Дуудлага худалдаанд орох Макс угшлын адуунууд тодорлоо

2013 оны 4-р сарын 18 -нд

Хурдан морины уяа сойлго тааруулах болсоор 20-иод жилийн нүүрийг үзэж байгаа ах дүү Тод манлай уяачид Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар өөрсдийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон Макс угшлын шинэ монгол адуу буюу эрлийз үрээ байдаснуудаа дуудлага худалдаанд оруулан хурд хуваахаар шийджээ. Энэхүү арга хэмжээнд зөвхөн Макс угшлын шинэ монгол адуунаас гадна ах дүү хоёрын нэртэй улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан хурдан азаргануудын үр төлүүд мөн дуудагдах аж. Ах дүү Тод манлайгуудын улс бүсийн наадамд олон түрүү, айраг хүртэж байсан Асгат саарал, Сөнгө зээрд, Зандан хүрэн, Жигүүр хул, Шарга азарга, хар шилбэт зэрэг хурдан азаргануудын үр төл уг дуудлага худалдаанд оролцох гэнэ. Хурдан морь сонирхогч та бүхэн халхад алдар цуугаа дуудуулсан аварга хүлгэдийн үр төлийг үнэ хаялцан авч өөрийн адуун сүргийн удам, угшлыг сайжруулах боломж бүрдэж байна. Уг дуудлага худалдаагаар доорх хурдан удмын үрээ, байдсуудыг дуудах нь.
1. Хүрэн эрлийз соёолон- Эцэг нь Будённый угшилтай оросоос орж ирсэн Бунт хээр азарганы төл. Энэ соёолон үрээ Говь-Алтайн даншиг наадамд зургаад хурдалж байсан бөгөөд эх нь улсад айрагдсан Арвай хээр азарганы удам Сохор хүрэн гүүний төл болно.
2. Халтар хавчиг үрээ- Эцэг Асгат саарал азарга нь улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Их хурдад айрагдаж байсан хурдан буян. Харин эх нь МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн шарга гүү. Халтар үрээний ах халтар азарга “Тамирын хурд-2” бүсийн уралдаанд шүдлэндээ түрүүлж, Хэрлэнгийн Хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд айрагдаж байсан юм.
3. Засаатай хул үрээ- Эх нь Дэлт хээрийн хамаатан халиун гүү. Дэлт хээр нь улс, бүсийн наадамд түрүүлж айрагдаж байсан хурдан буян.
4. Улаан шарга соёолон- Эх нь халиун азарганы төл, халиун гүү. Эцэг Зандан хүрэн азарга нь улсын наадамд гурвалж, Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан юм.
5. Саарал даага-Эцэг нь Асгат саарал азарга харин эх нь тогоруу хонгор гүү.
6. Өсгий цагаан хул даага-.Эцэг Жигүүр хул азарга нь Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд түрүүлж байсан.
7. Зээрд байдас- Эцэг Оросын будённый үүлдэрийн зээрд азарганы төлүүд болох Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд азарга улс, бүсийн наадмаас олон түрүү, айраг авсан.
8. Зээрд байдас-Эцэг Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдааны түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан.
9. Саарал байдас-Эцэг нь оросоос орж ирсэн Будённый үүлдрийн азарга, харин эх нь Жаргалант угшлын хул гүү.
10. Хар байдас- Эцэг нь Асгат саарал азарга, харин эх нь МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хул гүү.
11. Шарга даага-Эцэг шарга азарга нь Архангайн 80 жилийн ойн наадмын шүдлэнгийн түрүү бөгөөд соёолондоо Өндөр гэгээний мэлмий гийсэний 370-н жилийн ойн наадамд дөрвөлж, Багануурт болсон Дүнжингаравын хурд уралдаанд аман хүзүүдэж байсан. Шарга азарганы төлүүд доорх амжилт гаргаж байсан. Шарга соёолон Архангайн наадамд айргийн гуравт, Өмнгөговийн наадамд аман хүзүүдсэн, дүү Шарга үрээ Говь-Алтай, Ховд аймгийн бүсийн уралдаанд олон түрүү, айраг хүртсэн. Эх нь Хар шилбэт азарганы төл. Хоёр талдаа удам сайтай.
12. Хул үрээ- Эцэг нь Жигүүр хул азарга, эх нь Сүхбаатар аймгийн угшилтай.
13. Асгат саарлын угшилтай сүүтай даага, эхийн хамтаар.
Бид уг дуудлагын худалдааны талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна