Гурван настай уяач


Хүн болох багасаа хүлэг болох унаганаасаа гэсэн ардын үг бий. Хөдөөний хүүхдүүд бага наснаасаа л хүлгийн зоон дээр дарцаглаж өссөн байдаг. Гэхдээ тэдний сонирхол өөр өөр. “Агт эрдэнэ” галын уяач Буянтогтох гэх залууг мэдэхгүй хүн морь сонирхогчдын дунд байхгүй л болов уу. Буянтоо уг нь хотын хүүхэд. Гэвч тэрбээр багаасаа адуу гэхээр нүд нь сэргээд ирдэг нэгэн байж. Адуунд дуртай болохоор юм бол хөдөө явчихдаг байсан гэнэ. Тэрбээр МУ-ын Манлай уяач Оюунбилэг агсанг дагаж адууны хийморьтой амьдралаа холбосон хүн. Нэгдүгээр ангид байхдаа хурдан морь унана гээд түүн дээр очсон юм гэнэ лээ. Гэхдээ тэр үед Буянтоо хурдан морь битгий хэл унаа морь ч унаж үзээгүй хүүхэд байжээ. Оюунбилэг Манлай нэгэнт айлын хүүхэд аваад ирсэн юм чинь сургаад дараа жил унуулахаар болж байтал түүний хүү мориноосоо унаж, Буянтоогоор унуулахаас өөр аргагүй болсон аж. Тийнхүү анх удаа хурдан хүлгийн нуруун дээр гарч эхний сунгаанд түрүүлчихсэн аж. Түүнээс хойш жил бүрийн зуны амралтаараа ирж морь унадаг болжээ. Яваандаа моринд хүнддээд Манлайн туслах уяач хийдэг болсон. Тэгж явсаар дунд сургуулиа төгсөх болохоор нь “За одоо ч сургууль соёл гээд ирэхгүй биз дээ” гэж Оюунбилэг Манлай бодож байтал эмээлээ барьчихсан мотоциклийн ард сундалчихсан хүрээд ирсэн гэдэг. Тэр цагаас хойш Буянтоо Манлай уяачийн шавь болсон аж. Одоо тэрбээр багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж галынхаа морьдыг уяж яваа билээ. Эхнэр хоёр хүүхэдтэй. Дээрх түүхийг ийнхүү сөхсөн нь учиртай. Залуу уяач Буянтоогийн гурван настай хүү аавынхаа дэргэдээс салдаггүй нэгэн. Өвлийн хүйтэнд ч, зуны халуунд аавыгаа даган хурдны уян дээр морины ажил хийж өнждөг гэнэ. Тус галын уяачид тэрхүү бяцхан хүүг малд нүдтэйг нь гайхдаг юм билээ. Хэдий нас бага ч адуунд үнэн сэтгэлээсээ хорхойтой болсон тэрбээр аавынхаа шийрийг хатаасан сайн уяач болох нь хэмээн мэдэх хүмүүс нь “оношлоод” байгаа. Агтны тоосон дунд өсч, аавынхаа эрдмийг өвлөж нутгийнхаа нэрийг гаргасан сайн уяач болохыг хүсэн ерөөе.
А.Гал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна