Амандаа хүрч азаргаа түрүүлгэсэн нь


2007 оны 12-р сарын 20-дын орчим Тосонцэнгэл сумын уяачдын холбоо шинэчилсэн зохион байгуултанд орж хурал, шинэ жилээ хийсэн юмдаг. Тэгээд Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны хуралд явах хүмүүс мөн сумаас явах боллоо. Ингээд сайн дурын өөрийн санаачилгыг үндэслэн Пээнээ ах бид хоёр сумаасаа хамтдаа гарахаар болж нэг төлөөлөгч болох хүн аймгийн төвд байгаа залуу уяач Батмөнхийн Батбаатарыг суулгаарай гээд Лихсо ах захьж хэлэв.
Маргааш нь бид З уулзаад тухайн үеийн Төрийн сангийн дарга байсан Ц.Даваасүрэн нарын зохион байгуулсан уяачдын хурал болон шинэ жилийн хүлээн авалтанд “Жаргалан” зоогийн газарт орлоо. Уяачдыг ч холбооны тэргүүлэгчдийн зүгээс амжилтаа ахиулах тал дээр захьж урамшуулсан үйл ажиллагаа нэлээд үргэлжилж манай уяачид ч татсан ганц нэг хундага хатуухан юмандаа халамцаад ирлээ. Нэг ширээнд суусан Түнэлийн С.Пүрвээ, /Халиун гэдэг Пүрвээ Хавцгайтын Хоохолдойн баярт түрүүлсэн хурдан хар үрээтэйгээ явж байна гээд Өгөөмөрт байсан манайд ирж цай уугаад, зам заалгаад явсан юм. Дараа жилийн өвөл нь миний цай уусан айлын хүү байна гээд танилцаж бид нэг ширээнд суусан юмдаг/ Ц.Чинбат нар маань дуу өндөртэйхэн ярьдаг л сэдвээ ярилаа. Тэгтэл тэд маань нэг л илүүрхээд болдоггүй дээ. Тэр илүүрхэх гэдэг нь юу вэ гэхээр Түнэлийн морь, азаргыг манайхнаас илүү л юм яриад болдоггүй дээ. Халуухан л яриа болсон юм. Тэгтэл манай Баадай ах ганцхан зөөлхөн үгийг хэлээд л өндөрлөх юм болцгоолоо. Тэр нь “би азаргаа Түнэлд нэг үзнээ” л гэсэн дээ.
Тэгээд л тэр ярианаас хойш хоёр он гарлаа. Өнтөй сайхан өвөл хаврууд өнгөрлөө. Хүүхдийн гийнгоо цангинаж хүлгийн шандас чангарсан 2009 оны наадмаар Б.Батбаатар уяач хурдан саарал азаргатайгаа Түнэлийн наадамд очжээ. Тосонгийн саарал азарга үнэхээрийн хурдан хурцаа гайхуулан олон хурдан азаргануудыг манлайлан хурсан олныг шуугиулан түрүү магнай “Түмний эх” -ийг дахин цоллуулжээ. Амандаа хүрч азаргаа түрүүлгэсэн залуу уяачийн эрдэм улам бадрахыг энэ дашрамд хүсэн ерөөе.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна