Суйлаагаараа алдартай Дархан аварга


Ар халхын хүчит бөхчүүдийн нэг Монголын анхны Дархан аварга, спортын ууган гавьяат мастер Бадамдоржийн Түвдэндорж агсны “Дархан мэх”-ний талаар өгүүлж байна. Хэдийгээр түүний барилдаан, мэхний талаарх мэдээ сэлт ховор, учирч явсан үеийн бөхчүүдийн дотроос амьд сэрүүн цөөн учраас улсын арслан, бөх судлаач М.Мөнгөний бичсэн “99 шилмэл бөхийн дархан мэх” номыг ашиглав.
1916 онд Булган аймгийн Сэлэнгэбүрэнд төрсөн Дархан аварга Б.Түвдэндорж гуай зүүн талаараа голлож барилддаг. Хамгийн залуу буюу 23 настай шинэ цэрэг улсын наадамд ирж барилдан арслан болж байсан. Б.Түвдэндорж 1941 онд хоёр дахиа түрүүлэн аварга болсон байдаг. 1946 онд 30 насандаа Дархан аварга цол хүртсэн тэрээр улсын наадамд 7 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэсэн амжилттай. Их аварга уужим том зодог өмсөж, барьцаа сул тавьж өгч байгаад хоёр мөрнөөс ээлжлэн халж сэлээд хөнтрөн суйлчихдаг дархан мэхтэй. Ялангуяа зүүн хөлөө лав авсан бөхийг халз хутгадаг, сээрэн дунгуй хийх гээд орсон бөхийг мухлайдан дардаг, тийн дараад чихэнд минь чулуу шигтгэчихсэн байж билээ гэж Түвдэндорж гуайтай барилдаж үзүүрлэсэн хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай хуучилдаг. Улсын Арслан Б. Жамьяндорж хэлэхдээ “Түвдэндорж гуай зүүн талтай, баруун зүүнгүй халж сэлж суйлна, тэр нь үнэхээр аймаар. Харин лавлаад золгоод авбал шудагандаа их муу даа” гэж билээ.
Суйлах мэхний аргачлал
Барилдаж байгаа хоёр бөх мөрнөөс цэрвүү барилдах бөгөөд хоёр мөрний барьцыг ээлжлэн тавиулж байгаад өмнөө ойртож ирсэн хөлийг нь тахимаар нь авч, нөгөө гараараа цээж рүү нь сайн түлхэж гэдрэг нь унагана. Суйлах мэхийг Дархан аварга Б.Түвдэндоржоос гадна Архангай аймгийн харьяат “босоо” хэмээх Банзар Арслан гаргууд хийдэг байжээ.
Суйлах бөх эсрэг бөхийнхөө хэлийг ойртуулж авах хоёр арга байдаг. Үүнд:
1. Барьцаа халж авах гэсэн хөлний талын мөрний барьцаа хий мурьж, нөгөө бөхийнхөө хөлийг өмнөө гишгүүлж ойртуулан авах
2. Гарын хүч сайтай хүн мөрний барьцнаас цочмог татаад хөлийг нь ойртуулж, нэг гараараа цээж рүү нь хүчтэй түлхэж, өөрийн цээжийг гэнэт тонгойлгон суларсан гараараа өмнөө ойртсон хөлийг авч унагана.
Баруун золгодоггүй байсан бололтой юм билээ. Аварга өөрийн тал таардаг зүүн талтай бөхөө баруун мөрнөөс нь зүүн гараар сэнжигдэн урагш хөнтрөөд, баруун гараараа баруун хөлийг тахимдан суйлах, зүүн хөлөө авахуулаад халз хутгах, хөмөрдөг байжээ. Тал таарахгүй баруун талтай бөхөө зүүн мөрнөөс баруун гараар урагш сэнжигдэн хөнтрөөд зүүн гараараа зүүн хөлийг нь дотуур тахимдан суйлах /хөнтрөн суйлах/ зэрэг мэхүүдээ шавь бидэндээ их заадаг байлаа. Тэр үеийн 21-р сургуулийн сурагчид С.Мөнхбаяр, Жигмэддорж бид нар их суралцсан даа. Би багш аваргаа 53 настай байхад нь 1969 онд Спортын төв ордонд зохиогддог Шинэ жилийн барилдаанаар хоёронтаа таарч барилдаж явлаа. Монголын пионерын ордны /хуучнаар / бөхийн дугуйлангийн сурагчид Б.Түвдэндорж Аварга, С.Гомбо багш нараараа бөхийн цагаан толгой заалгаж, би дээр 1968 онд идэрчүүдийн үндэсний бөхийн аваргад 7-р байр, 1969 онд түрүүлж, алтан медаль хүртэж, улмаар өдгөө улсын арслан цолтой яваа маань хоёр багшийн минь ач гавьяа юм даа гэж сүсэглэдэг юм.
Суйлах мэхийг хамгаалахдаа:
Энэ мэхийг хамгаалахдаа хурц хараатай, сэргэлэн түргэн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй бөгөөд хөлөө суйлуулахгүйн тулд биеийн матаасыг хэвээр байлгаж, цээжээ бөхийлгөн явна. Суйлж буй бөхийг гараа буцаан татаж авахад нь өөрийн гарыг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Хэрэв хүчинд дийлэгдэж хөлөө авахуулбал сул байгаа гараараа газар тулж, газар гишгэсэн хөлөөр учраа бөхийнхөө хөлийн өсгий рүү цохиж, араараа дарж хаяж болно.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна