Хонины хонгороо хараад хоёр нүд минь бүрхсэн


Хурдны нутаг Галшар сумын Сангийн далай бригадын баян “Шуушаа” гэж ажилсаг нэгэн байж. Тэрээр ажилсаг, малч, аливааг юм болгодог овсгоотой, амьжиргаатай эр хүн байсан гэдэг. Шуушаа бага залуудаа Дундговийн Түмтийн өртөөнд алба залгуулж байхдаа Баянхонгороос ирсэн айлын охинтой ханилан нутагтаа ирж олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Гэтэл Шуушаа 1980-аад оны эхээр 50 гарч байхдаа тал цус харван хөдөлмөрийн чадвар алдагдахад, эхнэр нь садан төрлөө татан гэр, мал, хүүхдүүдээ нүүлгэн өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Баянлэг суманд очжээ.
Галшараас аваачсан хэдэн азарга адуу, үхэр мал нь нутаг таарахгүйгээс үхэж хорогдон, заримыг нь зарж борлуулсаар бүүр цөөрчээ. Гэтэл байнга унаж эдэлдэг байсан хонины хонгор морь нь тэсвэр заан үлдсэн гэнэ.
Галшар суманд Шуушаагийн ах “багвар” Дугаржамц гэдэг сайн адуутай сумандаа байнга айраг түрүү авдаг байж. Шуушаа ч энэ хурдыг унаж эдэлж өссөн хурдан удмын адуутай хүн.
Гэтэл Шуушаагийн хонины хонгорыг нутгийн нэгэн моринд дуртай залуу наадмаар уяна гээд гуйж байгаад тэмээгээр худалдаж авчээ.
Баянлиг сумын наадам ч болж. Нөгөө залуу хонины хонгорыг уяад ирсэн байв. Шуушаа түүнийг хараад “Сайхан уясан байна, айрагдчихаж магадгүй” гэж бодогдож байжээ. Таних хүнгүй татанхай өвгөн наадмын асар хавиар сүүдэр бараадан сууж байтал морь ирлээ гээд хүмүүс бужигналдлаа гэнэ. Шуушаа ч дурандав . Ганц морь хол тасарчээ. Харж байтал хонины хонгор нь мөн гэнэ. Цээж нь эгшээд л хоёр нүдийг нь нулимс бүрхээд явчихлаа. Баярласныг үгээр хэлэхийн аргагүй !!!
Шуушаа хожим ярихдаа “эзгүй газар хоёулхнаа уулзаж байгаа ч юм шиг, нутгийн хүн ирж байгаа ч юм шиг байж билээ. Манай Галшарын адуу хаана ч явахад баярлуулна шүү, сайхаан, сайха!!” гэж дуу алдсан гэдэг.
Шуушаагийн том хүү Дэрийлаа Баянхонгороос цэрэгт татагдан халагдаад шууд Галшартаа ирж сууршин 1980- аад оны сүүлчээр Баянхонгорын Баянлиг суманд амьдарч байсан гэр орон, ээж ааваа Галшарт буцаан авчирчээ. Галшарынхан өвгөний яриаг сонсож байснаа Шуушаагаас “Таны хонины хонгор үнэхээр хурдан морь байсан юм уу? гэхэд Шуушаа:
“Арынх нь даанч явахгүй юм чинь түрүүлэлгүй яахав дээ” гэж байжээ. Хонины хонгор Галшарын угшилтай байсан болохоор өөр л байсан байлгүй. Угшилгүй адуу угаасаа давхихгүй шүү дээ.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна