Варшавын хаварт Оросын Холбооны Улсын шигшээ шалгарлаа


Польш улсын нийслэл Варшав хотноо олон улсын морин уралдааны уламжлалт Кавалиада тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ нь төв Европын лиг, Дэлхийн цомын төлөө өрсөлдөх эрхийг олж авах эхний шат болдог учраас оролцогчид өндөр ач холбогдол өгдөг юм. Энэхүү тэмцээнд ОХУ-ын шилдэг тамирчид болох Наталья Симония, Владимир Белецкий, Михаил Сафронов, Ольга Чечина, Анна Громзина, Михаил Шемшелев, Валерия Соколова нар оролцлоо.
Кавалиада тэмцээн Польшийн Морин спортын хороо олон улсын тэмцээн зохион явуулах эрх олж авсан 1999 оноос эхлэн зохиогдож байгаа юм. 2000-2003 онуудад 12-р сард явагдаж байсан бол 2003 онд тэмцээний зохион байгуулагчид “Компьютер Ланд” компанитай 5 жилийн гэрээ байгуулснаар 3-р сард явагдах болсон. Харин 2005 оноос Тоуота компани ивээн тэтгэх болсноор Лигийн тэмцээний жинхэнэ статусыг хангаж чадсан. 2008 оны 10 сарын 17-нд Морин Спортын Үндэсний Холбоо болж үйл ажиллагааны хувьд өргөжин, тэмцээнээ дээд зэрэглэлийн Торвар Холлд зохион байгуулах болсон. Гэвч 2009 оны 11-р сарын 24-нд Морин Спортын Үндэсний Холбоо тэмцээнийг зохион байгуулахаас гэнэт татгалзаж, оролцогчид нь шинэ ивээн тэтгэгч хайхад хүрэв. Тэдэнтэй “WOFFMARK Idea Partners Spolka” компани 5 жилийн гэрээ байгуулсан боловч тэр ондоо л гэрээгээ цуцлах нь тэр. Эцэст нь “Miedzynarodowe Targi Poznanskie” компани 6 жилийн гэрээ хийснээр энэ тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаад Варшавт 3-р сарын эхээр маш тааламжтай уур амьсгалтай байсан нь олон олон үзэгчид, оролцогчдыг цуглуулж чадлаа. 3-р сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ОХУ-ын тамирчин Михаил Шемшелев бүх эмэгтэйчүүдэдээ бэлэг барьж, 140 см өндөр хүртэлхи төрөлд Корнетте хүлгээрээ 52,31 секунд хурдалж тэргүүн байр эзэллээ. Бусад тамирчдыг жагсаавал: Жужу де Муску мориор Соколова 13, Чембертино мориор Белецкий 27, Тоскана 111 мориор Хомашка 32, Балсандра мориор Сафранов 41, Тригги Пух мориор Чечина 47, Уэмбли мориор Эр 50, Куилата мориор Симония 62-р байрт тус тус давхилаа. Тэмцээнд бүгд 94 тамирчид оролцсон. 3-р сарын 9-нд Наталья Симония 145 см хүртэлх төрөлд Куилата мориороо хөгжмийн аялгуунд бүжиглэн 49,86 см гэсэн амжилт үзүүлж 2-р байр эзэллээ. Харин 1-р байрт Австрийн тамирчин Герфрид Пак орсон.
3-р сарын 10-нд Гран при шагналын эзэд тодорч, Гетеборгын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг зөвхөн 3 шилдэг унаач авах байв. 4 төрлийн нийлбэр дүнгээр оноо бодогдож, хөгжөөн дэмжигчид дасгалжуулагч Сергей Маслов, Александр Варнавский, Борис Кузьмин, шүүгч Павел Кадушин нарын зүг анхаарлаа хандуулж байв. Ингээд дүн гарахад тамирчин Анна Громзина Пимлико морьтойгоо 3-р байрт орж Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо. Энд үзэгчдийг хамгийн их догдлуулсан тамирчин бол Владимир Белецкий байсан бөгөөд тэрээр Рокетман мориороо гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлж байснаа хамгийн сүүлийн харайлтыг маш муу хийснээр 5-р байрт орлоо. Үзэгчид эсвэл нам гүм болж, эсвэл уухайлан хашгирч цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь доргиож байв. 1-р байрыг Голландын тамирчин Сюзанна Теппер Каэм Виш хүлэгтэйгээ, 2-р байрыг Польшийн тамирчин Ева Мазуровска Понита морьтойгоо тус тус эзэлсэн ба энэ 2 морь Голландын KWPN үүлдрийнх юм байна. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг Анна Громзина (ОХУ), Ярослав Скрыжински (Польш), Кристапс Неретникс (Латви) нар авсан ба Польшийн тамирчин энэ эрхээсээ татгалзсанаар Эстонийн тамирчин Гуннара Клеттенбергт хүчээ үзэх боломж олдлоо.
Т.Болормаа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна