Яруу найрагч Ай.Төмөр-Очир гуурст морины тухай нууцыг дэлгэлээ


Монголын түүхэнд гуурстай адуу хуруу дарам цөөхөн төрсөн тухай хөгшид өгүүлдэг. Сүүлд 1958 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Норовын Равдангийн гуурст хар алаг гэж байгаад 24 хүрч өөд болсон тухай манай сайт мэдээлж байсан билээ. Унах болгонд бусгадаг, өдрийн турш явахад цуцдаггүй, хоёр талын сугандаа дөрвөн хуруу дэрс явуулахад саадгүй ордог гуурстай байсан гэдэг юм. Харин энэ удаад тэрхүү яриаг үргэлжлүүлэн яруу найрагч Ай.Төмөр-Очир ийм нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
-Гуурст хурдан адууны тухай домог мэт яриа олон бий. Үүнийг та үргэлжлүүлэн гуурстай морьдын тухай бидэнд ярьж өгөөч?
-Тийм ээ, гуурстай морины тухай үлгэр домог, үүх түүх олон бий. Эндээс хамгийн сүүлийн үеийнх нь 1971 онд тэмдэглэгдсэн байдаг юм. Тухайн үеийн Сантын баазад хоригдлуудын хүнсний хэрэгцээнд гуурстай морь нийлүүлсэн гэдэг. Тэрхүү гуурст хүлэг эмнэг хангалаараа алдартай эдлэхийн аргагүй байсан тул эзэд нь мах бэлтгэлд өгсөн нь тэр юм билээ. Бүүр Чойр руу ачигдаж явахдаа вагоноос үсэрч, сүүлд нь бойнд оруулахад ч гуурсаараа амьсгалаад үхээгүй гэлцдэг. Магадгүй энэ нь нүдээрээ хараагүй нэгэнд бол үлгэр домог мэт л санагдах болов уу. Тэгвэл одоо ч ийм гуурстай адуу байгааг би өөрийн нүдээр харж, гараараар тэмтэрч үзсэн хүн. Үүнийг олон түмэн гэрчилнэ. Гэхдээ яг нарийн яримааргүй байна, ойлгоорой. Гол нь адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа зүтгэлтнүүд, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн мэргэд, адууны тэнгэртэй ард түмэндээ хандаж, таван жил тагнайдаа гашилгаж, тархиндаа буцалгаж яваа зүйлийнхээ зах зухаас задалж байгаа нь энэ юм. Гэхдээ би ямар нэгэн ашиг хонжоо бодож, аль эсвэл дуулиан шуугиан тарих гэсэнгүй ээ. Ай.Төмөр-Очир би 1958 онд адуучны гэрт төрсөн хүн. Насаар морь зурж, мэдээ орсон цагаасаа шүлэг тэрлэж яваа уран бүтээлч хүн. Монгол морины төлөө Ай.Төмөр-очир зүтгэсэн үү зүтгэсэн, үүнийг ард түмэн намайг мэднэ дээ. Би морийг би сэтгэлээрээ бас уран бүтээлээрээ мэднэ.
-Нарийн яримааргүй байна гэлээ. Халдлагаас сэргийлээ юу?
-Тийм ээ, монголчууд бид сайн морийг, айлын ганц хүүхдийг гэхчилэн хар цагаан хэл амнаас цэрвэдэг шүү дээ. Үүнээс гадна манай Сүхбаатарын Дарьганга хурдан адуугаараа алдартай. Сүүлд гэхэд Сүхбаатарын 70 жилд түрүүлсэн Рагчаасүрэнгийн хурдан шүдлэн үрээ 150 саяд хүрлээ гэгдэж байна. Магадгүй Төмөр-Очир Дарьгангын хүн гээд тэр зүгт довтлох юу магад. Ийм учраас би адууны тэнгэрийг хайрлаж хар, цагаан хэл амнаас битүүхэндээ болгоомжилж байгаа юм. Үнэндээ өнөөдөр Сэлэнгэд ногоо тарьж амьдарч байгаа бол Өмнөговьд уул уурхайд түшиглэн нэг хэсэг нь амьдарч байна. Тэгвэл Сүхбаатарт хурдан морь л уяж амьдарч байна. Гэхдээ энэ талаар хариуцлагатай хандсан хүнд хариуцлагатай мэдээлэл өгч болно. Миний 9999-2718 дугаараар холбогдож болох юм.
-Дарьганга зүгт л байх нь ээ?
-Энэ цагийн адууны өнгийг Дарьганга зүгийн адуу тодорхойлж байгаа нь үнэн. Тиймдээ ч Дарьгангын адуу өмтэй сайхан хурдан байгаа энэ үед Алтан-Овооны салхин доор гуурстай адуу байнаа гэдгийг бэлгэшээн, нутаг орныхоо аз хийморийг сэргээж энэ үйл явдлыг зарлаж байгаа юм. Би ер нь морины талаарх аливаа заргад оролцож ирсэн, цаашид ч оролцоно. Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэчулууны шарга азаргыг засаатай, засаагүй гэх яриа гарсан даа. Тэр үед би “сүү гардагийг нь гүү гэдэг юм. Гүү гишгэдэгийг нь азарга гэдэг юм. Аль нь ч морьд байдаг юм” гэж уяачдын их хурал дээр хэлж, хайныг нь хагалж явлаа. Тэгэхэд Эрдэнэчулуун Тод манлай уйлаад намайг тэвэрч байсан. Энд би нэг л юм хэлнэ. Монголчууд бие биенээ гүтгэж доромжилж болно. Харин адгуус малаараа тоглож, бие биенээ доромжилж болохгүй ээ. Бас нэг түүх өгүүлэхэд 2006 оны үед Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хулгайн морь унажээ гэсэн сенсаци Сүхбаатар аймгаас гарсан. Яагаав экс Ерөнхийлөгчийн сартай хүрэн морь унасан, шар дээлтэй зураг байдаг даа. Энэ тухай сэтгүүлч Уянга “Улс төрийн тойм” сониндоо бичсэн байсан. Тэр үед Монгол улсын Манлай уяач Содномцог гуай надад хандаж, чи л ухааныг нь олохгүй бол горьгүй нь ээ гэсэн юм. Би тэр дороо л Сэлэнгийн Зүүнхараа, Хэнтийн Өмнөдэлгэр, Багануураар замд гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гунгаабаатар гэж хүний унаган адуу байгаад Багануурын Шагдарын Мөнхбатад гар дамжсан хүлэг болохыг олж мэдсэн. 1998 оны шүдлэн биш эрлийз хязаалан байсан юм. Ингэж Монгол улсын Ерөнхийлөгч хулгайн морь унаагүй гэдгийг нотолж байлаа. Гэхдээ би Намбарын Энхбаярт хайртайдаа эсвэл намд хайртайдаа бичээгүй. Моринд хайртайдаа бичсэн юм. Энэ мэтээр мориныхон Ай. Төмөр-Очирыг мэднэ дээ.
-Гуурстай адуунд ямар онцлог байдаг юм бэ? Хурдан хурцаас гадна өөр?
-Сайн адуу, сайн хүн ааштай байдаг юм шүү дээ. Мэдээж нарийн ширийн юм олон бий. Тэрийг тухайн үед хүмүүс харсан ч би мартуулахыг хичээсэн. Би өөрөө ч мартахыг илүүд үзсэн юм. Гэхдээ сая хэлсэн дээ. Хариуцлагатайгаар хандвал би өдөр судраар нь нарийн ярих болно. Гол нь энд хариуцлагатай хандах ёстой юм. Хэрвээ Монголын шинжлэх ухаанд хэрэгтэй гэвэл морио хандивлахад ч би бэлэн байгаа шүү.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
А.Мөнх
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
112.72.11.114
Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Чуоуунбаатарын үүт хээр гэж хурдан ажнай сугандаа гуурстай түмэн эх саявтархан хавийн наадмын айраг түрүүнд цоолуулж байлаа даа.
Reply