Б.Ганбаяр: Нутгийн олны хүндлэлийг хүлээх завшаан залуу хүнд тэр бүр тохиохгүй шүү дээ


-Улиран одогч усан луу жил Ганбаярын хувьд мартагдашгүй дурсамжийг үлдээсэн байх?
-Тиймээ, одтой сайхан жил байлаа. Сумандаа болсон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны уралдаанд Таванцагаанаа түрүүлгэчихээд, Хөвсгөл аймгийнхаа зүүн бүсийн уралдаанд хонгор соёолонгоо айрагдуулчихаад улсын наадамд очсон. Таван цагаан маань төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалж, нутаг усны маань нэрийг цуурайтуулан мартагдашгүй сайхан дурсамж бэлэглэсэн. Улсын наадмын дараа Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 100 жилийн ой төвийн бүсийн наадамд дөрвөлж, хэдхэн хоногийн зайтай улс бүсийн наадмаас хоёр айраг хүртсэн.
-Бүсийн наадмаар луу жилийн уралдаанууд өндөрлөсөн үү?
-Тэгсээн. Түүнээс хойш амрааж байгаад сумандаа болсон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны уламжлалт уралдаанд аман хүзүүдүүлсэн. Энэ уралдаанд бас нэг хавчиг морио гуравлуулсан.
-Таны аав Бадрах бүсийн наадамд хурдан хүлгэдээ айрагдуулж байсан шаггүй уяач. Гэхдээ Таван цагааны айраг улсын наадмынх гэдгээрээ илүүтэй үнэтэй байсан болов уу?
-Манайхнаас анх удаа улсын наадамд морь айрагдуулж байгаа нь тэр. Түүнээс өмнө аавын маань уясан морьд Тамирын хурд болон Эрдэнэтийн бүсийн наадмуудад айрагдаж байсан.
-Улсын наадамд явах шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв гуай хавар 3 сарын 30-нд Алдартынхаа мялаалга наадмыг хийсэн юм. Тэр уралдаанд Таванцагаан үрээ маань түрүүлж ирээд, хургаад аман хүзүүдсэн. Мөн сумандаа түрүүлсэн. Тэрнээс хойш энэ хавьдаа сайн давхиад байхаар нь хот руу явж уралдаж үзье гэсэн бодол төрж аавдаа хэлээд баярын өмнөх сунгаануудыг нутагтаа хийчихээд очсон.
-Холоос зорьж очсон хэргээ гаргаж, төв цэнгэлдэхэд морио цоллуулаад зогсож байхад юу бодогдож байх юм?
-Тэр үе бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг. Зүүдэлж байгаа юм шиг л санагдаад байсан. Хүнд төрсөн нутаг усныхаа нэрийг олны өмнө цоллуулаад зогсохоос илүү баяр жаргал гэж байдаггүй юм билээ. Миний амьдралын хамгийн их баяртай мөч тэр байсан байх. Аав маань тэр үед нутагтаа байсан. Телевизээр үзчихээд хоолой нь зангирч хамар нь шархирч байсан гэсэн.
-Нутаг орныхон тань хэрхэн хүлээж авсан бэ? Тариаланчууд өнгөрсөн жил үнэхээр сайн наадсан шүү дээ?
-Хүн бүр баяр хүргээд, үнэхээр сайхан хүлээж авсан. Нутгийн олны хүндлэлийг хүлээх завшаан залуу хүнд тэр бүр тохиохгүй шүү дээ. Тэр утгаараа хурдан тууртын минь буян юм даа хэмээн бэлгэшээж байсан.
-Тариалангийнхан нэлээд эртнээс адуугаа тэжээж эхэлсэн гэдэг. Мөн шинэ цагийн монгол адуугаараа ч аймагтаа толгой цохидог сурагтай байсан?
-1999 оноос эхлээд манайхан адуундаа тэжээл өгч эхэлсэн. Ер нь манай Тариалан Хөвсгөл аймагтаа л хамгийн хурдтай сумд тооцогдох болов уу гэж боддог. Сүүлийн үед Эрдэнэт, Булган, Дархан, Архангай гээд ойролцоо аймгуудын наадамд манай сумын морьд сайн давхиж байгаа. Түүнийгээ дагаад залуучууд урамшин олноороо моринд орж байна. Шинэ цагийн монгол адуугаар наадаг хүмүүс ч цөөнгүй бий. Доржпүрэв Алдарт бол энэ талаараа манлайлдаг. Нутгийн адуугаа сайжруулахын төлөө их зүйл хийж байгаа хүн.
-Удам дамжсан уяач хүү хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-Манай өвөө, аав гээд бүгд л аймгийн Алдарт уяач цолтой сум орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн уяачид.Уяачдын гэр бүлд төрж өссөн болохоор хар багаасаа л адуутай ноцолдсон.Мориноос хасагдсан цагаасаа аавдаа тусалж байгаад 1998-1999 оноос эхлэн өөрөө бие даан бага шиг наадмуудад явдаг болсон. Гэхдээ аавынхаа удирдлаган дор л уяна шүү дээ./инээв/ Эхэндээ Булган руу нааддаг байж байгаад яваандаа Эрдэнэт, Булганы наадамд явдаг болж, өнгөрсөн жил улсын наадамд явсан нь тэр.
-Анх удаа улсын наадамд очоод морь айрагдуулчихаж байгаа хэрэг үү?
-Уяачийн хувьд бол анхных нь. Унаачийн тухайд 1995 онд аавтайгаа хамт очиж хязаалан үрээ арваар давхиулж байсан. Яармагийн дэнжийн тэр наадам их сүрдмээр санагдаж, төрийн наадмын босго өндөр гэдгийг мэдэрсэн шүү. /инээв/Тэр жил манай жороо морь нэг нь түрүүлж, нөгөө нь гуравт орж байсан юм. Би гуравт орсныг унаж байлаа.
-Хоймор нутгийнхан жороо мориор гангарах нь олонтаа бололтой?
-Манай нутгийнхан намайг хүүхэд байхад жороо мориор их гангардаг байсан. Сүүлийн үед машин мотоцикл гарч ирээд ерөнхийдөө жороо морио тоохоо болих маягтай болж байна.
-Санал нэг байна. Уясан хүлгэд нь хурдан байж тод магнай торгон жолоогоо өргүүлж явахын ерөөн ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсээд Хөвсгөл аймгийнхаа нийт уяачдад аз хийморь ерөөе. Төрийн наадмын энэ сайхан буухиаг улам цаашид залгуулж явах байхаа гэж бодож байна. Могой жилдээ аз хийморьтой сайхан наадаарай.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна