Зайг нь холдуулах гээд...


Тосонцэнгэл сумын Y багийн уяач Н.Пэрэнлэй 1990 –ээд оноос өөрийн унаган хүлэг морьдоо Их Тахилтын уяагаар уяж сойж байсан цаг үе. 1995 онд Шаравдоржийн хурдан бор азарганы төл шүдлэн хязаалан настай хоёр сайхан хөх бор үрээ уяж шүдлэн бор үрээгээ сумын наадамд зэгсэн зайтай түрүүлгэжээ. Дараа жил мөнөөх бор үрээ Их Тахилтын сунгаанд хязааландаа маш хурдан байлаа. Энэ үеийн хязаалан үрээнүүд гэвэл Ч.Батмөнх гуайн халиун үрээ /Зоригоон халиун гэдэг/, Туваанаагийн буурал хамартай хүрэн үрээ, Бааваан алаг, Ээнээн хүрэн, манай хул үрээ гээд хэдэн чамгүй үрээ байсан юм.
Сумын наадмын хязаалан насны морь 7-р сарын 12 буюу наадмын 2 дахь өдөр уралддаг байж, Тэгтэл наадмын эхний өдөр азарга уралдсаны дараахан их үдийн багцаатай Пээнээ ахыг бор үрээгээ нэмнээд хөлс авна гээд явчихлаа гэсэн яриа их уяан дээгүүр дуулдлаа. Зарим нэгэн хашир уяачийн амнаас дам сонсохнээ “Сайн байгаа хязаалан адууг ингэж тулгуу хөлс авах ч буруу л зүйл дээ “ гэх маягийн юм ярьцгааж байлаа.
Тэгтэл хэн нэгэн нь “Пээнээ ах үрээний зайг нь холдуулахгүй бол янз бүрийн юмнууд зууралдаад үрээ ноолчихож магадгүй, дутуу байгаа нэг хөлсийг нь авнаа “ гээд явчихлаа гэсэн сул яриа гарч байлаа, Ингээд л Пээнээ ах ямартай ч хөвөнтэй нэмнээгээр нэмнээд хөлс авчихсан гэдэг.
Маргааш нь хязаалан үрээ уралдлаа. Барианы газарт наадамчин улсын үзүүр рүү орж иртэл бор үрээ ганцаараа явлаа. Андашгүй мөн байлаа. Дух нүүр нь цайвалзаад хөх бор үрээ туг хатгасан чиглүүлэгч машинтай уралдан орж ирлээ. Тэгтэл барианд ордгийн даваан дээр шогшчихлоо. Үнэндээ юм нь дуусчээ. Жаахан юмтай байсан бол зай их авсан юм чинь орчихоор л байлаа. 1, 2 ,3, 4, 5 өнгөрлөө. Айраг мултарлаа. Бор үрээ 7-оор чүү гэж орлоо.
Ингэж Пээнээ ах маань бор үрээгээ урд өдрийн яриагаар бол “зайг нь холдуулах гээд айрагнаас мулталчихсан” юм даа. Энэ яриа түүний амнаас гарсан уу аль эсвэл дам цуурхал уу гэдгийг хэн ч лавлаагүй юм гэнэ билээ. Гэхдээ энд хөндлөнгийн дүгнэлтийг хийхэд бор үрээнд үнэхээр өмнөх өдрийн хөлс илүүдсэн байж болох талтай ч, эзэн хүн, хүүхэд, үрээ 3-т өдрийн од таараагүй ч байж мэднэ. Тэр жилийн наадмын хурдан хязаалангийн уралдаанд II багийн Д.Рэнцэнгийн хүрэн үрээ түрүүлж, I багийн уяач Д.Балдандорж гуайн алаг үрээ аман хүзүүлж байсан юм. Харин хойтон жил нь соёолондоо Пээнээ ахын бор үрээ айргийн 3 –аар давхисан юм.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна