Г.Дэмүүл арсланд дэгээ, ачаа хийсэн бөхчүүд амархан унадаг


“Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү түрүүлнэ” хэмээн аархдаг өмнийн говийн их хүчтэн, улсын арслан Г.Дэмүүлийн дархан мэхийг бөх сонирхогчдодоо хүргэж байна. Улсын наадамд түрүүлэн арслан болсон түүнийг бөхчүүдэдээ өргүүлэн авч явахыг харан зогссон 10-р ангийн сурагч хожим нь түүний нэгэн адил арслан болсон юм. Энэ хүн бол улсын арслан М.Мөнгөн бөгөөд тэрээр “99 шилмэл бөхийн дархан мэх” номондоо Г.Дэмүүл арслангаас элэг бүснээс давуулж гуядах мэхийг сурснаа дурссан байдаг.
Улсын арслан, баруун талтай Г.Дэмүүл Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, 1935 онд төрсөн. 1969 онд Ардын хувьсгалын 48 жилийн ойгоор найм даван түрүүлж /тунах барилдсан хоёр Мөнх аварга хасагдсан юм/ 34 насандаа Монгол улсын арслан цол хүртсэн.
Тэр үед 10-р анги төгссөн сурагч би бээр Голын цэнгэлдэхэд түрүү, үзүүрийн бөхчүүдийн сонирхож явахад түрүүлсэн Дэмүүл гуай хар саарал дээл өмсчихсөн, том дөрвөлжин боодолтой бай шагналаа сугавчилчихсан, хүмүүст бүчүүлчихсэн зогсож байж билээ. Тэр бужигнаан дунд Лхамаажав начинд хандсан байхаа, “Чи миний машины түлхүүрийг хэнд өгсөн бэ” гэж асуутал хаанаас ч гараад ирсэн юм баахан бөхчүүд толгой дээрээ өргөөд аваад одсон доо. Түрүүлсэн бөхөө ийн өргөн явдаг түүхэн уламжлалтай юм билээ. Дэмүүл гуай их том бие, гэдэстэй. Баруун хөлөөрөө тосгуулж хавирах, шуудагтай, шуудаггүй баруун давуулж гуядах дархан мэхүүдтэй. Арслангийн баруун давуулж гуядах гэдэг нь баруун хавлаж золгонгуутаа зүүн гараараа шуудагдаад, баруун гараа ар нуруун дээгүүр нь давуулж зодогны хормойноос барьж, хойшоо нумран шиддэг хүчний мэх л дээ. Арслан энэ мэхийг шуудагнаас хийхээс гадна зүүн гараараа зөвхөн элэг бүсдээд баруун гараа давуулж аваад гуядчихдаг онцлогтой юм билээ. Арсланд дэгээ, ачаа хийсэн бөхчүүд амархан унаж байгаа харагддаг. Тэднийг мэхээ хийхээр ирэхэд нь баруун гараар элэг бүсдэнгүүт баруун хөлөөрөө тосгуулж хавирангуут гэдсэн дээрээ ойлгоод хаячихдаг юм. Дэмүүл гуайтай Сонгинод наадмын сорилгод хамт байж гуядах мэхнийх нь хувилбарыг заалгаж байсан юм. Тэрээр надад зөвлөхдөө, чи гуядахдаа шуудганд хүрэх гэж цаг алдаад байна, элэг бүснээс давуулж гуяд гэж билээ. Арслангийнхаа зөвлөгөөнийг авсны үндсэн дээр 1987 онд Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор улсын начин зүүн талтай Г.Жалааг тавын даваанд амлаж, зүүн гараар элэг бүсдэнгүүт шуудаггүй баруун гараа давуулж гуядаад хаясан бол, 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ойгоор улсын начин, баруун талтай Ж.Даваажавыг тавын даваанд амлаж, бярдан золгонгуутаа зүүн гараа элэг бүсдэж шуудаггүй давуулаад гуядсан чинь буруу тийш холбилж тойрч гишгээд дороо мөн амархан хийчихэж билээ. Ийн элэг бүснээс давуулж гуядах нь алдаа ихтэй учраас лавхан золгож зүүн гараар шуудагдаад давуулж гуядах болсон доо. Арсланг би зүүн шуудагнаас золгож барилдахыг хараагүй юм.
"Тод магнай" сэтгүүлээс
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна