэгтэй үхэх нь нэр төрийн хэрэг байв. Гэвч морь адууг эзэмшсэнээр хөгшчүүл ч бас морь унах болж, энэ таагүй үхлээс аврагдлаа.
Жигүүртэн морьдын тухайд
Индиан омгийн түүхэнд нисдэг ер бусын морины тухай домгууд чухал байр суурь эзэлдэг. Тэднийг Тэнгэрийн хүлэг, Цагаан цахилгаан, Талын чөтгөр, Далавчтай морь гэхчлэн янз бүрээр нэрлэдэг ч тэдгээрийн дундаас Цагаан унага гэх нэгэн домгийг онцгойлон биширдэг гэнэ. Нэгэн омгийн толгойлогч маш сайхан охинтой байв. Тэгтэл зэргэлдээ хоёр хөрш омгийн хөвгүүд нэгэн зэрэг охиныг нь гуйжээ. Сиу омгийн хөвгүүн охины эцэгт нэгэн гайхалтай бэлэгтэй ирсэн ба тэр нь цаснаас цагаан, галнаас хүчтэй, салхинаас хурдан, дөрөв хоног юу ч идэж уулгүйгээр давхиж чаддаг унага байв. Омгийн ахлагчид бэлэг маш их таалагдаж, охиноо түүнд өгөхийг зөвшөөрлөө. Гэвч энэ нь нөгөө омгийн ахлагчид таалагдсангүйгээр барахгүй хуучны ганц нэг зөрөлдөөнийг нэхэн санаж, тэр хурим хийх өдөр дайтахаар сэм бэлтгэж, өс саналаа. Удалгүй хуримын өдөр болж бардам хүргэн хадам эцэгтээ цагаан морио авчирч, өөрөө саарал морь унасан байлаа. Гэтэл тэртээд их тоос босч, хөрш Ки омгийнхон дайтахаар ирж буйг гадарласан охины эцэг охин хүргэн хоёртоо морьдоо аваад хурдан зугт, энэ л та хоёрын ганц боломж гэж хашгирчээ. Хүргэн нь саарал морио унаж, охин нь цагаан морьтойгоо хүүе гэхийн зуурдгүй л алга болцгоов. Гэвч тэр мөчид Ки омгийнхон хос хоёрын зүрхийг нэвт харвалаа. Дараа нь тэд зөвхөн саарал морийг олсон бөгөөд цагаан морь нь тэнгэр лүү охиныг нь аваад ниссэн гэдэг. Түүнээс хойш тэр нутгийнханы дээгүүр цагаан морьтой үзэсгэлэнтэй охин үүрд мөнхөд үзэгдсээр байх болсон гэнэ. Индиан омгийнхон одоог хүртэл цагаан туурайтай морийг тэр тэнгэрт ниссэн морины үр төл мөн гэж үздэг.
Нохойноос ухаантай болгосон нь
Индианчууд морьдыг хэдэн зууны туршид эзэмшсэний эцэст 140-150 см өндөртэй, хүчтэй, хөнгөн ястай, бөөрөнхий хэлбэртэй богино нуруутай, хөдөлгөөнтэй чихтэй, том тунгалаг нүдтэй үүлдрийг бий болгожээ. Тэд эдэлгээ маш сайн даадаг ба юм сурахдаа ч сайн. Индианчууд морьдыг зөвхөн унах бус яг нохой шиг олон тооны команд биелүүлж сургажээ. Түүнээс хамгийн чухал нь морь тулааны үеэр эзнийхээ дэргэд тайван зогсож сурах команд юм. Энэ командыг сургахдаа хүзүүнд нь бугуйл зүүж, хэрэв зугтах гэвэл бугуйлнаас нь хүчтэй угзрахад өвдөлтийг мэдэрсэн морь тайван зогсож сурдаг байна. Ийм сургуультай морин дээр тулааны үеэр эргэн тойрноо ажиглан харж, бүр зогсоогоороо буудаж болдог. Мөн тагнай таших нь ус уу гэсэн команд болж хэрэв морь уухгүй бол ус нь муудсан байна гэсэн үг. Бас морь ямар нэг амьтны чимээ сонсвол нэг чихээ, харин хүн ойртож байгааг хоёр чихээ хөдөлгөн эзэндээ мэдээлдэг ажээ.
Аргыг нь олсон нь
Индианчууд анх морь унаж сурч байхдаа нэг хүн морийг зөөлөн хөтөлж, харин нөгөөх нь 2 урт савааны тусламжтайгаар морддог байв. Гэсэн хэдий ч индианчууд морь унах урлагийг гайхамшигтай эзэмшсэн ба тэд морийг жолоогүйгээр хүссэн зүгтээ эргүүлж чаддаг нь европчуудыг гайхашруулдаг. Тэд ингэхдээ эргэх зүг рүүгээ багахан налахад л морь тэр зүгт давхидаг байна.
Бэлгэ тэмдгийн ид шид
Тулааны өмнө индианчууд амьтны арьсан дээр дараахь бэлгэ тэмдгүүдийг зурдаг байв. Нүд тойрсон хүрээ нь морины харааг сайжруулахад нөлөөлж, туурайн дор цахилгаан цахих нь хурцалж, харин тэмээлзгэнэ нугаршгүй хатан чанарыг илтгэдэг байсан байна.
Өнгөний хүч
Индианчууд морины угсаа үүлдрийг эрлийзжүүлэхийн зэрэгцээ өнгийг ихэд чухалчилж, одоогийн Американ Пэйнт Хорс үүлдрийн эхийг тавьжээ. Энэ үүлдрийн эрч хүчтэй морьд нь маш их ажилсаг, хүнд их ээлтэйгээрээ ялгардгаас гадна өнгөний маш өргөн сонголттой байдаг. Үндсэн өнгө нь цагаан боловч хар, шарга, улбар шар, хөх гэх мэтийн бүх өнгөтэй холилдсон, мөн толботой мэт үүлдэр нь ихэд алдаршсан байдаг.
Тулааны үед хоёр өнгө холилдсон морь унахыг ихэд хичээдэг байсан ба энэ нь 2 амьтны сүр хүч, ухааныг шингээсэн байдаг гэж үздэг байсантай холбоотой.
Америкийн өв
Индианчууд морийг эзэмшиж өөрийн болгосноор дайн тулаан болон амьдрал ахуйд тэдний байгуулсан гавъяаг үнэлж баршгүй бөгөөд тэд цаг ямагт эздийнхээ дэргэд байж, тэдэнд тусалж, тэдний амийг аварсан тохиолдол цөөнгүй. Харамсалтай нь цагаан америкчуудтай хийсэн тулааны үеэр тэдгээр морьдын ихэнх нь үхэж үрэгдэж, үлдсэн нь тал бүр тийш таран бутарснаар олонхи үүлдэр устаж үгүй болоход хүрсэн. Хэдэн арван жил өнгөрсний дараа одоо л индианчууд морины үүлдэр угсааг дахин сэргээж, бий болгож байгаа бөгөөд удахгүй энэ тухай мэдээгээр уншигчдаа баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Т.Болормаа











1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
64.119.23.63
Индианчуудын мэдээлэл өгсөнд баярлалаа
Reply