Морь хурдлуулдаг гэх “Хохимоо толгойн” цуурхал


Сүхбаатар аймгийн уяачдын манлай болсон “баадуу” Ц.Дорж чухам морь яаж уяж, шинжиж сурсан тухай худал цуу ярианы заримыг сурвалжлан магадалснаа өгүүллээ. 2009 оны зун Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаар явахад нэгэн уяач ярьсан нь: ”Тэр үед Баадуу Дорж бид нар Бүрэнцогтын уурхайд хамт ажилладаг байсан юм. Уурхайнхан мөнгө сайтай. Идэшний мал, хурдан морийг манай уурхайнхан л авдаг байлаа. Баадуу Доржийн морь тийм сайн хурдалдаггүй байсан юм. Нэг жил Мөнххаан сумын наадамд явж байгаад шөнө орой майхнаа босгон хонохдоо харанхуйд майхны хаяанд бөөрөнхий юм байхаар нь дэрлээд унтаж. Өглөө сэрээд хартал хүний хохимоо толгой байж. Тэр жилээс эхлээд л Баадуу Доржийн уясан морь Мөнххаан сумын зургаан түрүүг авч түүнээс хойш уясан болгон нь хурдалдаг болсон юм даа.” гэж ирээд л мэдэмхийрэн ярив. Түүгээр ч үл барам орон нутагт сонин хэвлэлийн хуудаснаа хэвлэгдэн тараагдсан байх юм.
Ийм яриаг уншиж, сонссон хэн нэг мухар сүсэгтэн “ үхсэн хүний толгой дэрэлж унтах” гээд хохимоо толгой хайгаад явж байсан гэх яриа ч байдаг. Энэ цуурхлын бодит үнэнийг үр хүүхэд ах дүү нарын ярьснаар өгүүлье.
Уяач Дорж 1964 оны 07-р сарын 10-ны орой Мөнххаан сумын наадамд уралдахаар урьд жил нь тус суманд түрүүлгэсэн дөрвөн насны морьдоо уян /азарга, их нас, соёолон, шүдлэн / Мөнххаан сумын зүүн урд гурван км орчим зайд орших Түгийн овооны баруун урд хормойд ирж морьдоо тавьж, манаж хоножээ.
Түгийн овооны баруун жалганд дээр үеэс хүн тавьдаг байж. Тэр шөнө дуу цахилгаантай бороо орж салхилахаар нь мориноосоо буугаад морио хөтлөөд явж байтал цахилгаан цахиж морь нь үргээд ухасхийхэд малгай нь хийсээд газарт унажээ. Тас харанхуйд газарт тэмтэртэл бөөрөнхий юм баригдахаар нь барьж үзтэл цахилгааны гэрэлд хүний хохимоо толгой харагдаж гэнэ. Цочинн шидчихээд цахилгааны гэрэлд малгайгаа үргэлжлүүлэн хайвал мориных нь дор байх тул авч өмсөөд мориндоо мордон холджээ. Гэвч цаанаа л нэг эвгүйцээд байсан тул бороо зогсонгуут сумын төв руу явж Наваан гэдэг танил ахындаа очоод хүү Дорждэрэмийг нь сэрээн “өглөө морьдоо бариад ирээрэй” гэж хэлээд унтаад өгчээ. Дорждэрэм өглөө морьдыг нь барьж адуугаа аваад ирэхэд Дорж босохгүй л байж.
Наваан “Дорж чи босооч ээ. Азарга мордож байна” гэхэд дуртай дургүй босч ирж азаргаа мордуулаад “ Наваан ахаа дотор арзайгаад байна шил архи хэрэгтэй байна” гэжээ.
Наваан ч архи гаргаж өгөөд “Чи яагаад хэвтээд хачин эвгүй байгаа юм бэ ? одоо азарга ирэх дөхөж байна” гэхэд Дорж “ах минь та л тосоод хараад ирнэ биз” гээд урд шөнө үзсэн зүйлийнхээ тухай ярьжээ. Зуу татаж зоригоо чангалаад байтал хүрэн азарга нь түрүүлж ирснээр түүний хамаг бие нь тавирч улмаар их нас соёолон нь түрүүлснээр баяр хөөрөөр бялхаж бодож санах юмгүй болж сайхан болсон байна. Маргааш нь шүдлэн түрүүлгэж өнгөрсөн жилийн адил дөрвөн түрүүг авчээ. Гэвч энэ нь хохимой толгойтой огтын холбоогүй бөгөөд морь уяж түрүүлгэнэ гэдэг ухаантай хүний ажил. Өөрөөр хэлбэл хөрөнгө чинээ сайтай, уяж шинжих авъяас, мэргэшилтэй, залхуугүй, хөдөлмөрч хүний ажлын үр дүн гэж хэлж болох юм. “Баадуу” Дорж гэдэг уяачийн морь уяж шинжих өндөр мэдлэг, мэдрэмж, залхуугүй ажилсаг хүн байсныг судалж суралцвал эрдэм ухаанаас нь илүү хүртэх буй заа. Хохимой толгой дэрэлж унтаад хэрэг болохгүй шүү гэж л хэлэх гэсэн юм.
Намсрайцэрэнгийн Санжаадорж 2012.12.25.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна