Аймгийн Алдарт уяач Д.Дуйнхаржав: Хаврын уламжлалт уралдааныг 10 дахь жилдээ зохион байгууллаа


Хоймор нутгийн уяачдын цуврал ярилцлагын ээлжит дугаар хүрч байна. Энэ удаа Төмөрбулаг сумын уугуул, Арбулаг сумын суугуул, аймгийн Алдарт уяач Дандгайсүрэнгийн Дуйнхаржавтай цөөн хором хөөрөлсдсөнөө сийрүүллээ.
-Сайхан хаваржиж байна уу?Алдарт нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Сайхан хаваржиж байнаа. Нас сүүдэр энэ жил 84 хүрч байна даа. Арбулаг сумынхаа хамгийн ахмад уяачид тооцогддог юм.
-Хурдан морины уяа эвлүүлээд хагас зуун жил лав болсон юм байна даа?
-1940 оны үед 7-8 настайгаасаа эхлэн аавынхаа болон нутгийн буурлуудын уясан хурдан морьдыг унах болсон. Сум аймгийн наадамд 30 гаруй удаа түрүүлсэн Бүрэнтогтох сумын уугуул Ядамын алдарт ногоон морийг ид байх үед унасан морио урд нь оруулж байснаараа бахархдаг юм шүү. /инээв/ Унаач хүүхдийн хувьд тэр бол мартагдашгүй сайхан дурсамж байгаа юм.
-Хаанахын хэдэн оны наадам бэ?
-Төмөрбулаг сумын наадамд 1942 онд өөрийн сумын Хушааны Намсрай гэдэг хүний хурдан саарал морийг унаж түрүүлгэсэн юм.
-Тэгвэл хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-Аав нас өндөр болж би 15-16-тайгаасаа хойш бие даан морь уях болсон доо. Цэрэгт явтлаа морь уяж байгаад сумандаа өөрийн хурдан бор морио айрагдуулж л байлаа. Тэр бор морь өмнө нь аймгийн наадамд айрагдаж байсан юм. Тэгээд 1953 онд цэргээс халагдаж ирээд 1960 оныг хүртэл бас хэдэн жил морь уясан.
-Түүнээс хойш нэг хэсэг завсарласан хэрэг үү?
-1960-1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Шүүхийн байгууллагын шүүгч, орлогч даргаар ажилласан. 1990 онд тэтгэвэртээ гараад уяачидтай нийлэн эргээд морио уясан даа. Сум, аймаг нийлсэн 20 гаруй айраг, түрүүтэй. Борлог морь, хүрэн морь маань сумынхаа наадамд олонтаа айрагдаж түрүүлсэн. Аймгийн баяр наадамд хүрэн морь үрээндээ аймагт хоёр ч удаа айрагдсан. Хээр морь, бор морь хоёр маань тус бүр аймагт нэг нэг удаа айрагдсан.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-Сумын Алдарт уяач цолоо 2003 онд, харин 2012 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Ахмад хүний хувьд аймгийнхаа хурдан морийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар сүүлийн 10 жил залуу уяачдаа уриалан хаврын сар шинийн бооцоот уралдааныг өөрийн гадна зохион байгуулдаг болсон. Сүүлдээ уламжлал болоод жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байна. Цагаан сарын өмнөхөн юм уу дараа нь дээд гурван насны морьдын уралдааныг зохион байгуулдаг. Энэ жил цагаан сарын дараа шинийн гурванд хийсэн. Арбулаг, Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл, Мөрөн сумдын гайгүй гэсэн морьд ирж уралдан нэлээд өтгөн наадам болсон. Цаашдаа энэхүү уралдаанаа аймгийн бүсийн статустай болгох талаар холбооны удирдлагуудад хүсэлт гаргана гэж бодож байгаа.
-Нас өндөр болохоор тэр болгон бүгдийг гардан хийж чаддаггүй байх. Уяаны ажилд тусалдаг багачуул бий биз дээ?
-Ах нь хоёр охин, нэг хүүтэй. Хүү маань морь уяж л байна. Морьд нь ч гайгүй байгаа.
-Та бүхнийг хурдан тууртын хийморь ивээж явах болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна