Дорнод аймгийн он оны шилдэг уяачид


1. Доржгочоогийн Сэдэд: - Монгол улсын Алдарт уяач, Хэрлэн сум харьяат, 1996 он. Дорнод нутгаас Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм сайхан цолыг хүртсэн эрдэмт уяачдын нэг Д.Сэдэд гуай Дорнод аймгийн баяр наадамд болон Төмөр замчдын баярт дараалан түрүүлсэн бор хул азарганыхаа амжилтаар энэхүү шагналын анхны эзэн болсон түүхтэй. Түүний бор хул азарга аймгийнхаа наадамд 4 түрүүлж, 2 айрагдснаас гадна бусад наадамд мөн 2 түрүүлж, 2 айрагдсан билээ.
2. Балсангийн Сүхсайхан: - Монгол улсын Алдарт уяач, Хэрлэн сумын харьяат,1997 он. Мөн л тус аймгаас төрөн гарсан улсын цолтон буурай маань энэхүү шагналын 2 дахь эзнээр тодрохдоо аймгийн баяр наадамд их насны бор саарал морио түрүүлгэж, бага насанд айраг хүртсэн амжилтаар авчээ.
3. Дүрзагдын Сонинбаяр: - Аймгийн Алдарт уяач, Чойбалсан сумын харьяат, 1998 он. Тэр жил зохион байгуулагдсан Алтан-Овооны тахилгын баяр наадамд сумынхаа наадамд айрагдсан зээрд соёолонгоо аман хүзүүнд хурдлуулж оны шилдэг уяачаар шалгарчээ.
4. Галсантавхайн Моонон: - Сумын алдарт уяач, Хэрлэн сумын харьяат,1999 он, тэрээр өөрийн унаган хавчиг улаан азаргаа 1997 оны хавар аймгийнхаа МСУХ-ны нэрэмжит анхны уралдаанд айргийн тавд, улмаар зун нь аймгийнхаа нааадамд аман хүзүүнд хурдлуулан, наадмын дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон Өвгөн ноён Хардэл бэйсийн даншигт 6-д хурдлуулж, дараа жил нь буюу 1998 онд “ Их хурд- 1” наадамд 7-д давхиулан энэхүү шагналын эзэн болжээ.
5. Хүрэлбаатарын Арсланбаатар: - Аймгийн Алдарт уяач, Баянтүмэн сумын харьяат, 2000 он, аймгийн амжилтаар Улсын алдарт цол олгож байхад ганцхан түрүү дутсан уяачийг Дорнодынхон хурдан хурц морьдоор нь андахгүй мэднэ. Тэрээр “Зул хонгор” мориныхоо амжилтаар мөн тэр жилийн наадмаас хамгийн олон айраг түрүү хүртэж Оны шилдэг уяач болов.
6. Омбуугийн Гонгоржав: - Аймгийн Алдарт уяач, Матад сумын харьяат, 2001 он. Тэрээр өмнө жил нь буюу 2000 онд аймгийнхаа баяр наадамд их насны хонгор морио түрүүлгэж, 2001 онд Дорнод аймаг байгуулагдсны түүхт 70 жилийн ойд хонгор морио аман хүзүүнд хурдлуулсан амжилтаар шагнал хүртжээ.
7. Оны шилдэг уяач шагналыг 2002 онд хоёр уяач нэгэн зэрэг хүртжээ. Аймгийн болон бусад наадамд гаргасан хурдан мориныхоо амжилтаар Ишийн Намжил, аймгийн Алдарт уяач, Хэрлэн сумын харьяат Жигмэдийн Цэрэндорж, аймгийн Алдарт уяач Цагаан-Овоо сумын харьяат нар зүй ёсоор үнэлэгдэж хамт хүртсэн удаатай.
8. Нямбуугийн Пүрэвсайхан: - Аймгийн Алдарт уяач, Булган сумын харьяат, 2004 он. Дорнод аймгийн баяр наадамд аймгийн наадамд аман хүзүүнд хурдалсан хар соёолон нь давхар уяагаар төрийн тахилгат Алтан-Овооны наадамд айргийн тавд ирснээр Оны шилдэг болж байв.
9. Ишийн Намжил: - Аймгийн Алдарт уяач, Хэрлэн сумын харьяат, 2005 он. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул алдарт маань тэр жил үнэхээр одтой сайхан наадаж зөвхөн хар хязаалангаа гэхэд сумдын тэгш ойнууд, аймгийн баяр наадам, “Дорнод Монголын хурд- 2005” наадам гээд нийт 5 удаа түрүүлгэж, улмаар хязаалан морь соёолонд түрүүлгэсэн амжилтаараа Монголын Морин спорт, уяачдын холбооны шилдэг уяачийг хамт хүртжээ.
10. Түвдэнжаажидын Батзориг: - Аймгийн Алдарт уяач, Цагаан-Овоо сумын харьяат, 2006 он. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор Төрийн наадамд хурдан морьдынхоо тоосыг өргөж 10 дотор давхиулан урамшиж, улмаар Эрдэнэт хотын 30 жилийн ой төвийн бүсийн наадам, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын даншигт хүрэн хязаалангаа тус тус айрагдуулж Оны шилдгээр тодорсон эрхэм уяач маань Монголын МСУХ-ны шилдэг залуу уяачийн шагнал хүртэж нутгийнхаа залуусыг түүчээлэн хийморьтой явааг та бүхэн андахгүй мэдэх билээ.
11. Бат-Очирын Цэндбаатар: - Аймгийн Алдарт уяач, Матад сумын харьяат, 2009 он. Хатагины хошууны удам залгасан уяач маань 2008 онд Туган хулаа төрийн наадамд мөн Алтан-Овооны тахилгын баярт түрүүлгэсэн амжилтаа бататган, 2009 онд төрийн наадамд аман хүзүүдүүлж, Зүүн бүсийн хурд наадамд айрагдуулан зүй ёсоор Оны шилдгээр тодорчээ.
12. Маруушийн Мөнхсайхан: - Сумын Алдарт уяач, Матад сумын харьяат, 2012 он. Нутгийн ах нарынхаа араас шамдан гарч ирж байгаа энэ залуу уяачид Дорнодынхон их итгэл хүлээлгэж байна. Өнгөрсөн 2012 онд Матад сумынхаа баяр наадмаас 3 түрүү, 4 айраг хүртсний 3 нь аман хүзүү ажээ. Ингээд 5 хоногийн дараа болсон аймгийнхаа наадмаас 1 түрүү, 1 аман хүзүүнд морьдоо хурдуулсан залуу уяач маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагин 3 хошууны 2-р наадамд их насны хүрэн халзан морио аман хүзүүнд, хээр соёолонгоо айргийн тавд хурдлуулан аймгийн Оны шилдэг уяачаар шалгарчээ.
Б.Батсайхан










0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна