МУ-ын начин Ж.Отгонбаяр: Намхан болохоор надтай барилдахад эвгүй байдаг гэсэн


-Начны хувьд бөхийн спортоор хичээллэж эхэлсэн үе хэзээ вэ?
- Би ч найман настайгаасаа үеийн хүүхдүүдтэйгээ ноцолдож өссөн. Манай аав Төв аймгийн Заамар сумын начин Жанчив гэж сумандаа гурав түрүүлсэн, надаас биерхүү хүн байдаг юм. Эгчийн хүүхэд кураш бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Тэгэхээр бөхийн удамтай гэж болно шүү.
-Харин томоохон наадмуудад хэзээнээс зодоглох болсон бэ?
-Найман жил гаруй барилдаж, улсын цолонд хүрсэн. 2001 онд аймагтаа барилдаж начин цол аваад, 2002 онд Өвөрхангай аймагт түрүүлж аймгийн арслан болсон. Түүнээс хойш улсад дөрвөн жил барилдаж, гурван жил дараалан хоёрын даваанд унаж байлаа. Дөрөв дэх жилдээ Монгол улсын начин цолыг хүртсэн.
-Начны давааг эргэн дурсахад сайхан байх болов уу?
-Азжаргал арслан амлуулчихаад надад давна, улсын цол авна гэсэн бодол байгаагүй. Харин зоригтой сайхан барилдъя л гэж бодож байсан даа. Өөрийнхөө хүчээр цол авсан байхад чинь үгүйсээд байх хэцүү юм билээ. Тэр үед нэг сонин дээр намайг 70 сая төгрөгөөр начин авсан гээд биччихсэн байсан. Гайхаж л байлаа. Хоёрын даваанд аймгийн арслан Тогтохбаяр гурвын даваанд Бадам-Очир начин, дөрвийн даваанд зааны буурьтай харцага Мөнгөнцоож, тавд Азжаргал арслан гээд бүгдтэй үнэн хүчээрээ, яс барилдсан. Азжаргал арсланг хавирахад нь би тахимдах мэхээр хаясан. Багш минь надад урам зориг өгч, чөлөөтэй мэхээ хийж, зоригтой сайхан барилдах гэж зааж зөвлөснөөр нь арслантай барилдаж давсан. Тэр үед сэтгэл хөдлөөд үнэхээр сайхан байлаа. 800 жилийн ойгоор үзүүрлэсэн арсланг давж, улсын цол авч байна даа гэж бодоход их баярлаж байсан. Өөртөө ч итгэхгүй, зүүдэлж байгаа юм шиг санагдаж байлаа.
-Өмнө нь Д.Азжаргал арслантай гурван удаа таарч барилдахад бүгдэд нь арслан давсан байдаг биз дээ. Магадгүй тийм болохоор өөрийг чинь амласан байх?
-Тэгсэн байж магадгүй. Үнэхээр арслантай би гурван удаа барилдаж, гурвууланд нь унаж байсан юм. Бөх хүн ам авахдаа өөрийнхөө дийлдэг хүнээ, эсвэл амархан хаячихна гэснээ авдаг шүү дээ. Арслан бид хоёр жин массны хувьд ойролцоо ч нурууны хувьд би хамаагүй намхан.
-Гэхдээ “намхан нуруутай ч гэсэн энэ Отгонбаяр эвгүй нөхөр шүү” гэж бөхчүүдийн ярьдаг юм билээ?
-Нэлээд намхан болохоор надтай барилдахад хүмүүст эвгүй л байдаг юм шиг байна лээ. /инээв/ Харин надад эсрэгээрээ, өндөр хүмүүстэй барилдахад гайгүй таараад байгаа юм шиг санагддаг. Нэг хэсэг ийм намхан юм чинь улсын цолонд хүрч чадахгүй байх гэж өөртөө итгэх итгэлгүй болчихсон байлаа. Харин манай багш надад “Чи бэлтгэлээ сайн хийгээд байвал хэнээс ч дутахгүйгээр улсын цол авч чадна” гэж байнга захьж хэлдэг байсан. Багшийнхаа энэ үгэнд урамшиж бэлтгэл хийсээр цолонд хүрсэн дээ. Өөрийн чинь хэлдгээр Дагвасүрэн арслан, Бямбадорж заан гээд намхан ч гэсэн мундаг бөхчүүд байна. Ер нь намхан бөхчүүдийн хийдэг мэх нь ч ойролцоо байх шиг санагддаг. Тийм болохоор би Дагвасүрэн арслан дээр хааяа очиж бэлтгэл хийн, барьцны мэх заалгадаг байлаа.
- А.Сүхбат аваргатай хэрхэн багш, шавь болж байв?
-2001 онд бүх ард түмний II спарткиад гэж болсон юм. Тэнд улсын цолтойгоос Сүхбат аварга, аймгийн цолтойгоос улсын заан Амгаланбаатар, сумаас би орж байлаа. Тэр үед хамт бэлтгэл сургуулилт хийсээр шавь нь болсон доо. Тэрнээс хойш шавь нь болоод явж байна даа. Намайг цол авахад багш маань надаас дутуугүй баярлаж билээ. Миний тахимдах, суйлах мэхийг аварга багш маань л зааж өгсөн юм. Тэрнээс би хөмрөө мэх их хийдэг хүүхэд байлаа. Харин миний анхны багш бол Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн арслан Гантөмөр гээд чөлөөт бөхийн спортын дэд мастер хүн бий.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна