“Монгол уяач 3000” зөвлөгөөн Хэнтий аймагт болов


ММСУХ- оос Хэнтий аймагт зохион байгуулсан “Монгол уяач 3000 “ зөвлөгөөн 2013 оны гуравдугаар сарын 24-нд амжилттай болж өндөрлөлөө.
Зөвлөгөөнд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, холбооны хоёр дахь ерөнхийлөгч У.Буяндэлгэр, тэргүүлэгч Мөнхбаясгалан, Төмөрбаатар, Тод манлай уяач С.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, Манлай уяач Б.Бат-Өлзий, ажлын албаны Я.Болдбаатар, Отгоо нар хүрэлцэн ирж оролцлоо. Хэнтий аймгаас Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав, “Сэцэнханы хүлэг” холбооны тэргүүн Батжаргал нар болон аймгийн сум бүрээс 5-15 уяачдын төлөөлөл оролцсон юм.
ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын илгээлтийг ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав. Улмаар холбооны бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, халуун ярилцлага өрнүүлсэн нь төлөөлөгчдийн сэтгэлд ихэд нийцэв. Ялангуяа “Монгол хүүхэд унаад, монгол адуугаараа уралддаг үндэсний морин уралдааны энэ их соёлыг хэвээр хамгаалж, хөгжүүлэх нь гол бодлого зорилт байх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн нь олны талархлыг хүлээлээ. Ингээд аймгийн уяачдын холбоо, хүүхдийн төлөө төвтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажууллаа. Зөвлөгөөнд оролцогчид хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг ашиглахыг 100% дэмжиж, харин малгай хантааз нь хүүхдэд таарамжгүй, хулхи бараа байдгийг шүүмжилж , хүүхдийн байгууллага үүнд анхаарч ажиллахыг хүсч байлаа.
Зөвлөгөөнд оролцогч Баянхутаг сумын харьяат 80 настай эмээ Хишигням гуай: таван настайгаасаа хурдны морь унасан. Өөрийн эцэг Төгсийн Балжинням нь сайн уяач хүн байсан. Ардын Хувьсгалын 29,30,31 жилийн ойд уралдан хоёр жил айрагдсан тухайгаа ярьсны дээр одоо ч ганган морио унаад наадамладаг тухайгаа сонирхуулсан юм. Тэрээр багаасаа морь унасан болохоор бие эрүүл яваа маань баталгаа болох буй за хэмээн өгүүлсэн. Энэ үеэр “Сэцэнханы хүлэг” холбооноос “шилдэг унаач “ хүүхдүүдийг шагнаж урамшуулсан юм.
П.Сэргэлэн дарга хэлэхдээ: Бид монгол адуугаа энэ жил “дэлхийн адууны “ бүртгэлд бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Үүний дараа дэлхийн адууны баярыг монголдоо хийх юм. Энэ үеэр дэлхийн морин уралдааны холбооны гишүүн орнуудын олон улсын төлөөлөгчид ирнэ. Мөн монгол адуугаа сурталчлах, геннисийн номонд тэмдэглүүлэхээр 3000 морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгана билээ. Уралдаанд оролцсон уяач, унаач хүүхэд, морьдын зургаар католог хийж хадгалагдах тухай өгүүлээд Хэнтий аймгийн уяачид 100-аас доошгүй морьтой очихыг уриаллаа.
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар зөвлөгөөнийг нээн, ММСУХ-ны удирдлагуудад баяр хүргэн үг хэлэв. Аймгийн засаг дарга хэлсэн үгэндээ аймгийн холбоогоо бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлээд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит гудамж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсноо дуулгасанд оролцогчид баяртайгаар хүлээн авав.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав баяр хүргэж үг хэлээд Баян-Адарга сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гончигийн Содномыг төрийн дээд шагнал “ Алтан гадас” одонгоор шагнаж энгэрийг нь мялаалаа.
Мөн П.Сэргэлэн “Сэцэнханы хүлэг” уяачдын холбоо нь ММСУХ-ны салбар мөн гэсэн “Батламж”-ыг аймгийн уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргалд гардуулав. Мөн тус холбооны үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган ажиллаж ирсэн морины зүтгэлтнүүдэд, тухайлбал: тэргүүлэгч Цагаанзандан, Намсаманд, Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” холбооны тэргүүн Эрдэнэбаатар, Батноров сумын “Норовын хүлэг” холбооны тэргүүн Тайванжаргал, Бор-Өндөр сумын “Боржгин-Ажнай“ холбооны дэд тэргүүн Гомбодорж нарыг ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
Ийнхүү хурдны өлгий Хан Хэнтийн уяачид нэгэн өдрийг чуулж өнгөрөөлөө.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна