Аймгийн Алдарт уяач Б.Оюунбат: Унаган адууны уяа гарт орсон байна


-Луу жилдээ өмтэй сайхан наадан, шилдгээр шалгарлаа. Аймгийн Алдарт уяач цол хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд газар газраас ирсэн хурдан туурттай шандас шалган уралдаж, унаган хул соёолон маань аман хүзүүдлээ. Мөн 2012 оны Дундговийн шилдэг 5 уяачийн гуравдугаарт эрэмбэлэгдэн, аймгийн Алдарт уяач гэх эрхэм цолыг хүртлээ. Луу жил одтой байлаа. Ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлж, зогссон маань аавын минь буян. Аавд маань Туулай зээрд нэртэй их хурдан морь байлаа. Өдгөө би тав дахь үеийн төл нь миний хул үрээ байгаа юм. Туулай зээрдийн дөрөв дэх үеийн бас нэг зээрд морь бий. Хэдийгээр аймаг бүсийн наадамд орж байгаагүй ч суманд олон орсон. Бас МАН-ын 90 жилийн ойд миний ухаа морь аман хүзүүдэн, давхар уяагаар “Их мандал 2011”-д айргийн гуравт хурдалж байлаа. Дараа жил нь Дэлгэрхангай уулын тахилга наадам Дундговь аймгийн баруун бүсийн уралдаанд дөрөвлөсөн. 2007 оны Дэлгэрхангай уулын анхны тахилга, аймгийн баруун бүсийн уралдаанд Туулай хээрээ айрагдуулж явсан сайхан дурсамж бий. Хэдийгээр төрийнхөө баяр наадамд тоосоо өргөж байгаагүй ч бүсийн хоёр ч наадамд оролцон хоёр айраг, аймгийн наадмаас гурван айраг уугаад байгаа амжилттай сууна даа.
- Харин сумандаа хэрхэн наадаж байна даа?
- Нэг хэсэг овоо давхиж байсан ч айраг тасарсан. 1991 оны сумынхаа баяр наадамд нэг даагаа түрүүлгэн, нөгөөг нь айрагдуулж, соёолон аман хүзүүдүүлж байлаа. Тэрнээс хойш найман жил хэртэй айраг тасарч байгаад 1998 оноос хойш одтой сайхан наадаж байна.
- Аль насны морьдын уяа гарт нь илүү таарч байх шиг санагддаг вэ?
- Хүн хүн өөр өөр л дөө. Минийхээр тэр нас, энэ нас гэхээсээ илүү өөрийн унаган адуугаараа наадах сайхан санагдаад байгаа юм. Одоо сайн давхиад байгаа ухаа морь миний унаган адуу биш, Дорноговь чиглэлийнх. Ухаа морины уяаг би тогтмол сайн тааруулж нэг л чадахгүй байгаа юм. Харин унаган адуу тэр тусмаа их морь, соёолонгоо гайгүй давхиулаад байгаа.
-Унаган адууны уяа гарт орсон болохоор цус сэлбэхгүй байна уу?
- Цус сэлбэлгүй яахав. Манай адуу ганцхан гүүний удам. Аавын маань Туулай зээрдийн удмын хэдэн сайхан гүү, Онцгой зээрд нэртэй сайхан азарга бий. Би унаган адуундаа цус сэлбэсэн л дээ. Эрдэнэдалай сумын шар Лхагва гэж хүний унаган саарал, Адаацаг сумын хазгар Лувсангаас сайхан хээр үрээ авч сойсон. Хэдийгээр хурдан сайхан адуу байсан ч айрагдуулж чадаагүй юм бас бий. Өм дутдаг юм уу, би чаддаггүй юм уу мэдэхгүй. Сунгаанд ч явдаггүй сонин юм шүү. Гэтэл найман жил айрагдаагүй адуунууд одоо айрагдаж байна. Уг нь адуу бол хэвээрээ байгаа ш дээ. Манайх олон адуутай байсан ч зуднаар нэлээн цөөрсөн. Гэхдээ хурдны удам тасраагүй.
- Аавын тань адуу ч хурдан байсан бололтой?
- Миний аав C.Батаа сайн уяач. Бага насны адууны торгон ирийг тааруулахдаа гаргуун, мөн адууг сайн хатгадаг хүн байсан. Ах бид хоёр хар багаасаа аавыгаа даган уяаны эрдмээс нь суралцсан удам дамжсан уяачид. Аав маань жар гаруй жил хурд ирлэн уяа тааруулсан байдаг юм. Энэ хугацаандаа сумандаа 29 түрүү, 49 айраг хүртсэн бол аймагт нэг айрагтай. Дээхэн үед алдарт цол өгч байгаагүй болохоор ямар ч цолгүй. Аав эдгээр хишигтэй хадгаа ах бид хоёрт хуваан өгч өвлүүлснээр нь өнөө бид наадаж байна. Манай ах Б.Дэмбэрэл бас л уяа сойлго тааруулан хурд ирлэж байгаа. Энд сонирхуулахад 1962 онд манай аавын хүрэн морь Дэлгэрхангай сумаас аймгийн наадамд айрагдаж байсан. Түүнээс 50 жилийн дараа 2012 онд би ухаа морио цоллуулсан шүү дээ. Тэр хооронд аймгийн наадамд Дэлгэрхангайгаас их морь ороогүй. Харин даага соёолон, азарга орж байсан юм билээ. Манай сум чинь алслагдсан захын сум болохоор аймгийн наадмыг тэр бүр зорьж чаддаггүй тал бий. Аймгаас түрүү айраг хүртэн, аймгийн алдарт цолонд хүрсэн хүн цөөн байгаа нь үүнтэй холбоотой болов уу. 1990-ээд онд талийгч Дашдооров гуай азарга, саяхан Дамдинсүрэнгийн шарга даага айрагдсан. Бас Дашзэвэг гэж хүн бас оруулсан. Ер нь сүүлийн 20-30 жил манай сумаас соёолон, их морь аймагт ороогүй байгаад миний ухаа морь хоёр айрагдан хул үрээ маань “Их мандал -2012” бүсийн наадамд цоллууллаа. Дэлгэрхангай нутгийн адуу гэвэл ганц миний хул үрээ л хишиг хүртээд байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь хурдан, унасан болгон нь жороо байх болтугай.
А.Энхжил



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна