Дархан аварга Ж.Мөнхбат:Бөхчүүд мэх цөөнтэй болсон нь зодог шуудагтай холбоотой


Мөөеэ аваргын дархан мэх
Бусгах, дан, давхар тойгдох, ачих, тумбарайдах, хөл авах зэрэг олон мэхийг Дархан эзэмшсэн. Үүнийгээ Ж.Мөнхбат аварга эхнэр Тамирынхаа эцэг болон нутгийн бөх Тангад нартайгаа холбон тайлбарладаг. Санхүүгийн техникумд сурч байхдаа Ховд аймгийн харьяат Ванчинхүү арслангаас ч их зүйл сурснаа дурдаж байсан.
Би зүүн талтай байсан учраас дан, давхар тойгдсон хүнээ зүүн тал руу унагадаг байлаа. Бусгана, дэгээдээд хөмрөх, ачих мэхнүүдийг голлож хийдэг байсан. Үүнээс болоод улсууд энэ дэгээдэх гээд байна уу, аль эсвэл бусгах гээд байна уу гэж учрыг нь олохгүй самгардаж байгаад унадаг. Хөл авахдаа нөгөө хүнээ хөдлөхөөс нь өмнө хөлийг нь авдаг юм. Би биеэр ч, жингээр ч хөнгөн л дөө. Ер нь тэр үед тарган бөх байгаагүй л дээ. Намайг барилдаж гарч ирж байхад ноёны бөх Жигжиддорж гуай, улсын Арслан Дэмүүл, Булган аймгийн тавхай Баасансүрэн нар л бүдүүн тарган хүмүүс байсан юм. Ихэнх нь гүзээгүй бөхчүүд байсан учраас барилдаан их хурдан шалмаг болно. Одооны бөхчүүд бол бүгд тарган бүдүүн, бас мэх муутай. Хажууд нь зовлогоо даахгүй паацганаад, тэгээд их удаж барилдаад байгаа юм л даа.
Орчин үеийн бөхчүүд жин нэмэгдэж, хөдөлгөөн нь багасгаж тэр хэрээрээ мэх муутай болсонд Ж.Мөнхбат аварга их л шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Бие жижигтэй ч хурдан шаламгай хөдөлгөөн, уран мэхээрээ Дархан аварга цолыг хүртсэн түүнд одооны бөхчүүдийн зууралдсан барилдаан сэтгэлд нь үнэхээр нийцдэггүй ажээ.
-Ер нь дээр үеийн бөхчүүд бол 2-3 сайн мэх хийнэ л дээ. Дамдин гуай хөл авахдаа гарамгай, Түвдэндорж аварга суйлдаг. Гэхдээ 1961-1971 оны хооронд барилдаж байсан бөхчүүлээс хамгийн айхтар их мэхтэй хүн Бээжин гуай байсан юм. Хөлөөрөө суйлна, гараараа суйлна, баруун, зүүнгүй тонгорно гээд янз янзын мэх хийдэг байлаа. Энэ үед Ц.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Д.Сосорбарам, Г.Дэмүүл, Д.Жамц, Х.Чойжилсүрэн, У.Мижиддорж гуай гээд энэ бөхчүүдийн мэдэх бяртай, мэхтэй хүмүүс байсан. Гэхдээ энэ дотроо олон мэхтэй нь би байсан. Тэд надад хоёр, гурав зарим нь дөрвөн ч удаа унаад түрүүлж чадаагүй юм. Ер нь бүгдийнх нь мэх, арал чац гээд бүх талаар нь аваад үзэхэд одооныхтой адилхан тарган бөх байгаагүй. Түвдэн, Чимэд-Очир гуай хоёр, дараа нь Мөнхбат, Баянмөнх хоёр, Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан гээд үе үеийн бөхчүүдийг жиших аргагүй. Жамъяан гуай Котоошюү шиг 2м өндөр хүн байхад Түвдэндорж аварга 180 см гаруй байсан. Тэгэхээр Түвдэн аваргаас Жамъяан аварга илүү, Дамдин аваргаас Түвдэндорж гуай илүү. Цэрэнтогтох, Хадбаатар хоёроос Баянмөнх бид хоёр илүү байгаа юм. Ингээд наашлах тусам аль ч талаараа дутуу дулимаг болоод байгаа юм. Одооны аваргууд бол бид нараас бүх талаараа дутуу. Тухайлбал, цөөхөн мэхтэй, масс ихтэй болохоор хурд байхгүй болчихсон. Нөгөө талаар мэх багатай болоход хамгийн айхтар нөлөөлж байгаа зүйл нь зодог шуудаг. Далбааг гурав, тав эсвэл ес ширдэг байсан. Гэтэл сүүлийн үед 20-30 оёдол тавьчихаад хүний гар орж барихын аргагүй болгочихсон байна. Болж өгвөл хүн бариулахгүй ямар арга байна гэдэг тийм юм хийдэг болчихож. Дээр үед бол дан хоёр торго хооронд нь нийлүүлээд оёж байсан бол сүүлдээ завсар нь юм хавчуулан оёж, зузаан болгож байна шүү дээ. Бөхийн барилдаан удаашрахын нэг их том эх үүсвэр нь барьц олгохгүй, мөн жин их болсон явдал юм.
Таны дархан мэхнүүдийг хийж байгаа бөх байна уу. Та алдарт мэхнүүдээ залуу бөхчүүдэд зааж сургаж байна уу гэсэн асуултанд Аварга дараах хариултыг өгсөн юм.
- Бараг байхгүй дээ. Яахав, ачих, тойгдох мэхийг зарим нэг хүн хийж байгаа. Хийх ч гэж дээ оронцоглож байна лээ. Заагаад сурахгүй байгаа юмнууд зөндөө байна ш дээ. Манай гал дээр олон бөхчүүд улсын наадмын бэлтгэлд гардаг. Тэгээд бүгдэд нь л мэхээ заагаад сурахгүй байна. Өөрийн биенд таарсан мэхээ хийж сурна гэдэг бол үнэхээр хэцүү. Дэлхий дахинд бөхийн мэхийг заах гэж үздэг л юм байна. Тэгээд заагаад арай гэж сурахад өөрөө өтөлчихдөг байхгүй юу. Ер нь бөх гэдэг бие бялдрын халз тулаан, тав, зургаахан жилийн настай эд. Энэ жил сайхан залуу цол авлаа, хойтон жил нь тэрнээс залуу бөхчүүл гараад ирдэг. 30 гарчихсан аварга, арслан, заануудын наанаас хорин хэдтэй залуучууд түрж гарч ирээд байна. Дээр нь үндэсний бөхийн клуб, дэвжээ ховор байна. Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сум Булган, Өмнөговь гээд цөөн аймгуудад бөхийн дэвжээ байна. Ийм байхад үндэсний бөхийн залгамж халаа гарч ирээд байгаа нь аз юм даа. Барилдах авьяастай хүүхдүүд л бор зүрхээрээ гарч ирж байна. Мэхийг бүр багаас нь 6,7,8 настайгаас нь эхэлж зааж сургах ёстой. ЕБС-уудад үндэсний бөхийн хичээл оруулж өгөх хэрэгтэй. Сургалтын программд нь цөөн хэдэн цаг байдаг ч дасгалжуулагч, ном гарын авлага байхгүйгээс ЕБС-ийн хүүхдүүдэд үндэсний бөхийн хичээл ордоггүй. Тэгээд биеийн тамирын багш нь эмэгтэй хүн байхаар яаж ч заах билээ. Үндэсний бөхийн үе залгамжилж ирсэн агуу мэхнүүд мартагдаж байна. Тэр улсуудыг амьд байгаа дээр нь заалгах хэрэгтэй. Бадамсэрээжид гуайн сээрэн дунгуй, Цэрэн аварга бид хоёрын тумбарайддагийг заамаар байна шүү дээ. Ийм юм манайд дутагдаад байна. Ш.Ванчинхүү гуайн “Монгол бөхийн зарим мэх” номноос өөр үндэсний бөхийн сургалт дасгалжуулат, мэхний тухай гарын авлага ном байхгүй. Тэгэхээр яаж ч сурах юм.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна