Хонгор халзангийн хийморьтой эзэн

2013 оны 4-р сарын 08 -нд

Монгол төрийн наадамд гурвантаа алтан жолоо өргүүлсэн МУ-ын Алдарт уяач Д.Ханддоржийн хонгор халзан морины талаар мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй бизээ. Халхын наадмын дэвжээг хонгор халзан мориороо чимж явсан хорьдугаар зууны манлай уяачдын нэг Д.Ханддорж агсан адилхан хүсэл зорилготой нэгэн анддаа хонгор халзан үрээ бэлэглэж, хожмоо дуурсагдах алдрын эзэн болгосон билээ. Тэр хүн бол Адаацаг сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гангийн Лхагва-Очир юм.
Г.Лхагва-Очир Алдарт 1937 оны үхэр жил Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дахь Зоргол хайрханы энгэрт айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний төрсөн эцэг Самдан нь бага балчирт нь өөд болж ээж Содномпил нь дахин шинэ амьдрал үүсгэсэн байна. Г.Лхагва-Очир өвөө Гангаараа овоглодог бөгөөд есөн настай байхад нь хойд эцэг Цэнддорж нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Үнстийн Цагаан-Овоо хэмээх газар ирж суурьшин дуу хуурын өлгий нутгийн хүү болсон түүхтэй. Доороо таван дүүтэй айлын ууган хүү төд удалгүй тусад орж айлын адуу маллан, отор хийх болсон аж. Тийнхүү явахдаа ганц нэг адуу цуглуулан “хөх” хэмээх Адъяа, “заан” Сосор, “нусгай” хэмээх Балжин зэрэг нутгийн хөгшчүүлийг даган уяаны эрдэм ухаанд суралцсан гэдэг.
Алдарт уяачид анхны айраг амсуулж морь уяхын шимийг мэдрүүлсэн хүлэг бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул “дүлий” хэмээх Сандуйжаваас авсан алаг морь нь юм. Алаг морь 5-р сарын 1 буюу Майн баярын уралдаанд аман хүзүүнд хурдлан адуу дагасан эр хүний бахдалыг мэдрүүлжээ.
Г.Лхагва-Очир Алдартын нэрийг дуурсган хурдалсан өөр нэгэн хурдан хүлэг бол алдарт хүрэн морь нь. Хүлэг эзэн хоёр биенээ хайж явдаг гэдэгчлэн хүрэн морь, Лхагва-Очир хоёрын учирсан түүх бас л сонин. Г.Лхагва-Очир шинэ гэрийн найр хийж амьтан ах дүүсээ цуглуулан дуу хуур болж байхуй дор нутгийн Довчин хэмээгч айлчлан ирж нэг адуу бэлэглэжээ.
Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч Довчин хашин гэж жигтэйхэн урагшаа ахина гэж мэддэггүй Бухан хүрэнгээ найр тавьсан байлаа. Гэтэл хашин хойргоороо зартай хүрэн морь шинэ эзэндээ ирсэн даруйд хазаар даран хурдалж, 1962 онд болсон залуучууд оюутны анхдугаар фестивальд 280 гаруй мориноос аман хүзүүнд хурдлах нь тэр.
Тэр цагаас хойш Г.Лхагва-Очир хүрэн морь хоёр олон наадмыг чимж, сумандаа арав гаруй айрагдан “Лхагва-Очирын хурдан хүрэн” хэмээн алдаршсан билээ.
Гэхдээ Лхагва-Очирыг Алдарт цолонд хүргэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүлэг бол дээр дурдсан бэлэгний хонгор халзан үрээ юм. 1976 онд тэрээр уугуул нутгийн анд Ханддоржтой улсын наадамд явж. Тэгэхэд нь найз нь хошного нь өтсөн хонгор халзан даагыг зааж “чамлах хэрэггүй шүү” хэмээн найр тавьсан гэдэг. Нээрэн ч хонгор халзан үрээ чамлахын чөлөөгүй хурдан ажнай байсан бөгөөд ирсэн жилээ сумын наадамд түрүүлж, дараа жил нь амжилтаа бататган ахин алтан жолоо өргүүлсэн билээ. Харин бүдүүрсэн хойноо аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлж тэр хавьдаа нэрлэгдэж байв.
Хонгор халзан азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай ёстой л буянтай мал байсан бөгөөд төл хонгор морь нь аймгийн наадамд нэг түрүүлсэн бол өөр нэг төл цоохор үрээ 1979 онд аймгийн баяр наадамд мөн л түрүүлж байжээ. Алдартын нэртэй хар цоохор даага аймгийн наадамд түрүүлж, хээр үрээ аман хүзүүдэж байсан нь цөм хонгор халзан азарганы үр төлүүд. Эцгийн шийрийг хатаан хурдалсан өөр нэгэн төл хонгор халзан азарга нь 1991 онд аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор аман хүзүүнд хурдалсан бол отгон төл цагаан үрээ мөн л их хурдалж сумандаа арав гаруй түрүүлж айрагджээ.
Г.Лхагва-Очир хурдан тууртуудынхаа буянаар 2004 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн бөгөөд өдгөө хүү Л.Ганзориг нь мөн хурдан хүлгийн уяа эвлүүлж, хусуур, сойз бүслэн сумын Алдарт уяачаар эрэмбэлэгдээд байна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна