Нийслэлийн 370 жилийн ойг тэмдэглэж байснаас Улаанбаатар гэж нэр солигдсоны ойг хийдэггүй


Аливаа ой тэмдэглэх нь хүндэтгэх, сайнаар дурсах, өвлөн залгамжлах гүн агуулгыг илэрхийлж байдагт мөн чанар нь оршдог. Төрсөн өдрийн ойгоос эхлээд төр мандасны ой гэж байна. Тэр бүү хэл үгүйрч хэлмэгдсэний ой, өөр нэртэй болсоны ой гэж хүртэл байх юм.
Энэ жил Хэнтий, Төв, Архангай, Завхан аймгууд болон нилээд сумдуудын 90 жилийн ой тохиож буй. Тиймдээ хандив цуглуулах аян хэдийнэ эхлээд авсан аж. Жинхэнэ утгаараа тэмдэглэх ёстой ой бол ингэх нь буруу биш л дээ. Харин ой тэмдэглэх нэрийн дор “Аймаг хөгжүүлэх сан” гэх мэт албаны нэртэй хувийн дансанд хандив цуглуулж, удалгүй өнөөх нь нохойн замаар ордог явдал байдагийг бодох учиртай юм. Нөгөө талаар 90 жилийн ой тохиож буй эдгээр аймгууд үүнээс өмнө ч байсан гэдгийг сануулмаар санагдсанаа нуух юун. Засаг захиргааны шинэ өөрчлөлтөд орж, аймаг, хошуудын нэрийг солиход Сэцэнхан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт хан аймгийг Богдхан уулын аймаг, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг, Засагт хан аймгийг Завхан мандал уулын аймаг болгоод хамтруулан хошуудын нэрийг ч нэгэн зэрэг сольж өөрчилсөн байдаг. Ингэж нэр нь солигдсон болохоос шинэ аймаг байгуулагдсан юм биш.
Үүний дараа 1931 онд бас дахин аймгийн нэрийг сольж, хэд хувааж, хошуудыг татан буулган жижигрүүлсэн байдаг. Нэр солигдсоноор он тооллыг тооцож ой хийдэг юм бол хамгийн сүүлд нэр солигдсон нь энэ байгаа юм.
Хэрэв анх байгуулагдсан он цагаар аймаг байгуулагдсаны ойг тэмдэглэх ёстой бол тухайлбал аль 386 жилийн өмнө 1827 онд алтан ургийн Шолойг хан ширээнд залснаар халхын Сэцэнхан аймгийн түүх эхэлдэг юм. Халх дөрвөн аймаг аль нь ч ялгаагүй өөр өөрийн төрсөн онуудтай.
1990 оныхон Ардчилсан хувьсгалыг хийхдээ 70 жил буруу замаар явж ирснийг тунхаглан зарлаж байсан нь саяхан. Коммунист нийгмийг өөрчлөн ардчилсан, хөрөнгөт нийгмийг цогцлоож, феодал, хөрөнгөтөн хэмээн цаазлуулсан эх орончдоо одоо ч цагаатгах их ажил дуусаагүй байна. Одоо тэгэхээр бидний өвөг дээдэс эх орончид, сэхээтнүүдийг маань ангичлан хэлмэгдүүлсэн коммунист үйл явдлын ой болж таарах нь ээ. Үнэн байдлыг харах юм бол үндэсний удирдагч Бодоо, Данзан Сүхбааатараас эхлээд 37,000 хүнийг цаазлан, яргалал үйлдсэн коммунист тогтолцооныхоо ойг тэмдэглээд л байх юм бол ардчилсан нам засаг төрийн удирдлаганд гарах хэрэг байгаа гэж үү.
Монгол улсын нийслэлийн 370 жилийн ойг тэмдэглэж байснаас Улаанбаатар гэж нэр солигдсоны ой гэж хийдэггүй биз дээ. Нэрээ сольсон хүн насаа төрснөөсөө л тоолдогоос нэр сольсон өдрөөс эхэлж тоолдоггүй юм.
Аймгийн нэр солигдсоныг аймаг байгуулагдсан ой гэж андуураад байгаа юм шиг. Эсвэл мэдэн будилж коммунизмаа санагалзаад, магтаад ч байгаа юм шиг. Үүнтэй зэрэгцээд сумдын ойнуудын учир бүр олдохоо байсан. Сумын дарга нь зохиогоод л хийчихдэг болсоор хориод жил болж байна.
Ой тэмдэглэж байгаа утга учрыг ард түмэн мэддэг, ашиг тусыг нь ч гадарлаад байдаг юм. Аль 1970-аад оны үед хүүхэд байхад Лениний 100 жил, нэгдэл байгуулагдсаны 20 жилийн ойн тухай “ үхсэн оросын 100 жил, үгүйрэл хоосролын 20 жилийн ой “ гэцгээж байдагсан. Өнөөгийн хөдөөнийхөн “үнэн худлаа нь хамаагүй ой гэхээрээ л морио гайгүй байлчих байх, нэг морь оруулчих юмсан” гэцгээх юм.
Наадам цэнгээн гэдэг төр засаг , эрх баригчдын хир хэмжээ хүсэл бодлын илэрхийлэл байсаар ирсэн. Өнөөгийн төр засаг өөр л болсон баймаар юм даа.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна