МУ-ын заан Д.Баасандорж: Бүгдийг золиослож бөх болчихоод, улсын цолгүй хоцрохвий гэж шантрах үе байсан


- Монгол бөх хэмээх агуу спортод анх хөл тавьсан үе хэзээ вэ? Танай удамд барилдаж ноцолддог хүн байв уу?
- Манай өвөг эцэг хошууны наадам, даншиг, овооны наадамд барилддаг хүн байсан юм билээ. 69 машины жолоочтой тонгойж ярьдаг их том хүн байсан гэдэг. Улсын начин Өсөхбаяр миний төрсөн эгчээс гарсан. Тэгээд бодохоор манайд бөхийн удам яалт ч үгүй байсан байгаа юм. Барилдаж эхэлсэн түүх гэвэл багаасаа л тэмээ өргөдөг Жамьяандоржийн нэрэмжит барилдаанд барилддаг байлаа. Гэхдээ нэг хэсэг хөдөө мал маллаж барилдалгүй жаахан завсардсан. Баттулга гэж 1995 онд “Шонхор” дээд сургуулийг төгссөн залуу манай суманд очиж ажилласан юм. Тэгээд Өсөхөө бид хоёрыг бөх болох хүүхдүүд гэж аймаг руу тэмцээнд авч явдаг байсан. 2000 онд манайх хотын айл болж. Өсөхөө ч 9-р ангид байхдаа хотод сургуульд ирснээр бид хоёр зэрэг бэлтгэл хийж эхэлсэн.
- Хэдэн онд улсын цол авч байсан бэ?
- 2001 онд Булган аймагтаа аймгийн начин, 2003 онд аймгийн арслан, 2005 онд улсын начин, 2007 онд харцага цол хүртсэн. Ер нь эргээд харж байхад нэг жил өнжөөд л цол авч байсан байгаа юм. 2003 оноос улсын наадамд барилдаж хоёр жил гурвын даваанд унасан. Нэгэнд нь харцага Ганхуягт, нөгөөд нь арслан Азжаргалыг начин цолтой байхад нь өвдөг шороодож байлаа. Тэгээд 2005 онд улсын начин Лхагвадорж, Цэрэнчимэд, заан Баяржавхлан, начин Одхүү нарын бөхчүүдээр начин болж байсан.
- Булган аймгийнх гэдэг утгаараа гарьд Доржсамбуу, начин Ёндонсамбуу нартай хамтарсан бэлтгэл хийдэг үү?
- Би анхнаасаа л “Хилчин”-ээр явсан. Тэгэхдээ нутгийнхаа бөхчүүдтэй холбоотой байдаг. Булган аймгийнхаа наадмын галыг жил болгон албан ёсоор эргэж очин долоо хонодог. Нутгийн бөхчүүл маань намайг Хилийн цэргээсээ цалин хөлс авдаг, амьдрал ахуй нь холбоотой байдаг гэдгийг мэддэг учраас зөв ойлгодог байх аа. Тэгээд ч би улсын цол авчихаад дэвжээгээ, найз, нөхөд багш нараа хаяад явж болохгүй шүү дээ.
- “Хилчин” нийгэмлэгтэй яаж холбогдож, тамирчин нь болсон бэ?
- Би аймгийн начин цолтой байхдаа аварга Сүхбатыг заалны барилдааны гурвын даваанд хаясан юм. Тэгээд тэр үедээ нэг хэсэгтээ л сенсаци болж байлаа. Тэгээд хилийн цэргийн дарга Сүндэв генералын хараанд өртсөн байх. Сүндэв генерал манай нутгийн ах улсын ерөнхий аудит ямархуу бөх болох бол гэж асуухад нь “Танайх тамирчнаар авах юм бол ирээдүйтэй хүүхэд ” гэж хариулсан гэдэг юм. Жавзмаа гуай л миний хилийн цэрэг рүү орох замыг тавьсан хүн. Жавзмаа гуай манай залгаа Дашинчилэн сумын хүн.намайг жаахан хүүхэд байхад манайхаар их ирдэг байсан юм. Тэр үед Жавзмаа гуай аймгийн дарга байлаа. Тэр тусмаа аавын дүү Донойтой дотны найзууд ч сайн мэддэг хүн байгаа юм. Одоо ч гэсэн хүүхдүүдтэй нь сайхан найзалж нөхөрлөөд явдаг.
- Бөх бол хэн хүссэн нь барилдаж, цол аваад байдаггүй хүнд спорт. Заримдаа энэ спортоос халширч шантрах үе байдаг уу?
- Тийм үе зөндөө гарч байсан. Амьдралаа бодоод бөхөө ориж ажил хөдөлмөр, сургуульд соёлынхоо мөрийг хөөгөөд явъя гэж олон удаа бодож байсан. Явж явж эцэстээ улсын цол ч үгүй, юу ч үгүй үлдвэл яана гэдэг бодол төрдөг л байлаа. Надад хүмүүс янз янзын санал тавина, тэр бүх боломжуудаа золиослоод бөхөөр хичээллэсэн болохоор нэгэнт эхэлсэн юмныхаа эцсийг нь хармаар байдаг. Улсын цол авахыг минь нутаг орон, ард түмэн хараад байдаг. Тэр олон хүний итгэл сэтгэлийг тээж явсныхаа хүчинд зорьсондоо хүрч 26 насандаа улсын цол авч байлаа. Одоо бол улсын наадмын даваа хатуурсан л даа. Хоёрын даваанаас харагдаж байна ш дээ. Аймгийн арслан хүний хувьд залуу начинтай таарна, цол авах гэж байгаа хоёр хүн хоорондоо таарна. Тэгээд гурвын тунаа, дөрвийн нугалаа, тэгээд начны даваа гээд даваа болгон хатуу. Гэхдээ зүтгэж хичээсний үр дүн гардаг л юм байна. Хүний барилдааны сурц, авьяас чадвар нэмэгдэж хөгждөг юм байна.
- Дуучин, жүжигчин хүн алга ташилтанд урамшдаг. Тэгвэл бөхчүүд ямар үед урам зориг ордог вэ?
- Бөхийг дуучинтай зүйрлэхийн аргагүй агуу юм гэж би боддог. Дуучин гэдэг бол хүний зохиосон шүлэг, ая хөгжмийг олны дэмжлэгтэйгээр сайхан дуулчихдаг, харин бөх гэдэг бол бүхэл бүтэн бүтээл юм. Бөх хүн хэнээс ч хүчээ авахгүй, бас хэнээс ч бяр авдаггүй. Хүний мэхийг хэрэглэхгүй. Олон зуун жилийг дамжиж ирсэн үндэсний бөх агуу спорт. Тэр том зайнд эн тэнцүүхэн бөхчүүд бие биеэ хаялцана гэдэг агуу их мэдрэмж, авьяас, хурд хүч гээд олон зүйл шаарддаг. Тиймээс би бөх хүнийхээ хувьд үе үеийн аваргуудыг шүтэн биширч, Бээжин аваргаас эхлүүлээд зураг хөргийг нь харж, түүх намтрыг нь уншиж, сонсох дуртай. Гэхдээ заавал нэг хүнийг дууриагаад байя гэж боддоггүй, өөрийнхөөрөө л байх дуртай. Үе тэнгийн залуучууд амжилттай барилдаж цолоо ахиулж байгаад нь баярлаж байдаг. Аль нэг нь унаж, давах дүрэмтэй юм чинь уналаа гээд гутрах юм алга. Дараа жилийн наадам байна. Японы сумо жилд зургаан удаа барилдаад цол авч байна. Гэтэл Монгол үндэсний бөх хүний бүтэн жилийн хөдөлмөрийг ганцхан өдөр шийддэгээрээ агуу эд шүү дээ. Бүтэн жил сайн бэлтгэл сургуулилттай байгаад тухайн үед жижигхэн бэртэл гэмтэл авах юмуу, эсвэл анхаарал сарних, буруу мэх хийж барилдах, илүү хөдөлгөөн хийх төдийд л тэр хүний жилийн хөдөлмөр үгүй болдог. Алдаа гаргавал хойтон жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй ийм хатуу хуультай тэр утгаараа өндөр хариуцлагатай спорт.
- Бөхчүүдийг бүдүүн хадуун улс гэдэг. Өөрөө ер нь хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?
- Ер нь цол авч байгаа мөчид сэтгэл хөөрч баярлалгүй яахав. Гэхдээ сэтгэл хөөрлөө барьж байдаг л даа. Наадмаар бөх хүний хувьд баяр, гуниг хоёр хосолж байдаг. Хоёрхон өдөр л яахыгаа шийднэ. Санасандаа хүрэхгүй унавал гуниж гутарна. Сайн барилдвал баярлана.
- Бөхчүүлд тэр болгон барилдаад, барилдааны бай шагналаар амьдарна гэж байхгүй шүү дээ. Барилдахаас гадна ямар ажил хөдөлмөр эрхэлж байна даа?
- Бөхийн бай шагнал хурдан мориноос эрс ялгаатай байгаа. Гэхдээ энэ бол цаад санхүүжүүлж байгаа газрын л шийдэж байгаа асуудал. Гэхдээ бөхчүүл барилдаад, бай шагналаас гадна ард түмнээрээ үнэлүүлж алдар цолоо авдаг. Энэ л чухал гэж боддог. Ер нь барилдааны бай шагналаар амьдарна гэж байхгүй л дээ. Тодорхой хэмжээнд нэр цол байна. Тиймээс найз нөхдийн хүрээнд жижиг бизнес хийх юм байлгүй яахав.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна